x

Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Парис хотноо дэлхийн улс орнуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа Украинд нэн даруй гал зогсоохыг ням гаригт уриалжээ.

“Нэн даруй гал зогсоож, хэлэлцээг эхлүүлэх ёстой” гэж Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд, Орос, Украины дайныг “хэзээ ч эхлэх ёсгүй байсан, үүрд үргэлжилж болзошгүй дайн” хэмээн тодорхойлсон байна.

Дональд Трамп бямба гаригт Эх дагинын сүмийн нээлтэд оролцохоор Парист хүрэлцэн ирсэн бөгөөд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг дэлхийн удирдагчидтай уулзсан. Энэ нь Трамп 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялснаасаа хойш Украины Ерөнхийлөгчтэй анх удаа биечлэн хийсэн уулзалт болов.

Трамп Цагаан ордонд буцаж ирсэн даруйдаа Орос, Украины дайныг зогсооно гэж удаа дараа амлаж, хэрэв өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтлох шийдвэрийг хэзээ ч гаргахгүй байсан гэж мэдэгджээ. Дайныг хэрхэн дуусгах талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар ирсэн Трамп ням гаригт “Би Владимирыг сайн мэднэ, түүний хөдөлж эхлэх цаг нь болсон” гэсэн байна.

Зеленскийн хувьд Д.Трамптай “сайхан уулзалт хийсэн” гээд, “Оросуудын өнгөрсөн хугацаанд удаа дараа үйлдсэн шиг хэдхэн жилийн дараа нурааж чадахааргүй шударга бөгөөд бат бөх энх тайван Украинд хэрэгтэй байна” гэв. 

Украины Ерөнхийлөгч нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, “хуудас цаас, хэдэн гарын үсэг зурснаар дайн дуусахгүй” гэж хэлээд, баталгаа өгөөгүй гал зогсоох хэлэлцээрийг хэзээ ч нурааж болно гэдгийг дурджээ. Мөн тэрбээр “Путинийг зогсооход тусална гэдэгт бид Америк болон дэлхий дахинд найдаж байна. Түүний айдаг зүйлс бол бол Америк ба дэлхийн эв нэгдэл юм” гэжээ.

АНУ-аас Украинд 988 сая ам.долларын өртөг бүхий цэргийн тусламж үзүүлэхээр болсныг бямба гаригт зарласан. Нисгэгчгүй онгоц, HIMARS тийрэлтэт системд зориулсан сум хэрэгслүүд, их бууны систем, танк, хуягт тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл багтсан гэж Пентагон мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 23 цаг 18 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 23 цаг 26 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 23 цаг 31 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 23 цаг 35 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top