x

Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай цаг үеийн зарим асуудлаар ярилцаж, тодрууллаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс боловсруулах үйлдвэр байгуулах асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төсөлд бий. Үүнийг тус үйлдвэрийн удирдлага дор байгуулах уу?

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны эрхлэх асуудалд хамаарна. Засгийн газрын 100 хоногийн дотор хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Бид компани байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, тогтоол батлагдвал хуулийн дагуу үүнийг хийх болно.

-“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит, томоохон компанийн удирдлагыг томилох, бүтэц, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах гэж буй талаар мэдээлэл бий. Уг асуудалд Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын аль нь, ямар эрх мэдэлтэйгээр оролцох вэ?

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний бүдүүвчид багтсан асуудал энэ мөн. “Эрдэнэс Монгол” нэгдэл бол уул уурхайн чиглэлийн 31 хуулийн этгээдийг нэгтгэсэн том байгууллага бөгөөд өөрийн ТУЗ-тэй. Тэдний үндсэн чиг үүрэг нь Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын алинд нь ч биш, ЗГХЭГ-ын сайд Н.Учралын эрхлэх асуудлын хүрээнд байхаар зохицуулсан.

-Уул уурхайтай холбоотой хуулийн этгээдүүдийн сайн, мууг Н.Учрал сайд бүрэн дэнсэлж барах уу. Өмч талаа бодвол Сангийн сайд, үйл ажиллагаа талаасаа танайд хамаарах биш гэж үү?

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хүрээнд, бодлогын хувьд болон аудитын байгууллагаар “хязгаарлалттай” буюу муу дүн авсан тохиолдолд л холбогдож байна. Бусад тохиолдолд ЗГХЭГ-ын сайдад хамаарч байгаа юм. Үүнийг эргэж харах шаардлагатай гэж бодож байна.

-“Халзан бүрэгтэй” төслийг тойрсон хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол. Хүнд нөхцөл үүссэн, одоо Засгийн газрын шийдвэр л чухал байна?

-Монгол Улсад мөрдөж буй хуулиудын дагуу лицензүүдийг нь олгосон төсөл. Засгийн газар болон салбарын яамны зүгээс үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн буюу хориглосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Маш харамсалтай үйл явдал болж, хүний эрхийн болон бусад хуулийн олон зүйл, заалт зөрчигдсөн учраас хууль, хяналтын байгууллагынхан шалгаж, шийдвэрээ гаргах байх.

-Геологи, уул уурхайн газар гэдэг агентлагийг байгуулах юм байна. Сүүлийн жилүүдэд орхигдоод байсан хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь гэсэн найдвар төрлөө. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Агентлаг байгуулах асуудлыг би санаачилж, манлайлаад явж байгаа нь үнэн. “Буруу харсан пирамид” шиг гажуудалтай явж ирсэн асуудлуудын нэг нь яах аргагүй мөн. Уул уурхайн салбарын анхдагч нь геологийн салбар. Эхлээд геологийн хайгуул, судалгаагаа хийчхээд, түүндээ үндэслэн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэл явах ёстой. Гэтэл олон жил эзэнгүй явсан, одоогоор ажиллаж буй нь ч ор нэр төдий байна. Тиймээс хайгуулын салбарт ач холбогдол өгч, Геологи, уул уурхайн газар байгуулах бодолтой ч үүнийгээ салбарынхандаа ойлгуулж чадаагүй юу, эсвэл өөр зорилго байгаа юм уу, одоогоор түр хойшлоод байгаа юм. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхийг зорьж байна.

-Хойшлоод байгаа шалтгаан нь юу вэ. Үүнийг хийхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Хуульд өөрчлөлт оруулах, эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхой зааж баталдаг учраас зайлшгүй хүлээх болж байна.

-Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын холболтын ажилтай холбогдуулан Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанитай хийх хэлэлцээрийг эцэслэн шийдсэн гэсэн. Одоогоор ямар түвшинд байна вэ, хугацаа хэлэх боломжтой юу?
-Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын асуудлыг парламентад суудалтай бүх намд танилцуулсан. Ирэх баасан гаргийн ээлжит чуулганаар УИХ-ын гишүүдэд нэгдсэн мэдээлэл өгнө. Бидний зүгээс хийх ажил төлөвлөгөөний дагуу, шат дараалалтайгаар явж байна. Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдэх асуудлууд бий. Амжилттай шийднэ гэдэгт итгэж байна.

-Цөмийн энергийн тухай хуулиа баталчихлаа. “Орано майнинг”-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэнэ гэсэн амлалтдаа хүрч чадах уу?
-Францын “Орано майнинг” компанитай хийх гэрээг энэ ондоо багтаах буюу хойшиллоо гэхэд ирэх оны нэгдүгээр сард хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн шийдвэрлэнэ. УИХ-аар танилцуулж байж батлах учиртай. Хоёр талын ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахалж байна.

-Баярлалаа. Амжилт хүсье.

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 6 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 14 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 21 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 13 цаг 1 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 13 цаг 33 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 14 цаг 1 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 14 цаг 18 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 15 цаг 7 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 17 цаг 13 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 17 цаг 27 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 18 цаг 4 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 18 цаг 16 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 18 цаг 24 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 19 цаг 39 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 20 цаг 56 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 21 цаг 41 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 23 цаг 26 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ Уржигдар 19 цаг 03 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Уржигдар 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Уржигдар 14 цаг 32 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top