x

Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье!

Монголын Ерөнхий сайд Амар 80 гаруй жилийн өмнөх баяр наадмынхаа өглөө Оросын шүүхээс цаазын ял авч байв. Тэгж яллуулахдаа: Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай гэжээ. Энэ түүний сүүлчийн үг бөгөөд Монголын төрд үнэнч зүтгэхээр хэлмэгдүүлдэг гэсэн санаа гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ ерээд оныг хүртэл ийм дүгнэлт хийж байсан хүн үгүй. Хориотой үе байв. Саяхнаас л ингэж бодит байдлыг ухдаг болсон.

Ерөнхийдөө он цаг улирч түүхийн хуудас шарлах тусам цаадтайх үнэн улам тодордог ажээ. Ийм нэгэн жишээг монголчууд бултаараа харлаа. 2024 оны шувтаргаар Засгийн газар Баялгийн сангийн хувь хишгийг бултааранд нь түгээв. Хүн болгонд бэлнээр 135 мянгыг тарааж Баялгийн сан дахь дансанд нь 135 мянган төгрөг хийжээ. Энэ мөнгө бол “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувиас олдсон гэдгийг мөн тодотгожээ. Тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг энэ хуримтлалд онцгой үүрэг гүйцэтгэжээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдөр Хуримтлалын санд иргэдийн эзэмших хуримтлалын санг албан ёсоор E-Mongolia дээр нээнэ. “Эрдэнэс Монгол” өнгөрсөн хугацаанд орлого төвлөрүүлсэн. Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум төгрөг хуримтлуулсан гэж мэдэгдэв.

Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд авчирсны л буян. Зөвхөн энэ ч биш. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг орлогоор ковидын үеэр хөл болон хилийн хориотой монголчуудын буюу 980 мянган айлын цахилгаан, дулааны бүх хэрэглээг төлсөн. Тэгээд араас нь сая Баялгийн сангийн хуримтлалын анхны шанг татуулж байгаа нь энэ.

“Эрдэнэт үйлдвэр” анхнаасаа Монголын 51, Оросын 49 хувийн эзэмшилтэй байсан. Харин Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа 2016 онд Оросын 49 хувийг Монголд авсан. Тэрээр төрийн шийдвэрийг гаргасан. Тэр шийдвэрийн дагуу сахал Эрдэнэбилэг нар 49 хувийг Монголдоо худалдаж авчирсан.

Ер нь Сайханбилэг яагаад тэр үед дан ганц Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг авчрахаар шийдсэнийг эргээд нэг бодоорой. Энэ байтугай бэлэн болчихсон мега төслүүд Их хурал дээр гацаад унаад байсан үе шүү дээ. Энэ утгаараа Сайханбилэг Монголын төлөө л зориглосон гэж ойлгогдоно. Тэрчлэн сахал Эрдэнэбилэг гэж зоригтой худалдаачин байгаагүй бол “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болохгүй л байв. Түүнийг эзэн гэж ирээд их л гоочилсон. Өнөөдөр сахал Эрдэнэбилэгээс аймаар эзэн төрчихсөн байхад хэн ч юу ч ярихгүй байгаа нь гайхмаар. “Эрдэнэт үйлдвэр” ийм учиртай ирсэн атал 2019 онд Монголын төр ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр үйлдвэрийн 49 хувийг хүчээр нийгэмчилсэн. Цаашлаад Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг энэ үйл ажиллагааных нь төлөө буруутган хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж айлгасан. Ийм төрийн дарамт, хуулийн байгууллагын ажиллагаануудаас болоод тэд эх орноосоо дайжсан. Ийм л юм болсон.

Хэрвээ Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар 8 жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авчирч Монголын 51 хувьтай нийлүүлээгүй бол яах байсан бол? Юуных нь ковидоор цахилгаан дулаан даах? Юуных нь Баялгийн санд ашиг хуримтлуулах? Өнгөрсөн жилүүдэд Байдены болон Европын Холбооны хоригт ороод ямар ч борлуулалтгүй нам зогсох байв.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” 2023 онд л гэхэд Монголбанкинд 1.1 тэрбум ам.доллар борлуулсан. Энэ нь манай улсын гадаад валютын нөөцийн 28.3 хувийг эзэлжээ. Мөн нийт ажиллагсдынх нь төлсөн НДШ-ээр 11 мянган ахмад настны тэтгэврийг сар бүр олгож байна. Энэ бүхнийх нь төлөө “Эрдэнэт үйлдвэр”-т 2021 онд Улсын баатар цол олгов. 2024 онд “Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхнийг сайн ажилласан гээд 100 сая төгрөгөөр шагнаж харагдав.

Чухамхүү энд л “Шударга ёс где?” гээд хашгирмаар болов. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эх орондоо олж ирсэн Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар хулгайчаараа дуудуулаад хүний нутагт хэвтэж байна. Харин тэдний авчирсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг нь Улсын баатар цолоор, үйлдвэрийг ажиллуулж байгаа Г.Ёндон нарыг 100 сая төгрөгөөр шагнаад байгааг ойлгох гэж хичээгээд ер болж өгсөнгүй.

Тийм учраас Монголын төр үүнийгээ залруулах шаардлагатай. Ингэхэд том албан тушаалтай гурван хүний гурван жижигхэн шийдвэр хэрэгтэй.

Ерөнхий прокурорт уриалах нь: Жаргалсайхан прокурор Танд Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарын нэр дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авчирсантай холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болговол шударга ёс Таны үед шударгаар тогтох жишиг болно.

Ерөнхийлөгчид санаа өгөх нь: Хүрэлсүх Ерөнхийлөгч Та “Эрдэнэт үйлдвэр”-ийг Улсын баатар цолоор шагнасан. Энэ үйлдвэрийг бүтнээр нь Монголынх болгосон Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг урьж авчраад Улсын баатар цол олговол жинхэнэ Төрийн тэргүүний шийдвэр болно.

Ерөнхий сайдад санал болгох нь: Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Та Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг зөвлөх, эсхүл өөр албан тушаалд томилж мега төслүүдийнхээ хөрөнгө оруулалт босгох, улс төрийн шийдвэр гаргах зэрэгт оролцуулах юм бол ганган хоршил болно.

Та гурав үүнийг л хэрэгжүүлчих. Монголд л хэрэгтэй. Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай бус хамгаалдаг байх учиртай. Мөнхүү монголчууд эвдэрч бус эвлэж нэгдэж байж л Монгол Улс хөгжинө. Цувсан барнаас цугласан шаазгай илүү гэдэг. Тэгээд ч Сайханбилэг, Сахал Эрдэнэбилэг нарыг буруутгах шалтгаан үгүй хийгээд тэдний зөв байсныг өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өгөөж хангалттай нотоллоо бус уу?

Ажиглагч А.Батболд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Өчигдөр 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Өчигдөр 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Өчигдөр 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Өчигдөр 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Өчигдөр 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Өчигдөр 12 цаг 02 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав Өчигдөр 11 цаг 56 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 11 цаг 51 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ Өчигдөр 11 цаг 47 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө Өчигдөр 10 цаг 40 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан Өчигдөр 10 цаг 26 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна Уржигдар 22 цаг 36 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ Уржигдар 17 цаг 31 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2026-10-29 Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2026-10-29 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026-10-29 “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2026-10-29 Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2026-10-29 Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2026-10-29
iИх уншсан
М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй н...
Top