x

Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол

Фото: REUTERS/Carlos Osorio

Орных нь хүн томилогдонгуут тэр огцорч, Либерал намын даргын суудлыг орхино гэж Жастин Трюдо нэгдүгээр сарын 6-нд  мэдэгдсэн билээ. Канадад  ялсан намын дарга л Ерөнхий сайд болдог  учраас либералуудад намыг нь хэн дараагийн сонгуульд хөтлөн удирдах  хүнийг тодруулахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Трюдо  орлох хүнээ олох цаг хугацааг намдаа гарган өгч байна.

Трюдо огцроход ямар шалтгаан байв

Жастин Трюдо гурван бүрэн эрхийн хугацаанд дараалан Ерөнхий сайдаар ажилласан ч сүүлийн жилүүдэд түүний нэр хүнд мэдэгдэхүйц унаж ирэв. Түүнийг дагаад толгойлсон намынх нь нэр хүнд ч уналаа. Сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацаанд нь нам нь Нийгмийн танхимд олонх болж чадсангүй. Трюдо "цөөнхийн парламент” гэсэн  сөрөг намуудтай эвсэл байгуулж иржээ.

Ерөнхий сайдын нэр хүндэд 2023 оны есдүгээр сарын 22-нд Нийгмийн танхимд нацист гэмт хэрэгтэн Ярослава Гуньког урин  түүнд Зеленскийн хамт хүндэтгэл үзүүлсэн нь том цохилт болов. Өндөр настай "эсэс"-ийн дайчинг уриад Канадын парламент,  ерөнхий сайд Жастин Трюдо, дэд ерөнхий сайд Христя Фриланд ба  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар зогсон алга ташин хүндэтгэл үзүүлсэн байв. Энэ дуулиан Канадад төдийгүй гадаад орнуудад дургүйцэл төрүүлсэн юм.

2024 оны арванхоёрдугаар сард Канадад ээлжит дуулиан үүсч, Трюдогийн эртний хамтран зүтгэгч бөгөөд дэд ерөнхий сайд, Сангийн сайд Христя Фриланд өөрийн халагдсан өдөр өргөдлийнхөө зурагтай "твит"-ийг нийтлэн ерөнхий сайдыгаа, АНУ-ын зүгээс татвар нэмэгдүүлэх аюул занал гарч байгаагийн эсрэг  холбооны төсвийг чиглүүлэн хэмнэхийн оронд “өндөр  үнэтэй улс төрийн урхи тавьж байна” гэж буруутгасан байв. Өмнө нь АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын бараанд гаалийн татварыг 25%-иар нэмэгдүүлнэ гэсэн юм.

Гадаадын хэвлэлд мэдээлснээр, Трюдо, Фриланд хоёрын зөрөлдөөний  гол шалтгаан нь ерөнхий сайд түүнийг Канадын банкны тэргүүн асан Марк Карнигаар солино гэж утасдан хэлсэн нь болжээ. Сайд хатагтай танхимд  зэрэг буун үлдэж болох байсан ч тэрээр тушаал буулаа гээд огцрохоор шийдсэн байна.

Фриланд огцорсны дараа Трюдогийн эвслийн гол холбоотон Шинэ  ардчилсан намын тэргүүн Жагмит Сингх захидал нийтлүүлэн нам нь  засгийн газрыг огцруулахын төлөө байгаа гэв. Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Нийгмийн  танхим энэ сарын 27-нд авч хэлэлцэх юм.

Өмнө нь Трюдогийн засгийн газар гурван удаа итгэл үзүүлэх эсэх асуудлыг туулан гарч ирсэн. Гэтэл одоо либералуудын чансаа нь 16% хүртэл унажээ. Огцрох тухай мэдэгдлээ хийж байхад нь сөрөг хүчнээс гадна нам нь бас  огцрохыг түүнд уриалсан байлаа.

Шилжилтийн үе

Огцорно гэдгээ зарласан ч Жастин Трюдо  тушаалаа шууд орхисонгүй, өөрийн орлох хүнээ зарласангүй. Тэр ерөнхий сайд хэвээр үлдээд Либерал намынхаа шинэ лидерийг олтол намаа удирдана.

Лиерал нам нь шинэ  лидерээ олоход Үндсэн хуульд зааснаар 90-ээс дутуугүй хоног шаардлагатай. Намдаа тэр хугацааг  ашиглахын тулд Трюдо пророгацийг  (парламентын хуралдаануудын хоорондын завсарлага) шаардав. Тэр завсарлага нь гурдугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ. Түүнийг Канадын амбан захирагчийн шийдвэрээр  сунгаж болно.

Лавалгаа

Пророгац нь Их Британи ба Хамтын  нөхөрлөлийн орнуудын хааны  томилсон амбан захирагчийн шийдвэрээр  хийгдэж, сунгагдсан байх ёстой. Завсарлагын үеэр Засгийн газар нь  ажиллаж харин хууль тогтоох байгуулах ажлаа бүрэн зогсоодог..

Өргөн баригдсан хуулийн бүх төслүүд  ба Британийн титмийн батлаагүй  хуулиуд бүгд хогийн саванд энэ үеэр хаягддаг. Одоо тийм цохилт дор хуулийн төслүүд, түүний тоонд Интернэтээр хор хөнөөл үзүүлсэн тухай, Уугуул иргэдийн нийгэмлэгийг ундааны усаар хангах тухай, гадаадад төрсөн канадчуудын хүүхдүүдэд  иргэншлэл олгох тухай, хувь хүн болон корпорацийн хөрөнгийн өсөлтөд нэмэлт татвар тогтоох тухай зэргийн хуулиуд ороод байна. Сүүлийн хуулийн төсөл нь   2009 оны Үндсэн хуульд нийцэхгүй  хуулийг солих ёстой байсан нь одоо бараг талаар өнгөрлөө. Учир нь  энэ талаар шүүхээс Засгийн  газарт өгсөн хугацаа нь дуусан байх юм.

Пророгацийн бас нэг эрсдэл нь хэдхэн хоногийн дараа албандаа орох Дональд Трампын  үйлдэлд шууд  хариу барих аргагүй болгож байна. Сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп канадын бараанд  татвар тогтооно, Канадын Америкийн 51 дэх муж болгоно гэсэн юм. Парламентын ажлын завсарлага нь  хууль яаран шинэчлэх хэдэн сарын дотор төсвийг өөрчлөх боломжгүй болгож байна.

Гэсэн хэдий ч гуравдугаар сарын 24 хүртэл Канадын засгийн газарт онцын  эрсдэл гарахгүй. Яахав  Трамп  худалдааны  хамтын ажиллагаанд  өөрчлөлт гаргаж чадах авч Канадыг нэгтгэх нь  юу л бол.

Сүүлийн удаа Канадын парламентын пророгацийг 2008 онд либералууд ба ШАН  хоёр цөөнхийн консерватив Засгийн газарт итгэл үгүүлэхгүй гэсний төлөө хэрэглэсэн байв. Тэр үед ерөнхий сайд  Стивен Харпер  амбан захирагчид хандан долоон долоо хоногийн  завсарлагыг хүссэн юм. Тэр хугацаанд  эвсэл нь өөрөө задарч парламентыг үлдээнэ гэж тэр найдсан  юм. Дараагийн 2009 оны пророгацийг зарлуулах гэсэн нь таагүй мөрдөн шалгалтаас зугтах арга байлаа.

Трюдог залгамжлах  боломж хэнд байна вэ

Либералын лидер болохоор хүмүүст Марк Карни, Христя Фриланд хоёрыг шинжээчид нэрлэж байна. Тэдэнд Трюдо улс төрийн орон зайг чөлөөлсөн  ба өөр залгамжлагч нар харагдахгүй байгаа нь дүгнэлт хийх боломжийг өгсөнгүй.

Канадын Төв банкны тэргүүн асан бөгөөд намын зөвлөх Марк Карни, хэдийгээр Трюдо  Фриланд  хоёрын зөрөлдөөний шалтгаан болсон ч засгийн газарт орохгүй гэсэн. Карни өөрөө өрсөлдөөнд оролцохоос татгалзаагүй. Түүний давуутай тал нь эдийн засаг ба уур амьсгалын  бодлого, нэг үгээр либералуудын ялагдал хүлээсэн салбарууд юм.

Ерөнхий сайдын орлогч асан  Христя Фриланд танхимын хамгийн  танил гишүүдийн нэг бөгөөд  сайн солилцоо байж болохыг   шинжээчид хэлж байна. Бас тэр украин гаралтай канад эмэгтэй Киевын гол лоббичин байв.   Дээр нь Трампын өмнөх багтай  ажиллаж сурчээ.

Тээврийн сайд  Анита Ананд, Британийн Колуби мужийн захирагч Кристи Кларк, Инновац, ШУ ба аж үйлдвэрийн сайд Франсуа-Филипп Шампань, Гадаад хэргийн сайд Мелани Жоли нар  бас өрсөлдөөний гол хүмүүс байж болно.

Гадаадын шинжээчид бол намыг хэн ч толгойлсон либералууд сонгуульд ялахгүй гэж хэлж буй. Өнөөдөр Канадын Консерватив намын лидер Пьер Пуальевр гэдэг баруунтан их алдартай байна. Инфляци, мөн дүрвэгчдийн урсгал нэмэгдсэнээс орж ирэгчдийн тоо нь босгон бэлтгэсэн сууцнаас хамаарна гэж тэр мэдэгдэж, нэр хүнд олж байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 42 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 55 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 1 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 1 цаг 33 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 1 цаг 47 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 1 цаг 58 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 2 цаг 25 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 0 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 3 цаг 18 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 3 цаг 30 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 3 цаг 38 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 15 цаг 47 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 15 цаг 53 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 15 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 16 цаг 40 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 17 цаг 6 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 18 цаг 49 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 18 цаг 57 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 19 цаг 7 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ
Top