x

Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя

Таныг гүжирдсэндээ сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя

Х.Баттулга Таныг би төмөр зам гацаасан гэж бишгүй бичсэн. Тэгтэл төмөр замыг 10 гаруй жил гацаасан этгээдүүд нь Та биш Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар байсныг авьяаслаг сэтгүүлч эмэгтэйн цуврал орвонгоор нь дэлгэв. Би нүгэл үйлджээ. Насны эцэст хүний нүүр харалтгүй боллоо. Би зохиолчийн ёс зүйгээр хэвлэлээр Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээр сонгосон Хөвсгөл, Булган, Эрдэнэтчүүдээс уучлал гуйж буй болохоос төмөр зам гацаасан гэж Х.Баттулгыг ор үндэсгүй гүжирдсэн гүтгэлэгтээ өршөөл гуйгаагүй шүү. Гүжирдсэнийг минь нотлоод зохих ялыг надад үүрүүлсүгэй. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “нарийн төмөр зам тавих буруу байсан” гэж мэдэгдсэнд цочирдов. Мэдээж түүний зөв байж таарна-хуулийн сайд юм чинь. Түүнийг Таны ачаар гишүүн-сайд болсон агаад Таныг ял зэмээс хамгаалах өртэй гэх цуу чих цохисныг хэлье. Нарийн цариг ашигтай гэж солиорсон минь зөнөглөл байж. Ж.Оджаргалыг нарийн царигтай зам тавих гэж оролдоод 60 сая доллароо шатаасан гэж хэвлэлээс уншсан билээ. Гэтэл Ж.Оджаргал төмөр зам гацаагч болж шувтарлаа. Коксжих нүүрс, хүрэн нүүрс гэх өнгөц ойлголттой би Мөнхбаясгалан гишүүний мэдэгдлээс хаягдал нүүрс гэх аюултай хор байдгийг мэдэв. Шахмал түлшинд хордож олноор үхэгсдийг Оджаргал хаягдал нүүрсээрээ алаад байгаа юм байж. Ц.Элбэгдоржийг үзэн ядах багадаад байтал тэр бас төмөр зам гацаагч гэнэ. С.Зоригийг хөнөөх захиалга түүнийх байсныг ерөнхий сайд нотолно гэж амласан. Үзэж байж үхнэ шүү. Монгол оросын эрлийз онцгой хүүг маань бүрэлгэсэн алуурчныг олох хүсэл ганц минийх биш байх.

Гашуун сухайт-Ганц мод боомтыг холбох 1435 мм-ийн төмөр зам барихаар 2013-2014 онуудад тохирсон санамж бичгээ 12 жил хайгаад олоогүйгээс нарийн төмөр замаар нүүрсээ саадгүй хил давуулж, төдийгөөс өдий хүртэл чадсангүй гээд бодчих. Санамж бичгийг Хөхөөгийн Ганболд гэгч Ц.Элбэгдоржийн бууны нохой төмөр зам тавих ажлыг зогсоохоор нуучхаж. Нэг муу гөлөг хоншоороороо булсан бичгийг Монголын төр засаг олоогүйгээс төмөр замын тээврээс олох 80 их наядын ашгаа алдчихаж. Хятадын ерөнхий сайдаас Монголын ерөнхий сайдад хүргүүлсэн баримт бужигнуулав. “Гацаагч” гэх хоч олон жил тээсэн Х.Баттулгын нэр ариусаж, өвгөн миний гүтгэлгийг баримтаар нотлох л үлдлээ. Төмөр зам гацаагч нь Х.Баттулга биш Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар байж гэх пропаганда цаагуур чинь хүчээ хуримтлуулаад давших нь дээ сэтгүүлч минь.

Могой гурав хуваагдавч гүрвэлийн дайтай

Зөвлөлт холбоот улсаар толгойлуулсан соц. лагерь задарч Оросын дарамтаас зовхи нь өөдөө хэд бие дааж хөгжихөөр зугтав. Орос өөрийн муугаас дампуурснаа зөвшөөрсөнгүй, “могойг гурав хуваавч гүрвэлийн чинээ үлдэнэ” гэж яс заагаад Казакстан, дундад азийн буурай Станууд болон Монголыг базаж, өдсөн дайныхаа шархыг тэнцвэргүй худалдаагаар нөхөх Евроазийн холбоо гэхчийг байгуулаад үзэж тарав. Үхсэн буурны толгойноос амьд ат айдаг гэх үг орой руу орлоо ч тэсээрэй гишүүдээ. Та нарыг юуны төлөө 126 болголоо.

126 түшээ ба хамтрагч засгийн өнгөнд-салхи хаашаа эргэх нь вэ? Гурил үйлдвэрлэгч хэдийгээ шулагч монополистууд гээд үнэ бууруулахаар хатуу хоригт туйлдсан ОХУ-аас гаалийн татваргүй гурил, үр тариа, тэжээл импортолсон. Өгөөж гарсан эсэх-бүрхэг. Одоо евроазийн холбоонд элсэхээ ёсчилж, тэдний экспортлох бүх бүтэгдэхүүнийг татваргүй эх орондоо оруулах нь-бөөн олз гэж пости коммунист төр засаг хөөрөөд жигтэйхэн. Баялаг бүтээх санаа өвөрлөдөг үндэснийхээ хэдийн бизнесийг дампууруулах юм биш үү гэвэл, тэдний экспортлох 350 орчим бараа бүтэгдэхүүний тоогоор манайх 350 орчим бараа, түүхий эдээ гаалийн татваргүй экспортлоод олз хахтал уутлахыг “үзүүлээд өгнө” гэж шадар сайд С.Амарсайхан ихэмсгээрчухал царайв.

Манайд 350 нэр төрлийн багтахгүй хахалдаад буй “юу” байдаг билээ? Хэрэв мал маань эрүүл аваас жаахан махыг маань мангас шиг ходоодтой Хятад гялс савхдаад, цаана нь байна уу гэнэ. Орос манай махыг Хятадаас илүү үнээр хэзээ ч авахгүй. Тэд мөнгөө дайнд үрчхээд иргэд нь худалдан авах бэлгүй ядуурсан. Иран, булангийн баячуудад манай хонины мах хүртэхгүй юм чинь юугаа илүүчлэх гэж евроазийн холбоо гэж сааглав. Ардчилал зах зээлд хөл тавьсан анхны жилүүдэд барууныхан хөөрхийлөлтэй доромжлогдсон Монголыг дэмжихээр оёмол бараагаа татваргүй экспортолж, бэлжих боломж олгосон ч бид унхиагүйдээ тэр завшааныг унтраасан. Ноолуур бол зах зээл хайлтгүй борлоно. Гэрийн эсгий дулаан улавчаас өөр 350 хүртэл тоолох бараа бидэнд бий юү? 

Орос болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Станууд цөм мануус шиг малтмалаа ахиу зарах “өвчтэй”. Тэгэхээс ч яах вэ. Монгол Киргиз Тажик мэт орнууд брэндээр цойлтлоо юуны өмнө технологи үсрэнгүй хөгжсөн гүрнүүд рүү хандвал түргэн сэхнэ. Казах, Киргиз ах дүүтэйгээ худалдаа хийхэд заавал Москвагаас зөвшөөрөл авах хэрэг юу билээ. Шадар сайдын чухал царайтай царайгүй бүтэх энгийн-наад захын бизнес. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “хүнсний хувьсгал” зарлаад гол нэрийн 19 бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өгөөжөө өгөөд эхлүүт тэр 19-тэй ижил бараа татваргүй цутгах хорлонтой гэрээ ёсчлох гэж яардгийн учир юу вэ. Өндгөө эрхбиш залгуулаад, иргэдээ ажлаар хангаж яваа “түмэн шувуут” ХК лав үүдээ барина. Гурилын үйлдвэрүүд, тариачид гээд баялаг бүтээх гэж мунгинаж яваа хэдэд маань 126 гишүүд, хамтарсан засаг ямар ирээдүй бэлэглэх гээд байна.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 24 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 2 цаг 31 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 2 цаг 45 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 3 цаг 22 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 3 цаг 34 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 3 цаг 42 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 4 цаг 57 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 6 цаг 14 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 6 цаг 59 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 8 цаг 44 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 22 цаг 10 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 22 цаг 38 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Өчигдөр 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Өчигдөр 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Өчигдөр 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо Өчигдөр 13 цаг 04 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна Өчигдөр 12 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 14 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top