x

Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов.

Тус уулзалт нь 2017 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын хэсэг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Франц Улс, Казахстан Улс, Саудын Арабын Хаант Улс, Дэлхийн банктай хамтран зохион байгууллаа.

Дээд түвшний уулзалтаар 10 орчим улсын төр, засгийн тэргүүн, усны асуудал эрхэлсэн сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.

Усны Дээд түвшний уулзалтын нээлтэд Саудын Арабын Угсаа Залгамжлагч Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажай Банга нар оролцож үг хэллээ. Уулзалтаар хил дамнасан ус, цэнгэг усны экосистемийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа, ус ашиглах техникийн шийдэл, байгальд суурилсан шийдэл, инновац, технологи, ус, ариун цэврийн салбар дахь санхүүжилтийн зөрүүтэй байдлыг арилгах боломж зэрэг устай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс 120 гишүүн улсыг нэгтгэдэг “30х30” санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Байгаль дэлхий, хүн зоноо хамгаалах өндөр түвшний амбицын санаачилга”-д нэгдэн орсон улсын хувьд энэхүү Дээд түвшний уулзалтад оролцож, усны чиглэлээрх дэлхийн томоохон арга хэмжээнд дуу хоолойгоо өргөсөн нь чухал ач холбогдолтой болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Монгол Улс хариуцлагатай уул уурхай хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар уул уурхайн түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй цөлжилтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “Нэг сум-Нэг нуур” буюу “333 нуур”, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг төсөл, арга хэмжээг дурдлаа.

Монгол Улс  2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурлыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриан дор эх орондоо хүлээн авч зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд ус хангамжийн аюулгүй байдал, усны нөөцийг зөв зохицуулах талаар дэлхий даяарх түншүүдтэйгээ улам идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 15 цаг 21 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 15 цаг 28 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 15 цаг 37 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 16 цаг 19 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 18 цаг 49 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 19 цаг 11 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 19 цаг 32 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 19 цаг 38 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 19 цаг 48 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 19 цаг 57 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 20 цаг 2 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 20 цаг 4 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top