x

1968 оны Чехословакийн хавар

1968 оны хавраас эхлэн зуны сүүл сар хүртэл Чехославакийн ард түмэн харгис коммунист дэглэмийг эсэргүүцэн тэмцсэн юм. Монголчууд энэхүү тэмцлийн үнэн түүхийг огт мэдээгүй өнгөрсөн юм. Энэ явдлаас хойш 56 жил өнгөрчээ. Одоо Прагийн хаврын үнэн түүхийг  өгүүлье.

1967 оны 11-р сард Чехословакийн Коммунист Намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар Александр Дубчек сонгогдов. Өмнөх намын дарга бөгөөд Ерөнхийлөгч байсан А.Новотный 1968 оны 3-р сард бүх албан тушаалаасаа чөлөөлөгдөв. Чехословакийн Ерөнхийлөгчөөр Людвик Свобода сонгогдов. А.Дубчекийн үед Чехословакийн хэвлэл, радио, телевиз чөлөөтэй болж социализмын эсрэг үзэл бодол гарч эхэллээ. 

1968 оны гуравдугаар сард Германий Дрезден хотод болсон зүүн европын 6 коммунист орны зөвлөлгөөн дээр эдгээр орны коммунист удирдагчид Чехословакт болж буй өөрчлөлтийг шүүмжилж “Чехословакт хувьсгалын эсэргүү хөдөлгөөн өрнөж,Коммунист намаа сонсохоо больж зөвхөн сэхээтнүүдийн үгийг сонсдог боллоо”хэмээж байв. Гэвч А.Дубчек тэдний шүүмжлэлийг тоогоогүй юм. Александр Дучбек 1968 оны 4 дүгээр сарын Чехословакийн Коммунист намын Төв Хорооны бүгд хурал дээр шинэчлэгчдийг дэмжиж, төрийн өндөр албан тушаалд томилов. Олдриж Черникийг Засгийн газрын тэргүүнээр, Ота Шикийг дэд Ерөнхий сайдаар, Иозеф Смрковскийг Үндэсний Хурлын даргаар, Дотоод Явдлын яамны сайдаар Иозеф Павелийг томилов. Шинэ Засгийн газар олон намын систем, чөлөөт мэтгэлцээн, үг хэлэх, нийтлэх, хурал цуглаан жагсаал хийх эрхийг чөлөөтэй болгох, хувийн үйлдвэрийг  эрхлэх, улс төрийн хоригдлуудыг суллах асуудлыг дэмжив. 

Прагийн хаварт Зөвлөлтийн зохиолч Александр Солженицыний Зөвлөлтийн Зохиолчдын 4-р их хуралд бичсэн захидал гол нөлөө үзүүлэв.

Шинэ Засгийн газар үйлдвэрүүд дээр “Ажилчдын Зөвлөл” байгуулахыг зөвшөөрөв.1968 оны 6-р сард Католик сүм байгуулахыг зөвшөөрөв. 1968 оны 6-р сарын 27 -ны өдөр зохиолч Л.Вацуликийн “ Ажилчин, тариачин, сэхээтнүүдэд хандсан 2000 үг” хэмээх тунхаглалыг хэвлэл сонинуудад нийтлэв. Энэ тунхаглалд том сэхээтнүүд, намын дэвшилтэт үзэлтэй намын гишүүд гарын үсэг зуржээ. Уг тунхаглалд “Улс орныг ардчилсан замд оруулж, үг хэлэх, цуглаан жагсаал хийх эрхтэй болж , намын хуучин хүнд сурталтнуудыг шүүмжилж, хууль дэг журмыг сахиулах шинэ байгууллагыг байгуулж, “Ардын Фронт”-ыг нэн даруй байгуулахыг тусгажээ.

Улс даяар шинэ намууд болон  олон нийтйн байгууллагууд сэргэж эхлэв. Чехословакийн Социал Демократ нам сэргэн ажиллах тухай өргөдөл гаргажээ. 70 гаруй улс төрийн нам сэргэн ажиллахыг хүсчээ. Парламентад олон намын төлөөлөл байх ёстой хэмээн шаардлага тавьж эхлэв. 

1968 оны 7-р сард Коммунист намын удирдлага Төв Хороонд нээлттэй захидал бичиж гардуулав. 7-р сарын 18 ны өдөр Дубчек “Хүнлэг социализм” буюу Ардчилсан шинэлэг социализмыг байгуулж эдийн засгийн шинэчлэлт  хийх талаар ярив. Улс төрийн клуб байгуулахыг зөвшөөрөв. 

Гэвч энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг дотоодын харгис хүчин, хуучин арга барилтай коммунистууд, аюулаас хамгаалах байгууллага болон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын удирдагчид үл зөвшөөрч дургүйцэж байв.

Олон нийт зөвлөлтийн арми улс оронд байрлаж байгаад дургүйцэж Чехословакаас Зөвлөлтийн арми гарч явах ёстой гэсэн шаардлага тавьж байв. Сэхээтгүүд Зөвлөлтийн удирдагчдын хуучин арга барилыг шүүмжилж, зөвлөлтийн нийгэмд оршиж байгаа дутагдлыг хатуу шүүмжилж байв.Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев, А.Косыгин, зүүн германы удирдагч В.Ульбрихт нарыг хэвлэлээр шоглож шүүмжилж байв.

Энэ үеэр коммунизмын эсрэг болон зөвлөлтийн эсрэг ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн улам хүчтэй өрнөж эхлэв. Ардчиллын төлөө урианаас гадна “ Орос Иван гэртээ буцаач”, “Иван чиний Наташа өөр хар хүнтэй болсон байх шүү”, “Оросын гахайнууд Чехословакаас зайл” , “Оросоор бүү ярь, чехээр яриач”, “Чех бол Орос биш” гэх мэтийн уриа гартаа барьсан олон мянган жагсагчид Прага хотын Вацловын талбай, Братислав хотын Гадаад Яамны өмнө , Зөвлөлтийн Элчин сайдын яамны байрны өмнө цугларч байлаа.

1968 оны 8-р сарын 6-ны өдөр ард түмэн зөвлөлтийн эсрэг улам хүчирхэг жагсаал цуглаан өрнүүлэв. Энэ бүгдийг харсан Зөвлөлтийн тагнуул,КГБ жагсаал цуглааныг хүчээр дарахаар шийджээ. 

Зөвлөлтийн КГБ Чехословакт “Дунай” хэмээх ажиллагаа явуулахаар шийдэв. Зөвлөлт Холбоот улсын маршал Гречко Чехословакийн Батлан Хамгаалахын сайд  Мартина Зурад зөвлөлтийн цэргүүдийн эсрэг ямар нэгэн ажиллагаа эсэргүүцэл үзүүлэхийг хориглох тухай урьдчилан мэдэгдэв. 

Ингээд Зөвлөлт Холбоот улс болон Варшавын гэрээний орнуудын цэргийн хүчин нийтдээ 500 000 цэрэг, 7000 танк 1968 оны8-р сарын 20-ны шөнөөс 21- ний өдөр Польшоос зөвлөлт- польшийн хамтарсан цэрэг Яблонец, Оломуцийн чиглэлд, Зүүн Германаас зөвлөлт- германий цэргүүд Прага, Хомутов, Карловы Варийн чиглэлд , Унгараас зөвлөлт- унгар- болгарын хамтарсан цэрэг Братислав, Тренчиний чиглэлд , Зөвлөлт улсаас Зөвлөлтийн  армийн томоохон анги, нэгтгэлүүд Чехословакийн хилийг даван дайран орж ирэв. 

Прага хотын Рузины нисэх онгоцны төв буудал дээр Зөвлөлтийн хүнд ачааны “Ан-12” онгоцоор  Зөвлөлтийн армийн 7-р агаарын десантын хүчин цэргийн техникийн хамт бууж Прага хотын төв рүү довтлов.

1968 оны 8-р сарын 21-ний өглөөний 4 цаг 30 минутад зөвлөлтийн десантын олон мянган цэргүүд Прага хотод  Засгийн газрын төрийн ордоныг бүсэлж, төрийн ордонд дайран орж,Чехословакийн удирдагч Александр  Дубчек болон бусад удирдах хүмүүсийг хурал хийж байхад нь баривчлав.Өглөөний 10 цагт Александр Дубчек, Ерөнхий сайд О.Чёрник, Парламентийн дарга И.Смкровский, Коммунист намын Төв Хорооны гишүүн И.Шпачек, Богумил Шимович , Үндэсний Фронтын тэргүүн Ф.Кригель нарыг КГБ-ын ажилтнууд баривчилж зөвлөлтийн БТР дээр суулган Прагийн онгоцны буудал дээр хүргэж, цааш нь зөвлөлтийн нийслэл Москва хот руу зөвлөлтийн нисэх онгоцоор илгээв.

Ийнхүү Зөвлөлтийн арми болон Варшавын гэрээний орнуудын армийн 24 дивизийн цэргүүд Чехословак улсын бүх чухал обьект байгууламжийг эзэлж хяналтаа тогтоов. Чехословакийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний захирагч Людвик Свободагийн тушаалаар чехословакийн арми Варшавын гэрээний орнуудын армид огт эсэргүүцэл үзүүлээгүй ажээ.

Харин Прагад ажиллаж байсан радио станцын ачаар Зөвлөлтийн арми Чехословакт түрэмгийлэн орж ирснийг мэдсэн ард түмэн Прага хотын гудамжинд баррикад босгож зөвлөлтийн танк дайран орж ирэхийг зогсоохыг оролдож байв. Хүмүүст ухуулах хуудас тарааж байв. Зарим газар зөвлөлтийн цэргийнхэнтэй иргэд тулалдаж байв. Зөвлөлтийн танк, хуягт тэргийн эсрэг  иргэд шатаах бодистой лонх шидэж танкийг нь шатааж байв.

Эцсийн эцэст зөвлөлтийн армийн довтолгооны балгаар Чехословакийн 400 гаруй иргэн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархаджээ. Зөвлөлтийн талаас 11 цэргийн албан хаагч үхэж, 87 хүн шархаджээ. 

Прага хотын Коммунист намын санаачилгаар Чехословакийн Коммунист намын 14-р их хурал нууц байдалд хуралдаж, дэлхийн бүх орны коммунист намд хандаж Зөвлөлтийн түрэмгийллийг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

Эхлээд зөвлөлтийн КГБ Александр Дубчек болон  Засгийн газрын гишүүдийг баривчилж шоронд хийж, цаазлах төлөвлөгөөтэй байсан боловч Ерөнхийлөгч Людвик Свобода эрс татгалзсан ажээ. Зөвлөлтийн Коммунист намын удирдлага болон КГБ энэ байдлыг ойлгож цаашид Чехословакийн хууль ёсны Засгийн газартай зөвшилцөх нь зөв юм байна гэсэн дүгнэлт хийжээ.

1968 оны 8-р сарын 23- ны өдөр Ерөнхийлөгч Людвик Свобода Зөвлөлт улсын нийслэл Москва хотод  очиж Москвагийн тулгасан “Чехословакийн Коммунист намын 14-р их хурлын шийдвэрийг хүчингүй болгох, Ардчилсан өөрчлөлтийг зогсоох, Зөвлөлтийн цэргийг Чехословакт хугацаагүй байрлуулах” зэрэг 15 зүйлт протоколд аргагүйн эрхэнд гарын үсэг зуржээ. Эс тэгвээс ард түмний цус урсах байлаа. 

Энэхүү Москвагийн тулгасан протоколд Чехословак улсын төлөөлөгч, Үндэсний Фронтын тэргүүн Франтишек Кригель л ганцаараа гарын үсэг зурахаас эрс татгалзжээ. Ингэсний төлөө Зөвлөлтийн КГБ түүнийг Зөвлөлт улсад үлдээж шоронд хийхийг завджээ. Харин Чехословакийн төлөөлөгчдийн тэргүүн Александр Дубчек болон бусад бүх төлөөлөгчид Кригельгүйгээр явахгүй, заавал Кригелийг авч явна гэсэн шаардлага тавьжээ. Аргагүйн эрхэнд зөвлөлтийн КГБ зөвшөөрч Ф.Кригелийг Москвагийн онгоцны буудал дээр авчирч Чехословакийн бусад төлөөлөгч нарын хамт Прага руу нь буцаажээ.

Ийнхүү коммунизмын хар сүүдэр дахин Чехословакт буужээ. Харин тэр үед Чехословакийн хил бараг бүтэн нэг жил нээлттэй байсан тул ардчилсан үзэлтэй олон мянган чехүүдэд  эрх чөлөөт Өрнөд рүү дүрвэн гарах боломж олдсон гэдэг.

Энэ эмгэнэлт явдлаас хойш 21 жилийн дараа чехүүд коммунизмаас салж, эрх чөлөөгөө олсон билээ. Эдүгээ 10.5 сая хүн амтай Чех улс сүүлийн 33 жил үсрэнгүй хөгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 442.6 тэрбум ам долларт хүрч,  дэлхийд 44 дүгээр байрт,  нэг хүнд ногдох GDP буюу  ДНБ нь 31 366 ам долларт хүрч, дэлхийд 39 дүгээр байрт жагсаж,  европын аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй улс болж чаджээ.

Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд...
Top