x

Гадны хөрөнгө оруулалт

Баялаг гэж юу вэ?

Манайхны баялаг гэх ойлголт их зөрүүтэй. Тухайлбал CU, GS25 болон найман нэрийн бараа, түцний бараа нь адилхан боловч үйлчилгээ, орчин асар их ялгаатай. Дотор байгаа бараа нь баялаг уу эсвэл Менежмент нь баялаг уу? Мэдээж Менежмент нь. Шууд харагддаггүй Менежмент, логистикийг бид төдийлөн баялаг гэж хардаггүй. Emart болон бусад сүпэр маркетууд мөн адил. Баялаг нь бараа нь биш тэрийг яаж борлуулах, ажиллаж буй болон худалдан авч буй хүндээ таатай байлгадаг Менежмент нь баялаг юм.

Менежмент хүнд шууд май гээд юм өгөхгүй ч асар их юм сургаж байдаг. Хэрвээ Менежмент, логистик амархан зүйл байсан бол аль хэдийн манай дэлгүүрүүд энэ хэд шигээ болчих байлаа. Бид ийм төрлийн баялгийн мэдлэг, практик үнэндээ л муу. Том хотын хувьд байшин барилга нь биш хүн таатай амьдрах орчин бүрдүүлдэг зам талбай зэрэг нь баялаг юм. Улаанбаатар хот маань юу л байна байшин байна гэхдээ Менежмент үнэндээ нойл учраас түгжрэл, утаа, тоглоомын талбай эрүүл орчин гээд асуудал дуусахгүй.

Уурхай бас адил. Газрын гүнд байгаа алт, зэс, нүүрс нь баялаг юм уу эсвэл тэрийг гаргаж ирээд ашиглах үйл явц нь баялаг юм уу? Менежмент, логистик нь байхгүй бол зүгээр л нэг чулуу. Чулуу нь биш тэрийг ашиглаж чадах ухаан нь өөрөө баялаг билээ. Энэ ухаан гарч ирснээр хүмүүс газар дор булаатай янз бүрийн чулууг баялаг болгож өдий зэрэгт хүрсэн шүү дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улсын баялаг нь Менежмент, логистик нь болохоос байшин зам нь биш. Сайн Менежмент байхгүй бол замбараагүй ч байж болно гэдгийг Улаанбаатар, эсвэл дэлхийн газрын тосны хамгийн их нөөцтэй ч үгээгүй ядуу Венесуэлээс харж болно.

Баялагийг хүн тээж явдаг. Өнөөдөр CU, GS25, Emart монгол хүмүүст маш их баялаг өгч буй. Тэнд мэндэлж, үйлчилж, үйлчлүүлж, аюулгүй орчинд сууж, автобусаа хүлээж, дулаацаж, нойл орж байна. Ийм соёл сурсан хүмүүс ингэх ёстой юм байна гэж улам сайжруулна. Энэ бол баялаг. Хүн хөгжиж байна.Дөчөөс дээш насныхан ийм зүйл бага залуудаа үзээгүй учраас харилцаа хандлага гээд олон доголдолтой. Улаанбаатар хотын даргын шийдэж чадахгүй нойлыг хэдэн дэлгүүрүүд дор нь шийдэж байна. Хотын Менежмент нойлоо ч шийдэж чадахааргүй тааруу байгааг харж болно.

Гэтэл бид төлөвлөгөө сайтай зам, алхах талбай нэхээд байдаг. Кофе шопуудад хичээл, уулзалт хийхгүй юм алга. Энэ баялаг шүү. ОТ, Энэржи ресурс гээд том компанид монголчууд Дэлхийн стандартын ажил хийж байна. Энэ хүмүүс манай улсыг тэжээдэг уул уурхайн гол баялаг. Дараагийн том төсөлд эндээс юм сурсан монголчууд өөрсдөө удирдаж авч явах болно. Хөрөнгө оруулалт гэх баялгаас сурсан эрдэм мэдлэгээ тэд удалгүй өөрсдөө тултал ашиглах болсон ойрын жишээ Япон, Өмнөд Солонгос.

Энэ хоёр улс анхнаасаа ийм мундаг байгаагүй, тэд хөрөнгө оруулалтаас Менежмент, логистик, төсөл яаж явдаг ойлголтыг сурч авсан. Тэнд бидний баялаг гэх ойлголтоор ямар ч баялаг байхгүй. Гэхдээ тэд хүмүүсээ баялаг болгож чадсан. Гол баялаг чинь боловсролтой, чадвартай, Менежмент ойлгодог хүмүүс юм. Гадны хөрөнгө оруулалтыг хангалттай тат. Бид тэднээс мөнгөөр хэмжигдэхгүй асар их баялгийг авч үлдэнэ.

Хүн яаж амьдардаг вэ?

Улс орны хамгийн жижиг хувилбар нь хүн. Хүн гэж байхгүй бол улс орон гэж ч байхгүй. 

Хувь хүн ч бай, улс орон ч бай өөрт байгаа юм аа зарж борлуулж, өөрт байхгүй юм аа бусдаас авч амьдарна. Хот сууриныг дагаад яагаад хөгжил явдаг вэ гэхээр олон хүн өөрт байгаа юмаараа өөрт байхгүй юм аа сольж авахад амар, хямд байдаг учраас хамтдаа хөгжих боломжийг нээдэг. Нийлээд байшин барилга барих бүр ч том бүтээн байгуулалт хийх боломжтой. Хүн төрөлхтний хөгжиж ирсэн түүх ердөө л ийм энгийн. 

Тухайлбал багш хүн хөдөлмөрөө зарна, малчин хүн малаа зарна, наймаачин хүн нэгнээс нь аваад нөгөөд нь зарна гэх мэт өрх айл дангаараа бүгдийг хийх боломжгүй. Өөрт байгаа бараа буюу мэдлэгээ зарсан багш хоолоо авна. Талх барьж чадахгүй хүн гутал янзалсан төлбөрөөр нь талхаа авна. Малчин малаа зараад өөрт байхгүй хүнсээ авна. Улс орон ч үүнтэй адил бүх юмыг дангаараа хийж бүтээж чадахгүй учраас гаднаас хөрөнгө оруулалт эсвэл байхгүй бараа бүтээгдэхүүн, ур чадвар худалдаж солилцож авна. Хөгжлийн, хамтын амьдралын гол зарчим ерөөсөө л энэ. Харин ингэж чадаагүй улс хөгжихгүй хоцорч болдгийг Хойд Солонгос тэргүүтэй гаднаас барагтай юм авдаггүй улсаас харж болно. Гэтэл нэг газар нутагт хамтдаа удаан оршин тогтносон хоёр солонгосын хувь заяа тэс өөр зургийг илтгэдэг. 

Өнөөдөр бидний өндөр хөгжилтэй гэж хэлдэг улсууд хөрөнгө оруулалт хамгийн их татсан, ур чадварыг их сургууль болон сургалтаараа бий болгож чадсан улсууд байдаг шиг Өмнөд Солонгос ч ингэж чадсан. 

Өөрсдийн гэсэн хөрөнгө оруулалт байхгүй, мэдлэг, үйлдвэрлэл, Менежмент байхгүй улс гаднаас авахаас өөр сонголтгүй. Өнөөдөр Өмнөд Солонгос дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсын нэг болох эхлэл тавигдсан нь гадны хөрөнгө оруулалт юм. Гадны хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн мөнгөөр хязгаарлагдахгүй. Дагаж орж ирсэн гадны чадварлаг ажиллах хүчнээс маш их зүйлс сурч удалгүй өөрсдөө удирддаг, төсөл хэрэгжүүлдэг, хийдэг болсон нь бүр том баялаг болжээ. Зүүн Азийн хамгийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос яг энэ замаар явсан билээ.

Б.Батзаяа /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 6 цаг 13 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 6 цаг 41 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 6 цаг 57 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 7 цаг 47 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 9 цаг 53 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 10 цаг 7 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 10 цаг 44 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 10 цаг 56 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 11 цаг 4 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 12 цаг 19 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 13 цаг 36 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 14 цаг 21 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 16 цаг 6 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ Уржигдар 19 цаг 03 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Уржигдар 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Уржигдар 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Уржигдар 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Уржигдар 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Уржигдар 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Уржигдар 13 цаг 18 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top