x

Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал

Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал

Намайг их шүүмжилдэг:–Элдэв номнол, үглэл зөндөөбичлээ. Ганцхан зөв болгох аргаа бичихгүй юм гэж. Сайхан шүүмжлэгч. Тэгсэн мөртлөө гарцыг нь бичээч чи гэсний хариуд би шүүмжлэлийг дуртайяа хүлээн авч хожим юугаар ч үл хэмжигдэх тэр нэг ГАРЦ-ыг чинь одоо зааж өгье!

Их хотын түгжрэл манай нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлон (бүр гамшиг) болчихоод байгаа учраас түүнтэй нэг ёсны “дайн зарлах” тухай ГАРЦ. Бас УРИАЛГА.

Юуны өмнө нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлонгийн шалтгааныг арилгахаас л 2024 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан ИТХ, дүүргүүдийн ИТХ-ууд, дээрээс УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын дэмжлэгтэйгээр тэр гарцыг хэрэгжүүлэх ажлаа эхлэгтүн! Ямар шалтгаан. 

  1. Нийслэлийг хэт томруулсан нэгдүгээр шалтгаан. Нэг бүхэл бүтэн аймаг татан буугдаж байгаатай адил хүн ам ганц жилд нийслэлд нүүн ирж УБ-ыг механикаар томруулдаг. Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд оршин суух иргэний эрх худалдах дээрээ тулсан, маш том зовлонг би нэрлэж байна. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэл (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлье!
  2. Нийслэлийн механик өсөлтийг дагалдсан машины их бөөгнөрөл, түгжрэл бол хоёрдугаар шалтгаан нь. Жилдээ хэчнээн арван мянга ч гэв үү, машин импортоор орж ирдэг. Ихэнх нь нийслэлдээ зарагдаад борлогдоод, нийслэлийн иргэд худалдан аваад хөл дүүжилж байна. Жилийн өмнө дөө, 700 000 машин их хотод хөлхөж байдаг гэсэн мэдээ явж харагдсан. Үнэн ч бай, худал ч бай, нийслэл “0 зогсолт” хийдэг, хийх гэж байгаа нь гарцаагүй үнэн юм даг. Энэ өвөлжингөө “0 зогсолт” хийх болно, ёрлож байгаа юм биш.
  3. Нийслэлийн хүн амын механик өсөлт, машины импортыг зохицуулдаг хоёрын зэрэг хатуу хуультай болохгүй бол оройтлоо. Өөрөөр яах юм? Үндэсний хороо ба сайд, хотын шинэ удирдлага өөрөөр яаж ажиллах юм? Хууль барьж л ажиллаж таарна. Ямар хууль? Дээр түрүүчээс нь дурдлаа. Агуулгыг нь ч биччихлээ. Машины тухай ямар хууль?Машин импортын хатуу зохицуулалтын тухай хууль ба мөрдөх журам. Насжилт, баруун ба солгой, нийслэлийн үзэмж, агаарын бохирдолд тэнцэх тэнцэхгүй, машины парк зогсоол, зогсоолын үнэлэмж, зам тээврийн зөрчилд оноох ял хариуцлага гээд явж өгнө. 
  4. Татвараар. Нийслэлийн төв зам–баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зорчих бол татвар төлнө. Тэгш, сондгой дугаараар зорчихыг татвараар зохицуулна. Долоо хоног явна гэвэл өндөр татвар тогтооно, дугаар ялгахгүй. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  5. Төрийн албан хаагчдыг хувийн машинаар ажилдаа очихгүй байх журам хавтгайд нь мөрдүүлнэ. Хэрэв төрийн албан хаагчид ажилдаа хувийн машинаараа очих бол татвар төлнө. Нийслэл дэх их дээд сургууль, техникум, ерөнхий боловсролын сургуулийн бүх оюутан сурагчдыг (ялангуяа дунд сургуулийн хүүхдүүдийг) хувийн машинаар хүргэдэг авдгийг хориглох журам баталж мөрдөнө. Хэрэв хувийн машинаар хүргэж авна гэвэл татвар төлөөд зорчино. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  6. Төрийн яамд, байгууллагын дарга нарын албаны машиныг эрс цөөлнө. Засгийн газрын автобаазыг хувьчилж болно. Дагалдаад яамдын автобаазуудыг хувьчлах буюу тарааж болно. Хувийн таксины компаниудаар үйлчлүүлж болно. Үүнд “Хэмнэлтийн хууль” маш том зөвтгөл хамгаалалт нь болно.
  7. Миний эрхэлж байсан Дипломат албатай холбоо бүхий нэгэн шүүмжийг энд дайя. ГХЯ-ны мэдэлд ДБҮЭГ гэж байдаг. Нэр нь солигдож байсан нь ч үүрэг нь мөнх юм шиг хадаатай. Тийшээ жолоочоор очих гэж нэг ёсны “иргэний дайн” өрнөж ирсэн ба авлигын маш том торон сүлжээ олон жил энэ байгууллагад нүүрлэж ирсэн. Үүнийг XXI зууны орчин цаг руу нь хандуулж өөрчлөхийг олон хүн ярьдаг хүсдэг. Гадаад дахь ЭСЯ, БТГ, ЕКГ, Консулын газарт жолооч томилж явуулдгийг “Хэмнэлтийн хууль-”ийн дагуу зохицуулах, гадаад орнуудад суугаа монгол иргэдээ (олон жил суугаад ижил дасал болсон тэндхийн монгол иргэд!), эсвэл суугаа орныхоо иргэдийг гэрээгээр жолоочоор ажиллуулах, энэ бол болохгүй биш өлхөн болно. Маш их хэмнэлт гарна. ГХЯ-ны автобаазыг татан буулгавал Хувийн таксины компаниудаар үйлчлүүлэхэд саад алга. Мэдээж ёслолын ганц нэг машин зохицуулж болно.

Би том зургаар дээр томьёоллоо. Энэ мэт санаснаараа маш олон пойнт бичиж болж байна. Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлдэггүй хямрал үе үе тохиодог. Машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнх нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс, хараарай кабиндаа ганц ганцаараа яваа!), тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж явдгийг болиулах хэрэгтэй. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй!

Төгсгөлд нь ганц эшлэл. Петровис ХХК-ийн захирал О.Содбилэг (УИХ-ын гишүүн асан) хэлжээ:–Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан гэжээ.

200 мянган машин зүгээр л цаг нөхцөөгөөд тэнэж явдаг!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.185.178)
    ТЦА гэдэг байгуулга л хийх ёстой ажлаа сайн хийвэл түгжрэл эрс буурна .ТЦА нь даанч ажлаа хийдэггүй юу хийхээ хийхгүй байгаагаа мэдэж байгаа !!!
    2024 оны 11 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top