x

Хойд Солонгосын цэрэг Украинд дайтахаар очсон нь

Энэ оны 11-р сарын 24 ний өдөр Украины Зэвсэгт хүчний штабын дарга А. Баргилевич  “Оросын Курск мужид Хойд Солонгосын 11 000 цэрэг байрлаж байгаа. Хойд Солонгосын цэргүүд Украины армийн эсрэг байлдаанд оролцож байна. Хойд Солонгосын цэргүүд Оросын алс дорнодын мужуудаас ирсэн оросын цэрэг мэт тулалдаж байна ” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Төрийн Департаментийн Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ведант Пател “Хойд Солонгосын 11 000 цэрэг Оросын Курск мужийн баруун нутагт байрлаж оросын цэргүүдтэй хамтарсан цэргийн сургуулилт хийж их буу, нисэгчгүй агаарын хэрэгслэл ашиглах, явган цэргийн сургуулилт хийж байна. Одоогоор Хойд солонгосын цэрэг Украины цэрэгт олзлогдоогүй байна” гэж мэдэгдэв.

Британийн Лондон хотын Хатан хааны Коллежийн профессор, өмнөд азийн шинжээч, Солонгосын хойгийн мэргэжилтэн Рамон Пачеко “Хойд Солонгосын 12 000 цэрэг энэ оны 10 дугаар сарын сүүлчээр Украины эсрэг дайнд орохоор Орост хүрэлцэн ирсэн бөгөөд одоо 11 000 цэрэг нь Оросын Курск мужид байрлаж байна. Путин ч энэ талаар Хойд Солонгосын цэрэг Орост ирсэн гэдгийг няцаагаагүй. Путин хэлэхдээ “Орос Улс Хойд Солонгостой хийсэн гэрээндээ “Хэрэв хоёр талын аль нэг нь гадаад орны зэвсэгт халдлагад өртөж дайны байдалд орвол нөгөө тал маш яаралтай цэргийн тусламж үзүүлнэ” гэж заасан. Энэ гэрээний хүрээнд Орос улс ямар арга хэмжээ авах нь манай Орос улсын хэрэг” хэмээн мэдэгдэв. 

Шинжээчид “Хойд Солонгос Орос улсад цаашид 100 000 цэрэг нэмж явуулж болзошгүй. Хэрэв Хойд Солонгосын удирдагч Ким өөрийн армийн 1 сая 200 000 цэргийн 100 000 цэргийг Орос руу илгээх тушаал өгвөл тэд хэзээ ч явахад бэлэн байна.” хэмээн үзэж байна. Өмнөд Солонгосын Тагнуулын албаны дүгнэлтээр “ Украины эсрэг дайнд Хойд Солонгосын 11 дүгээр армийн “Дайрагч корпус”-ын явган цэргүүд Орост очжээ. Энэ корпусын захирагчаар 2015 оноос тусгай хүчний захирагч байсан генерал Ким Ён Бок томилогдсон ажээ.Түүний хамт Хойд Солонгосын Тагнуулын албаны дарга Ри Чхан Хе, Шуурхайн Газрын дарга Син Кум Чхоль нар Орост томилогджээ.Орост нийтдээ Хойд Солонгосын 500 гаруй цэргийн офицер очсон ажээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр Украины пуужингийн цохилтод өртөж хойд Солонгосын хэд хэдэн офицер, түүний дотор нэг солонгос генерал амь үрэгджээ. Хойд Солонгос Украины дайнд хамгийн шилдэг дайчдаа явуулахгүй нь тодорхой. Учир нь одоо Оросын арми бөөн хүчээр дайрахгүй байгаа бөгөөд бага хэмжээний байлдааны хэсэг бүлгээр байлдах аргыг хэрэглэж байна. Энэ бага хүчээр хэсэг бүлгээр байлдах хэсэгт солонгосчууд орвол амь үрэгдэх нь мэдээж.

Одоо Орост очоод байгаа Хойд Солонгосын цэргүүд бол элит цэрэг бус энгийн армийн цэргүүд ажээ. Эдгээр солонгос цэргүүд тулаанд хэрхэн байлдах чадвартай нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан хойд солонгосын тэдгээр цэргүүд украины цэргүүд болон өмнөд солонгосын цэргүүд шиг хамгийн сүүлийн үеийн байлдааны зэвсэгтэй биш байгаа юм байна, хамгийн орчин үеийн байлдааны зэвсгийг эзэмших чадвар сул байгаа юм байна. Хойд Солонгос дахь цаг агаарын таатай байдал Оросын Курск мужид огт байдаггүй, цаг агаар нь от өөр байдаг. Орос цэргийн дарга нарын орос командыг солонгос цэргүүд ойлгохгүй явдал гарч байна. Мөн хойд солонгосын цэргүүд оросын армийн хоолонд цадахгүй, хоол нь тохирохгүй гомдлууд гарсан ажээ. Мэдээж кимчи, цагаан будаа иддэг солонгос цэргүүд оросын талх, борщийг идэх нь юү л бол.

Солонгос цэргүүд эхний ээлжинд шууд тулалдахаасаа илүүтэй тагнуулын үйл ажиллагаагаа явуулах, мина илрүүлж аюулгүй болгох, окоп ухах зэрэг ажилд дайчлагдах магадлалтай ажээ. Хойд Солонгос цэргүүд бас орчин үеийн дайны туршлагатай болох гэж Украинд очсон нь мэдээж. Алсдаа Америк, Өмнөд Солонгостой байлдах зорилготой байж ч болно.

Украинд очсон Хойд Солонгосын зарим цэргүүд цэргээс оргож болох юм. Гэхдээ олноороо оргож чадахгүй. Учир нь хэрэв солонгос цэрэг орговол Хойд Солонгост үлдсэн эцэг эх, ах дүүг нь шоронд хийдэг эсхүл өөрийг нь шууд бууддаг тул олноор оргож чадахгүй нь тодорхой.

Хойд Солонгос Украины эсрэг Орос улсад зэвсэг нийлүүлж, цэрэг явуулсныхаа төлөө Орос улсаас одоогоор 700 000 тонн цагаан будаа, 1 сая тонн нефть бүтээгдэхүүн аваад байна. Хойд Солонгос Орос улсад 5.5 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх боломжтой ажээ. Одоогоор Хойд Солонгос Орос улсад  арван сая орчим их бууны сум, танк эсэргүүцэх сум, гранатмет, минометын сум болон пуужин нийлүүлэд байна. 

Орос улс Хойд Солонгосын Орос дахь цэргийн цалин хэмээн цэрэг бүрт сард 2000 доллар буюу жилд 200 сая ам доллар Хойд Солонгост өгөх аж. Эдгээр мөнгө Хойд Солонгосын цэрэг болон ар гэрт нь очихгүй нь мэдээж. Эдгээр мөнгийг Хойд Солонгос цөмийн пуужин, зэвсэг үйлдвэрлэх зэрэг цэргийн зориулалтаар  болон  Хойд Солонгосын харгис дэгглэмийг бэхжүүлэхэд зориулагдах юм. Орос улс Хойд Солонгост цөмийн зэвсгийн хамгийн сүүлийн үеийн технологийг өгч цөмийн зэвсэгээ өргөжүүлэхэд нь тусалж байна. Украинд довтолсны дараа Оросынцэргийн инженерүүд Хойд Солонгост очиж пуужин үйлдвэрлэх, цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь тусалж байгаа гэсэн таамаглал байгаа аж.

Одоо Оросын 500 000 цэрэг Украинд байлдаж байна. Оросын арми өдөрт дунджаар 1000-1200 цэрэг, сар бүр дунджаар 30 000 - 35 000 цэргээ алдаж байна. Иймд Оросын армид цэргийн нөөц хүч их хэрэгтэй байна. Ийм учраас лОрос улс Хойд Солонгосоос цэрэг гуйсан аж. Ким ч нэн даруй  цэргээ Орос руу илгээсэн  аж. Орос улсыг өнөөдөр Хойд Солонгосоос гадна Иран улс дэмжиж Орост байлдааны олон тооны дрон өгсөн, Беларусь улс дэмжиж газар нутагтаа оросын цөмийн зэвсэг болон орос цэргүүдийг байрлуулаад байна. Иран улс гэхэд л өнгөрсөн онд Орост 2.0 тэрбум ам.долларын үнэтэй олон мянган “Shahed-136” байлдааны дроныг худалджээ.

Оросын арми 1 сая 500 000 цэрэгтэй, 16 000 цөмийн цэнэгтэй. Хойд Солонгос 26 сая хүн амтай ч гэсэн хамгийн их цэрэгжсэн улс юм. Хойд Солонгосын арми 1.2 сая цэрэгтэй бөгөөд цэргийн тоогоор дэлхийд 4 дүгээрт жагсаж байна. Хойд Солонгосын нөөц цэрэг нь 4.0 сая бөгөөд дайчилгаагаар 6.0 сая хүртэл цэрэг татах чадвартай. Хойд Солонгос хөвгүүдийг 17 наснаас нь цэрэгт татаж, 10 жил цэргийн алба хаадаг, эмэгтэйчүүд нь 5 жил цэргийн алба хаадаг ажээ. 

Одоо Орос улсын хамгийн чухал түнш нь Хятад бус, Хойд Солонгос болоод байна. Харин Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орон тул дэлхийн улсууд Хойд Солонгосын эсрэг санкциа улам чангатгахын эсрэг, Хойд Солонгост эдийн засгийн хориг тавихын эсрэг ажиллах нь ойлгожтой юм. Одоо үед дэлхийг цөмийн зэвсгээр айлган сүрдүүлж байгаа улс бол Орос, Хойд Солонгос хоёр л болоод байна. Энэ хоёр улс цэргийн холбоотон болж дэлхийн дайныг улам өргөжүүлж,  хүн төрөлхтөнийг  цөмийн дайны  аюулд унагааж болзошгүй юм. 

Доржийн СҮХБААТАР /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. MANIPAL (102.89.83.203)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00 Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө MANIPAL улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг MANIPAL эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол MANIPAL эмнэлэгтэй [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
    2024 оны 12 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ 12 цаг 3 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй 12 цаг 7 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ 12 цаг 12 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм 13 цаг 19 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Уржигдар 17 цаг 20 мин Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ Уржигдар 14 цаг 08 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй Уржигдар 14 цаг 02 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 13 цаг 10 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ Уржигдар 13 цаг 00 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Уржигдар 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Уржигдар 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Уржигдар 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Уржигдар 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Уржигдар 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Уржигдар 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 2026-08-13 Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 2026-08-13 АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 2026-08-13 Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 2026-08-13 Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 2026-08-13
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл... Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ
Top