x

Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул

Цахим хөгжил, инноваци, Харилцаа холбооны яам өнгөрөгч 2024 оны ажлын үр дүнгээ оны эцэст тайлагнасан. Тайланд,

Монгол Улс цахим засаглалын индексээр 28 байр урагшилж, 193 орноос 46-р байрт, Азийн 49 орноос 13-р байранд эрэмблэгдсэн.

-Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт эрчимтэй шилжиж, харилцаа холбооны суурь дэд бүтэц хөгжиж, иргэдийн цахим ур чадвар, оролцоо нэмэгдсэн гэсэн” байна. Тодруулж хэлбэл, И-Монгол системийг хэрэглэгчдийн тоо 1,9 саяд хүрч, төрийн цахим үйлчилгээ 1255 болж нэмэгдэж, иргэдийн 1.1 их наяд төгрөгийг хэмнэсэн гэдэг үр дүнтэй.

Мөн өөр нэг мэдээнд “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор төрөөс ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэхээр” болсныг дурьдсан байна. Өөрөөр хэлбэл, иргэд төрийн үйлчилгээг цахимаар авдаг байсан бол бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгчид ч бас цахимаар үйлчилгээ авдаг болно гэсэн үг. Компани бүртгүүлэх, үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах гээд бүх үйл ажиллагаа энд багтана.

Гэвч энэ нь тодорхой хэмжээнд хил хязгаартай гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өндөр хурдны интернет ашиглах боломжтой нөхцөл, байршилд л төрийн үйлчилгээг цахимаар авч чадаж байна. Өөрөөр хэлбэл үүрэн телефоны операторын сүлжээ ороогүй, эсвэл шилэн кабельтай холбогдоогүй нөхцөлд ийм боломжгүй. Өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай манай улсын хувьд сум суурин, малчны хот болгон руу шилэн кабель татах боломжгүй. Мөн уул болгоны орой дээр дахин дамжуулах антен босгох ч бас аргагүй.

Үндсэндээ манай улс 1970 онд сансрын холбооны анхны газрын станцаа байгуулж, түүнээс хойш 50 гаруй жилийн турш хиймэл дагуулын хэрэглээ, технологийн давуу талыг ашигласан, энэ талын тодорхой мэдлэг, туршлагыг хуримтлуулсан. Гэвч сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид нь гадны орны хиймэл дагуулаас зурвас түрээслэн харилцаа холбооны бүхий л үйлчилгээг олон нийтэд хүргэдэг. Үүндээ нэлээд өндөр хэмжээний төлбөр төлдөг.

Тиймээс өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан өрх бүрт, иргэн бүрт харилцаа холбооны бүхий л үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд сансрын холбооны хиймэл дагуул хөөргөх нь зүйтэй, тэгэх боломжтой гэж үзээд одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2012 онд анх “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар баталж байв. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж, Цахим Монгол, төрийн үйлчилгээний цахим системийн тухай ярьж эхэлж байсан үе. Товчхондоо монголчуудын хувьд сүүлийн 12 жилийн мөрөөдөл. Тийм болохоор “Үхсэн хатсаны чинь хиймэл, утаагаа яая гэж байж” хэмээн хараал тавьж байгаа нөхөд байвал зүгээр уулаа бараадсан нь дээр юм. 

Харамсалтай нь яг ийм шалтаг, шалтгаанаар энэ оны төсөвт тавигдаад байсан “Үндэсний хиймэл дагуул” төслийн 211,6 тэрбум төгрөгийг Засгийн газар дахин оруулж ирсэн төсвөөсөө хассан. Хамгийн их эсэргүүцсэн хүмүүс нь манай хотынхон, төв суурийнгийнхан. Өдөржингөө интернетэд уяатай байдаг нөхөд, хамгийн их интернет хэрэглэгчид эсэргүүцсэн. Өөрөө болж байвал бусад нь хамаагүй гэж үзсэн хэрэг биз. Үлдсэн 1,6 сая хэрэглэгчийнхээ эрх ашгийг уландаа гишгэсэн гэсэн үг. Ингэхэд өмнө хэлсэн 1,9 сая хэрэглэгч бол сар бүр И-Монгол системд нэвтэрч үйлчилгээ авч байгаа хүмүүсийн давхардсан тоо гэдгийг сануулах хэрэггүй биз.

Гэсэн хэдий ч Үндэсний хиймэл дагуултай болох ажил эхэлсэн. Үндэсний хиймэл дагуул төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, газрын станц байгуулах ажлыг эхлүүлсэн.

Өнгөрсөн оны төгсгөлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Францын Элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Талес Аления Спейс компанийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчилж дууссан. Зээлийн хэлэлцээг Сангийн яамны зүгээс боловсруулаад мөн дуусч байгаа. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барина” гэдэг мэдээллийг өгсөн байна лээ.

Мөн “Энэ асуудлаар УИХ-ын гишүүд, иргэд олон талын байр суурьтай байгаа ч Монгол Улсын Засгийн газар тус төслийг хэрэгжүүлэх байр суурин дээрээ байгаа шүү” гээд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд зөв мэдээлэл өгөхөд хамтарч ажиллахыг Элчин сайдаас хүссэн байдаг. Бидний аз болоход, дээр нь манай нөхцөл байдлыг эртнээс сайн мэдэхийн хувьд “Францын Засгийн газар, ЭСЯ, Талес Аления Спейс компани бүх хүчээ дайчлан ажиллана” гэдгээ хатагтай Элчин сайд илэрхийлсэн байсан.

2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг батлахад урьдчилсан тооцоогоор харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 350 тэрбум, тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 280 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоо гарчээ. Энэ хөрөнгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадны зээл тусламж зэргээс санхүүжүүлнэ, 2015 онд Монгол Улс Үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болно хэмээн тооцоолж байв. Одоо энэ өртөг нэг их наяд орчим төгрөгөөр яригдаж байна. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, төгрөгийн сулралаас болоод төслийн өртөг 3 дахин нэмэгдчихээд /328 сая евро/ байгаа. Энэ чинь л нөгөө бидний ярих дуртай "алдагдсан боломж". Үүний өртгийг Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр /жилийн 0,883 хувь/ санхүүжүүлэхээр болсон.

Харин 2025 оны төсвөөс хасагдсан 211,6 тэрбум төгрөг бол ердөө манайхан өөрсдөө барих ёстой газрын дөрвөн станцын л өртөг юм. Хамгийн сүүлд авсан мэдээгээр газрын станц барих дөрвөн байршилд байгаль орчны үнэлгээг хийгээд дууссан. Санхүүжилтээ шийдэж чадвал станц байгуулах ажил эхэлнэ гэсэн үг.

Дашрамд сонирхуулахад, 2012 онд монголчууд Үндэсний хиймэл дагуулын тухай анх ярьж эхлэхэд 56 орон дангаар, 115 орон хамтарсан байдлаар хиймэл дагуулыг эзэмшиж, идэвхитэй 966 хиймэл дагуул байна гэдэг мэдээллийг хүргэж байж. Энэ тоо жилийн дотор /2013 оны байдлаар/ 6600 болж өссөн. Өнгөрсөн хугацаанд дахиад хэдэн орон хэдэн хиймэл дагуул хөөргөснийг мэдэхгүй. Хятад улс жишээ нь 2023 онд “56 дахь хиймэл дагуулаа хөөргөлөө” гэсэн байна. Бараг хил залгаа Казакстан 2015 онд гурав дахь хиймэл дагуулаа хөөргөсөн, одоо бидэнд тусалъя гээд “ах нь” болчихсон явж байгаа. Гэх мэтчилэн...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 12 цаг 55 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 13 цаг 1 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 13 цаг 53 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 14 цаг 3 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 15 цаг 45 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 18 цаг 13 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 18 цаг 23 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 18 цаг 30 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 18 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 18 цаг 45 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top