x

Мүраками Харүкийг унших албатай юу

Мүраками Харүкийг унших албатай юу

Мүраками Рю гэж өөр нэг япон зохиолчтой андуурахгүй биз ээ. Энэ хоёрыг хольж солихын аргагүй өөр зохиолчид. Тэгээд ч Харүки дэлхийд хавьгүй илүү танигдсан. Мүраками өнөөгийн постмодернист уран зохиолын ертөнцийн гол төлөөлөгчдийн нэг.

Тэрээр 14 роман, өгүүллэгийн 12 түүвэр, хүүхдэд зориулсан үлгэр нэгийг, нон-фикшэн жанрын таван бүтээл бичсэн. Зохиол бүтээл нь 50 гаруй хэлээр орчуулагдаж сая саяараа зарагдаж байна. Мүраками Японы болон бусад улсын олон шагнал хүртсэн ч хараахан Нобелийн шагналын эзэн болж амжаагүй ч сүүлийн жилүүдэд тогтмол нэр дэвшиж буй.

Мүраками бусад япон зохиолчтой төстэй юу

Япон уран зохиолын уламжлалыг тээгч бөгөөд үндэслэгч Нацүмэ Сосэки, Рюноскэ Акутагава нарын нэгэн адил япон уран зохиолын төлөөлөл. Гэхдээ Нобелийн шагналт Ясүнари Кавабататай харьцуулбал “япон уран зохиолоос төрсөн европ зохиолч” гэдэг тодорхойлолтын эзэн. Түүний зохиолууд Кавабата, Юкио Мишими, Абэ Кобэ нарынхтай харьцуулбал япон соёл, уламжлалаас ангид.

Мүраками америк зохиолчдод дуртай, америк уран зохиолын хүчтэй эрхшээлд хүмүүжсэн. Түүнээс гадна Мүраками Европ, Америкт олон жил амьдарсан учир уран бүтээлд нь нөлөө үзүүлжээ.

Японы уран зохиолын ертөнцөд Мүракамигийн ном эх орноо барууны хүний нүдээр хардаг япон зохиолч гэдгээрээ тун өвөрмөц жишээ.

Зохиолынх нь үйл явдал ихэвчлэн орчин цагийн Японд өрнөнө. Зохиолынх нь баатрууд даяарчлал хийгээд масс соёлын бүтээгдэхүүн. Хэрэв япон нэр, нэршлийг нь сольчихвол Мүракамигийн зохиолын үйл явдал манай гаргийн хаана өрнөж болно. Уран бүтээлийнх нь ертөнцийн мөн чанар гэвэл дэлхийн даяарын иргэний амьдрал. Тийм дээрээс номууд нь дэлхий дахинаа хялбархан түгжээ.

Уран бүтээлдээ юун тухай өгүүлдэг вэ

  1. Бараг бүх бүтээл нь фантастик болон сюрреалист элемент агуулдаг. Hard-Boiled Wonderland and the End of the Worldзохиолын үйл явдал сүүдэргүй хүмүүс оршин суудаг хотод өрнөх агаад өгүүлэгч үхсэн ганц эвэртэй морины тархинд байгаа зүүдийг уншина. Мүракамигийн зохиолуудад жирийн хүмүүст ер бусын явдал тохиолдох нь элбэг. Зохиолчийн хэлснээр бол жирийн хүмүүст ер бусын явдал тохиолдуулах өөрөө дуртай.
  2. Мүракамигийн олон зохиол анти-упот. Хамгийн тод жишээ нь Жорж Оруэлийн 1984 бүтээлийн нэрийг санагдуулдаг гурван боть1Q84роман нь.
  3. Мүракамигийн роман бол постмодернизмын жишээ. Зохиолч ямар ч чухал сэдэв барьж авсан байлаа тодорхой байр суурь баримтлалгүй илэрхий үл тоомсорлон уншигчид хэнийг нь, юуг нь сонгож авах эрх чөлөөг ханатал олгодог.
  4. Хөгжим. Зохиолч жааз хөгжмийн чин үнэнч шүтэн бишрэгч бөгөөд жааз хөгжмийн 40 мянган пянзны цуглуулгаараа гайхуулдаг. Өөрийнх нь ярьснаар бол өдөртөө 10 орчим цаг жааз сонсоод удаж байгаа.Хилийн дээснээс урагшаа алтан нарнаас баруунтаароманых нь баатар яг өөр шиг нь жааз баарны эзэн байдаг. Мүраками ганц жааз ч биш рок-н-роллд ч дуртай. Тиймээс гол бүтээл Норвегийн ой-гоо The Beatles хамтлагийн Norwegian Wood дуугаар нэрлэжээ.
  5. Мүракамигийн романуудад амьтан, тэр дундаа муур заавал гардаг. A Wild Sheep Chase роман бүхэлдээ хонины тухай өгүүлэх авч нэгэн хөгшин муур бий. ХаринThe Wind-Up Bird Chronicleзохиолд муур алга болсноор нууцлаг үйл явдал өрнөнө.Эрэг дээрх Кафкароманы гол баатар муурны хэл мэддэг учир “хэл амаа ололцдог” өвөрмөц чадвартай. Зохиолчийн бүтээлийн амьтад үхэлтэй эсвэл нөгөө ертөнцтэй шууд холбоотой байдаг.

Мүракамигийн аль зохиолоос эхэлж уншвал зүйтэй вэ

Та зохиолчийн бүх бүтээлийг нь унших ёстой гэж зүтгэдэг уншигч аваасHear the Wind Sing; Pinball, 1973; A Wild Sheep Chaseхэмээх гурван номыг багтаадагTrilogy of the Ratроманаас нь эхэлбэл зүгээр. Дараа нь Мүракамигийн бичлэгийн өвөрмөц шинжийг тод хадгалсан Dance Dance Danceтуужаас таашаал амсана.Trilogy of the Ratгурамсан романы Харх нэрт дүр нэг номын гол баатар, нөгөө номонд туслах дүрээр орж ирдэг.Hear the Wind Singбүтээлээрээ өвөрмөц бичлэгээ анх харуулсан. Ном үйл явдалгүй ч амьдралын тухай үнэтэй санаа, эргэцүүллээр нэн баялаг.Pinball, 1973 нь өнөөгийн Мүракамид тун дөхөж очно. Зохиолын гол дүр пинбол тоглоомд толгой мэдүүлсэн этгээд бөгөөд үйл явдал таашгүй зүгт хөтөлнө. A Wild Sheep Chaseроманд хүмүүсийн сүнс Хонинд оршин аугаа хүч, шидийг олж дэлхий дээр хаос, анархийн хаанчлал тогтоохыг эрмэлзэнэ. ХаринDance Dance DanceтуужA Wild Sheep Chaseроманы үйл явдлаас хэдэн жилийн хойдохыг өгүүлнэ. Ертөнцөөс холбоо тасарч, “Би”-ээ гээсэн баатар өөрийгөө олж авахын төлөө бүжиглээд, бүжиглээд, бүжиглээд л байна. Хүний мөн чанарын тухай философи. Харамсалтай нь эдгээр зохиолыг нь монголоор унших хараахан боломжгүй. Удахгүй орчуулагдаасай билээ хэмээн хамтдаа залбирцгаая.

Ихэнх уншигч бэстсэллэрээр зохиолчтой танилцдаг.Норвегийн ой, Эрэг дээрх Кафкахоёрыг санал болгоё. Мүракамигийн хамгийн хит зохиолууд. Норвегийн ой-д хэдэн япон оюутны нөхөрлөл, дурлал, зовлон, жаргалыг өгүүлдэг. Романы чухал хэсэг нь 1960-аад онд дэлхийн өнцөг булан бүрт тухайн цагийнхаа дэг ёсыг эсэргүүцэн боссон оюутнуудын хөдөлгөөн. Гол сэдэв нь хүнд үзүүлэх хайрын нөлөө.Эрэг дээрх Кафказохиолын гол баатар нь Кафка Тамура хүү, Наката өвгөн хоёр. Тэд хоёулаа цаг хугацаанаас ангид, бодит оршихуйн зааг, чанадын ертөнцөд амьдрах ба далд нууцлаг сэжмээр хувь заяа нь огтлолцоно. Мүракамигийн хувьд нийтлэг энэ далд чанадын роман философийн түмэн асуулт танд үлдээнэ.

Зохиолчийн бичлэгийн хэв маяг, гол санааг нь шууд ганцхан номоор нь танин мэдье гэвэл1Q84хэмээх хамгийн шилдэг романыг сонговол зүгээр, монголоор орчуулагдсан. Зохиолын баатар хоёр эмэгтэйн нэг нь фитнэс клубын ажилтан, нөгөө нь математикийн багш. Эхний эмэгтэй далд ертөнцтэй холбоотой, удаах нь илүү бодит ахуйлаг боловч гүнзгий агуулга тээнэ.

Мүракамигийн зохиолуудад хоёр тусдаа түүх явсаар эцэстээ нэг санааг илэрхийлдэг. Гурван дэвтэртэй энэ нүсэр роман хайр дурлал, шашин шүтлэг, үе хоорондын зөрчил, амиа хорлолт гээд олон сэдвийг хамарсан. Зохиолч өөрөө шилдэг бүтээлд тооцдогКарамазовын хөвүүдроман энэхүү нүсэр романаа бичих урам зориг хайрласан гэж хэлсэн байдаг.

Мүракамийг яагаад унших ёстой юм

Мүракамигийн бүх зохиол нэг бол орчин үеийг, эсвэл хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлдэг. Үүнийгээ гайхалтай тодорхой харуулна. Зарим бүтээлийг нь нийгэмд өгч буй сануулга, бошго гэхэд хилстэхгүй. Энэ япон эрийн бичсэн алдааг гаргахгүй байя гэвэл уншихаас аргагүй. Дэлхий даяар Мүракамигийг сая сая хүн уншдаг болохоор бүтээл нь даяарын нөлөөтэй.

Түүнээс гадна Мүракамигийн зохиолуудад хүн төрөлхтний оюун санааг гарцаагүй тэлэх агуулга бий. Номууд нь уншигчийг гайхашруулна, алмайруулна, бишрүүлнэ. Мүраками бол хүний сэтгэлийг хөдөлгөх гэж хөнгөн бийрийг хөшдөг тийм л зохиолч.

Мүраками хэнд таалагдах вэ

Мүракамигийн зохиолууд өнөөдөр ч монгол уншигчдын сонирхлыг татсаар буй. Бэстсэллэрийн жагсаалтад түүний зохиол багтдаг хэвээр. Мүраками руу уран төсөөлөл, баялаг ертөнцтэй монгол залуус хошуурсан. Мүракамигийн зохиолоор бойжсон нэгэн үеийнхэн хэдий нас биед хүрсэн боловч тэдний залгамжлагчид гараад ирлээ. Түүний зохиол үргэлж шинэлэг агаад хуучрашгүйн учир цаг үеэсээ хоцрохгүй. Тиймээс Мүракамийг уншихад оройтох нь үгүй. Өдгөө амьд сэрүүн бөгөөд ирээдүйд тэмүүлэгч хэн бүхэнд Мүракамигийн бүтээлүүд таашаагдах нь дамжиггүй ээ.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 38 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 20 цаг 57 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 9 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 15 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 21 цаг 56 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 21 цаг 59 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top