x

Оюун-Эрдэнийг “минажуулсан” уу, Оюун-Эрдэнэ “минажуулав” уу?

Хүн л юм болохоор Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд сайн, муу олон л чанар байдаг байх. Магадгүй сайн нь олон байхыг хэн мэдлээ. Гэхдээ муугийн дотроос бүр маш муухай нэг чанар байна. Тэр нь алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй, тэгээд алдаагаа зөвтгөх гэж зүтгэх тусам илүү их алдаа хийдэг. 

Энэ бол төрийн хүнд байж болшгүй чанар. Улстөрч хүн, улс төр хийж байгаа хүн чинь бас зогсох газраа зогсч чаддаг, явсан мөрөө эргээд хардаг байх ёстой. Даанч манай Ерөнхий сайдад тийм сэтгэлийн хат алга. Зүйрлэвэл шаварт унасан илжиг тийчилсээр байгаад намагтаа улам гүн шигдчихдэгтэй л адилхан.

Саяхан болж өнгөрсөн ганцхан жишээ... Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын баталсан 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригийн талаар Тамгын газрын дарга нь мэдээлэл хийсэн даруйд Сангийн сайд нь гарч ирээд “Алдагдалгүй төсөв батлах дээр Засгийн газар санал нэгтэй байна. Тэвчих ёстой зардлуудаа танах шаадлагатай болж байна. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна” гээд мэдэгдэл хийчихсэн.

Үнэхээр ч УИХ хоригийг хүлээгээд авчихсан. Хоригийг хүлээж аваад, УИХ-аар баталсан төсөвтэй холбоотой хуулиудыг хүчингүй болгоод, 2025 оны төсвийн төслийг шинээр өргөн барихыг Засгийн газарт үүрэг болгосон Үүнээс хойш бүх буруугийн "үүд" нээгдэв.

Хэрэв Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол хориг тавьсан зүйл, заалтуудыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцээд болчих байлаа. Гэтэл бүхэлд нь хориг тавьчихсан учраас Засгийн газар төсвөө цоо шинээр боох, ингэхдээ холбогдох байгууллагуудаас санал авах гэх мэтчилэн хуулийн шаардлага үүссэн учир Засгийн газар төсвөө хугацаанд нь батлуулж чадах уу, эсвэл УИХ өөрөө тарах уу? гэдэг нуман тулгуурт орсон хэрэг.

Үүнд бачуурсан Ерөнхий сайд эхлээд Ерөнхийлөгчийн институт рүү дайрч үзэв. Ерөнхийлөгч төсвөөр барьцаалж, УИХ, Засгийн газрыг шантаажиллаа. Цаагуураа Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, хоёр дахиа сонгогдох гэж байх шиг байна... гэх мэт төлбөртэй ч баримтгүй мэдээллүүдийг цацав.

Үргэлжлүүлээд “Төсвийг буцаасны ард нүүрсний хууль бус гэрээ байсан байна. “Чайна Энержи”-тэй хийсэн Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хилийн холболтод саад хийхийн тулд төсвөөр барьцаалаа, гацаалаа” гэх мэдээллүүд. Үүнийгээ батлахын тулд Шанхайн уулзалтын үеэр Хятадын талаас Ерөнхий сайдад гаргаж өгсөн гэх, 2013-2014 онд байгуулсан санамж бичиг гэх зүйлийг ил гаргаж тавив.

Гэтэл тэнд нь “Боомтын төмөр замыг нарийн царигаар тавина, хоёр талаас ийм компани, ААН-үүд оролцоно. Санхүүжилтын зарчим ийм байна аа” л гэсэн байна. Гэхдээ уг санамж бичиг нь “заавал биелэгдэх шинж чанаргүй шүү, санамж бичиг хэрэгжээгүй тохиолдолд хоёр тал ямар нэг хариуцлага хүлээхгүй шүү” гэдгийг ч тусгасан байна. Энэ бол гэрээ заавал биелэгдэх шинж чанартай гэрээ биш, санамж бичиг юмаа л гэсэн байна.

Уг нь энэ санамж бичгийн дагуу ажил явсан бол, дараа дараачийн Засгийн газрууд нь ажлаа хийсэн бол аль эрт Монгол Улс төмөр замаар нүүрсээ тээвэрлээд эхэлчих байж. Тэгээд үүнийг гацаасан хүн нь Ц.Элбэгдорж болов. Тэгээд Элбэгдоржтонгууд нь өнөөдөр “Чайна Энержи”-тэй тохирсон Гашуунсухайт-Ганц мод боомтыг хилийн холболтыг эсэргүүцээд, төсвөөр барьцаалсан гэжээ.

Ерөнхий сайд өөрийн амаар ингэж хэлээгүй л дээ. Гэхдээ ард нь хэн байгаа нь угаасаа гаргаж тавьсан баримтаас нь нэвт шувт  харагдана.

Гэтэл асуудал нь өөрөө маш энгийн. Угаасаа манай хуульд Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд, өөрөөр хэлбэл УИХ хоригийг хүлээж аваад хууль хүчингүй болчихвол төсвийг шинээр яаж өргөн барих, хэлэлцэх тухай зохицуулалт байхгүй. Төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан жишиг, түүх ч байхгүй. Хууль нь байхгүй учраас сая УИХ-ын гишүүд санаачлаад Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явж байна. Үүний үр дүнд Засгийн газар төсвөө шинээр өргөн барих нөхцөл бүрдэж байгаа юм. Угаасаа төсвөө баталж чадахгүй бол УИХ өөрөө тарчих гээд байгаа учраас гишүүд дотроосоо хөдлөөд эхэлсэн хэрэг л дээ.

Атал үүнийг “Ерөнхийлөгчийн шантааж”, “Элбэгдоржийн шахалт” энэ тэр гэж зүтгэх, гүтгэх мэт нь эрүүл хүний хийх үйлдэл лав биш. Ингэхэд Л.Оюун-Эрдэнийг “минажуулсан” байх нь уу, Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө “минажуулав” уу? Тав алхахгүй гүйцэгдэх газарт тараа таниулах хэрэг байсан ч юм уу...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (66.181.179.160)
    ОЮУНЭРДЭНЭ БОЛ УЛСТӨРЧ БИШ !!! МОНГОЛЫН УЛСТӨРД ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ МЭДЭХГҮЙ АМЬТНЫГ ЧИ ЧАДНА ХЭМЭЭН ХӨӨРГӨЖ МОНГОЛЫН УЛСТӨРИЙГ ! МОНГОЛ ТӨРИЙГ АМЬ НААНА ТАМ ЦААНА ГЭЖ БАЙХАД МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН НЭГ ХАТГАН ТУРХИРЧ ОРУУЛЖ ИРСЭН !!!
    2024 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 32 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 53 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 14 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 1 цаг 21 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 1 цаг 30 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 1 цаг 39 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 1 цаг 44 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 46 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top