x

Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ

Сар шахуу улс төрийн шаазгай шагшруулсан 2025 оны улсын төсөв гацаанаас гарлаа. УИХ Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Өмнөх өдөр нь Засгийн газраас энэ хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Засгийн газар Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар боловсруулсан байна. Энэ дагуу УИХ хугацаандаа баталсан төсвийг дахин батлах эрх зүй нээгдэж байгаа юм.

Өмнө нь юу болсон талаар товчхоон сануулахад, уг нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх Төсвийн тухай хуулиар Засгийн газар 9 сарын 1-ний дотор төсвийг өргөн барих үүрэгтэй. УИХ 11 сарын 15-ны дотор батлах ёстой. Засгийн газар 8 сарын 30-нд өргөн барьсан. УИХ 11 сарын 8-нд баталсан.

Гэтэл Засгийн газраас данхар төсөв оруулж ирсэн. УИХ дээр 2-р хэлэлцүүлгээс эхлээд гишүүдээс хэл ам гарсан. Тиймийн учир 11 сарын 8-нд батлахдаа “2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41-р тогтоолыг баталсан. Тэгэхэд 2025 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байхад 2024 оны 12 сард төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгахдаа ямар хуульд үндэслэснийг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж “Тогтоолын төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэсэн. Хуулийн 34.1 дэх хэсэгт Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гээд дөрвөн нөхцөлийг заасан. УИХ-ын найман удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өмнөх парламентын түвшинд ийм асуудал гарч байсан. 2013 оны 11 сарын 15-нд УИХ-аас нэгдсэн төсвөө баталсан ч 2014 оны 4 сарын 1-ний дотор төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газартаа өгч байсан. Мөн 2014 онд төсвөө баталсан ч Засгийн газартаа 2015 оны төсөвт тодотгол хийх үүрэг өгөн тухайн жилийнхээ 12 сарын 30-нд өргөн мэдүүлж байсан тохиолдол бий” гэж тайлбарлаж байв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч төсөв баталсныхаа дараа “Үндсэн хуульд зааснаар УИХ-ын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургальч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа. УИХ-ын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргалаа. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлыг Засгийн газраас дахин нягталж, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгож байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахад Засгийн газар анхаарах ёстой” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон. Иймд 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гээд 11 сарын 20-нд хориг тавьсан. УИХ 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан. Мөн УИХ-ын чуулганы 2024 оны 11 сарын 29-нд хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. Засгийн газар ч ээлжит бус хурлаараа хэлэлцээд “2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулъя” гэж шийдсэн байна.

Одоо хураангуйлахад ийм хэдхэн үйл явдал харагдаж буй ч цаагуураа наашаа цаашаа гэсэн их л зүйл өрнөх шиг болно лээ. Үүнээс болоод өнгөрсөн сарын хугацаанд УИХ л хамгийн хүнд байдалд байв. Тэр тусмаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон талаасаа балбуулж, олон ч үг сонсох шиг боллоо. Тэр ч бүү хэл Үндсэн хуулийн зөрчил болоод явчих ч шахав. Гэхдээ тэслээ. Даваад гарлаа.

Анхны 126-тай УИХ-ыг даргалж байгаа учраас шинэ тутам асуудал УИХ-ын дэгийн хуулиас эхлээд мундахгүй л гарч харагддаг. Муухай дээр улцан гэдэг шиг Ерөнхийлөгчийн хоригоор нэгэнт уначихсан 2025 оны төсвийг дахин хэлэлцүүлэх эрх зүй байгаагүй. Энэ бол зэлтэрийн гацаа гэсэн үг. Гэхдээ УИХ хурдан хугацаанд хуулийн өөрчлөлтийг хийж, цаашид ийм зүйл тохиолдвол гацахгүй байх гарцыг хийж өгөв.

Хэрэв Д.Амарбаясгалангаас өөр хүн УИХ-ын дарга байсан бол УИХ руу шидчихсэн данхар төсвийн араас дагалдаж гарч ирсэн үр дагавруудтай нь хамт үүрэхгүй л байсан байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч төсвөө хаячихаад гадаадад томилолтоор галигуулж явахгүй л байсан юм. Цөөхөн үгээр шулуухан хэлэхэд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цэвэрлэлээ.

Ажиглагч А.Батболд /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 4 цаг 21 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 4 цаг 28 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ...
Top