x

Сүүдэр шийнээс ургасан бүүдгэр хайрын түүх буюу Касабланка

Касабланка кино

1942 оны энэ кино Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн хамгийн чухал гурван шагналыг авчээ. Рик Илса хоёрын хайр дурлалын тухай кино гэж үзэж болно, гэвч улс төр, дайн гэх мэт сэдвүүдийг бас хөнджээ. Маш товчдоо бол Рик нь Илсад хайртай боловч хайртынхаа төлөө өөрийн сайн сайхныг золиосолж буй өгүүлэмж. Үйл явдал Марокко улсын нийслэл Касабланка хотод өрнөх бөгөөд Рик тэнд нэг кафе ажиллуулдаг, тэр кафе киноны бүх адал явдлыг зангидах цэг болж өгнө. 

As time goes by

1931 онд зохиосон энэ дуу 1942 онд Касабланка кинонд дуулагдсанаасаа хойш алдаршжээ. Бидний тайлбарлан өгүүлэх гэж буй дууны хамгийн чухал үгс болох Kiss is still a kiss… without your sigh… as time goes by… хэмээх үгс нь энэхүү дуунаас шууд авсан эшлэл учраас энэ дууг юуны өмнө мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа Касабланка кинон дээр Илса кафены хөгжимчнийг шалсаар байж энэ дууг дуулуулдаг, Рик ирээд Илсаг хардаг хэсэг бол кино урлагийн түүхэнд ч, энэхүү дууг тайлбарлахад ч маш чухал хэсэг юм.

Бертие Хиггинсийн дуу

1982 онд бичүүлсэн энэ дуу бол Касабланка хэмээх киног үзэж, тэр киноны дууг сонсож байгаад дурлалцсан хосын тухай, бүтэлгүй хайрын тухай дуу билээ. 

I fell in love with you watching Casablanca
Back row of the drive-in show in the flickering light

Америкад машинтайгаа эгнэн зогсож байгаад кино үздэг газрууд байдаг, тийм нэг газар, арын эгнээнээс Касабланка киног үзэж байгаад бүсгүйдээ дурлажээ.

Popcorn and cokes beneath the stars
Became champagne and caviar
Making love on a long hot summer's night

Кинон дээр попкорн, кока колахан л хүртэн суугаа, гэтэл тэр нь гадаа үздэг кино, оддын доор болохоор яг л оргилуун дарс, тансаг түрс шиг болчхож байна. Урт бас халуухан тэр шөнө янаг амрагийн явдалдаа умбах ажээ, залуу хос. 

I thought you fell in love with me watching Casablanca
Holding hands 'neath the paddle fans in Rick's candle lit café

Касабланкаг үзэж байхдаа бүсгүйгээ бас өөртөө дурлачихлаа гэж бодож. Киноны гол дүр Рикийн ажиллуулдаг кафе таазнаасаа унжсан том сэнстэй, лаа асаасан романтик орчин, тэнд хоёулаа гараа атгалцаад .. гэх нь очсон гэхээсээ илүү кинондоо бүр орчхоод буй хэрэг.

Hiding in the shadows from the spies
Moroccan moonlight in your eyes
Making magic at the movies in my old Chevrolet

Олны нүднээс нуугдан сүүдэрт машинаа тавьсан, хайртынх нь нүднээс Мароккогийн саран гэрэлтэж байж. Киноны бүх үйл явдал Рикийн кафед болоод байгаа шиг мань хоёрын бүх явдал Шэвролэ гэж машин дотор л болоод буй. Тэр машүин дотроосоо кино үзэж байгаад ид шидийг бүтээж гэнэ шүү. Ямар шидийг гүйцэлдүүлсэн болохыг уншигч таны төсөөлөлд найдан орхиё. 

Ooh, a kiss is still a kiss in Casablanca
But a kiss is not a kiss without your sigh

Энд нөгөө өмнөх дууны үгс явж буй. Касабланкад үнсэлт бол чухам үнсэлт л юм. Харин амьсгаа нь (санаа алдах нь ч гэж болно) чинийх биш бол тэр үнсэлт биш ээ.

Please come back to me in Casablanca
I love you more and more each day as time goes by

Касабланкад эргээд наддаа ирээч, цаг хугацаа явах тусам чамд би улам илүү дурласаар л байна. 

I guess there are many broken hearts in Casablanca
You know I've never really been there, so I don't know

Касабланкад шархалж үлдсэн зүрх гэж зөндөө байдаг биз ээ. Гэвч би өөрөө яг үнэхээр очиж үзээгүй болохоор бас мэдэхгүй юм. 

Энд киногоор дамжин Касабланкад оччихоод байгаа болохоос залуу хос бол үнэндээ Америкад л байгаа нь тодорхой болж ирнэ.

I guess our love story will never be seen
On the big wide silver screen
But it hurt just as bad when I had to watch you go

Бид хоёрын хайрын түүхийг энэ сайхан кино шиг ингээд том өргөн дэлгэцэн дээр гаргахгүй нь лавтай. Гэхдээ чамайг ингээд явчихаар яг нөгөө Илзаг явахад Рик шархалсан шиг, би ч бас энэлэх л юм байна шүү дээ.

Уран сайхны орчуулга

Рикийн кафе, попкорн, кока кола, Шэвролэ гэх мэт гадаад үгсийг монгол шүлэгт оруулах хэцүү юм, гэвч бас оролдоод л үзлээ, өршөөгөөрэй. 

Дуунд хамгийн чухал, өргөлтөт үг нь бол IN Casablanca. Үүнийг хадгалах үүднээс монголоор ЭНЭ Касабланкад болгон буулгаад, дууны үгний яг тэр байранд нь хадаж өгөв. (Ер нь монгол хэлээр дуулж бол болно, гэхдээ яг дуулах дээрээ тулбал үе хасах нэмэх асуудал гарна, сонирхвол холбогдоорой)

Нэг бадаг нь таван мөртэй, эхний дөрвөн мөрийг хос хосоор нь тэгшитгэх амар байсан бол сондгой гарсан сүүлийн мөрийг харин мөр дотор нь хэсэглэн (халуун ... хайрандаа, ихээ .. ид шидийг) толгой холбох маягаар шийдлээ. 

https://www.youtube.com/watch?v=JNL337qKC5s&t=5s

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 9 цаг 50 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 10 цаг 3 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 10 цаг 38 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 11 цаг 2 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 11 цаг 56 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 18 цаг 25 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 18 цаг 30 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 18 цаг 39 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 18 цаг 46 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 20 цаг 25 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 20 цаг 28 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 20 цаг 32 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 20 цаг 36 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цаг 44 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 20 цаг 49 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 21 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 21 цаг 17 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top