x

2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ

Фото: ИЗВЕСТИЯ/Сергей Лантюхов

Хувцасны загварын шинжээч Судник: 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ

Ирж буй онд олон янзын өнгийн болон зурагт шийдэл хувцасны  загварт  өргөн ашиглагдах болно. Дахиад л загварт өргөн мөртөй, хэлбэр томтой пижакууд түрэн орж ирнэ. Спортын болон бохо-стиль давамгайлах юм.

Үндэсний хувцасны стилийн элемент ихтэй хурц тод хээтэй чөлөөтэй бохо-стиль олны анхаарлын төвд байх юм байна. Энэ талаар Bahar Design гэдэг эмэгтэй хувцасны брэндийг үндэслэгч бөгөөд ажил  хэрэгч эмэгтэй Христина Судник санал бодлоо хэлжээ.

Өнгө болон хээний талаар тэр ярихдаа, дэгжин номин, улаан эсвэл хар хүрэн өнгө 2025 онд чухалд тооцогдох ба цэнхэр, гүнзгий хөх-улаан, орчин цагийн метелл чимэглэл, нарны  шар, тоосны  ягаан, усан цэнхэр, ногоолин аксессуарт тэргүүлэх гэнэ. Гэхдээ хувцасны суурь өнгөөр шоколадны өнгийг  авах хэрэгтэйг шинжээч санууллаа.

«Могойн принт мөн л барсан хээ болон алаг тахийнх шиг стилийн зурааснууд бас чухал болох нь. Хээ нь босоо ба хэвтээ, ташуулдсан байж болно. Могой жилд гялтгануургүйгээр явахгүй. Гялалзсан топууд, даашинз банзал хүртэл загварт нэвтэрнэ» гэж Судник нэмж өгүүлэв.

Эмэгтэй хүний моодонд нэн түрүүнд таарамж, тав тухтай хувцас тэргүүлэх бөгөөд тийм ч учраас  жийнс  чухал байр сууриа тавихгүй. Деним материалын даашинз, сарафан моодоо алдахгүй  ба тэдний дээр гэрэлтсэн материалтай цамц, ноосон цамц хослуулалт хэрэг болно.

«Арьсан хувцас ер нь чухал болж эхлэв. Загварт арьсан  шаровар өмд, плиссе банзал орж ирэх гэнэ. Эмэгтэй цамцнууд  голдуу урт ханцуйтай байж хүүхэнлэг дүрийг гаргана гэдгийг шинжээч сануулж байна.

Цүнх, бүс, бүрх малгайн бохо болон ковбойн стиль  ирж буй оны стилийн бас нэг гол чиглэл болох гэнэ. Экологийн материал голчлон ашиглагдах юм байна.

Ирж буй оны хувцасны загварууд  олон төрөл , далайц,  цар хүрээгээрээ нүд баясган сэтгэл сэргээнэ. Максимализм  загварт орж ирснийг бас тэмдэглэх хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 25 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 50 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 4 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 7 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 10 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 28 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 13 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 14 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 25 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 54 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top