x

Трампын ялсан шалтгаан

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөДональд Трамп,КамалаХаррис хоёрын хэн нь ялах нь бараг ойролцоо гэсэн таамаглалтай байлаа. 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг тоолоход бүтэн 4 өдөр шаардагдаж байсан бол саяын сонгуулийн дүнг тоолоход  хэдэн цаг л болов. 

АНУ-ын гол 7 мужид эхний тооллогоор Трамп тэргүүлж байгаа нь тодорхой болж байв.   Ардчилсан намын гэгддэг хөх тойргуудад Камала Харрис дөрвөн жилийн өмнөх Жо Байденгийн үеийнхээс  2-3 хувиар бага санал авчээ.  Хөдөө нутгийн сонгогчдын ихэнхи нь Трампыг дэмжив.   

Сонгууль дуусахаас хэдхэн цагийн өмнө шинжээчид “ Нэр дэвшигчдийн санал тун ойрхон гарах тул тооллого хэдэн өдөр болох байх. Эцсийн дүн сүүлчийн тойргуудад гарсан дүнгээр хэдхэн мянган хүний саналаар дүн гарах биз” хэмээн таамаглаж байлаа.

Сонгуулийн дүн олныг гайхшруулав. 11-р сарын 5-ны өдрийн сонгуулиар Трампын төлөө 73 сая сонгогч, Харрисийн төлөө 68 сая сонгогч саналаа өгчээ. 

“Нью Иорк таймс” сонин “Мужуудад дийлэнхи олнысанал авсан Трамп өмнөх 2020 онд авч байсансаналаа улам ахиулж чадлаа” хэмээн бичиж байв.

Өмнө нь ардчилсан намд саналаа өгдөг байсан үндэстний цөөнх блон африк гаралтай америкчууд энэ удаа Трампын төлөө санал өгчээ. Трамп латин америкчуудын саналыг  авч чадлаа. Залуу сонгогчдын ялангуяа 30- аас доош насны залуусын ихэнхи нь Трампын төлөө сналаа өгөв.   Ардчилал либералын  хандлагатай Нью Иорк,Манхаттэний сонгогчид Трампын төлөө саналаа өгөв. 

Трамп гол анхаарлаа эдийн засгийг сайжруулах, татварыг багасгах, криптовалютыг дэмжих зэрэг асуудалд хандуулав. 

Яагаад ардчилсан нам энэхүү сонгуульд ялагдав?

Америкийн ихэнхи сонгогчид одооны Жо Байдены Цагаан ордоны эдийн засгийн бодлогонд дургуйцэж байв. Иргэд  АНУ-ын эдийн засаг тааруухан байгаад Жо Байден болон Камал Харрис буруутай хэмээн үзэж байв. Сонгогчид эдийн засгийн инфляци болон АНУ-ын хууль бус цагаачлалд ихэд дургуйцэж байв. Хууль бус цагаачид америкийн ажлын байрыг олноор нь булаан авч байв.

Камала Харрис сонгуулийн кампанит ажлын үеэрээ эдгээр асуудлыг яаж шийдвэрлэхээ сонгогчдод тодорхой яриагүй бөгөөд гол анхаарлаа Трампыг сонговол америкийн ардчилалд ямар аюул тулгарах талаар ихэвчлэн ярьж байв.  Камала Харрис сонгуулийн өмнөх ухуулгын үеэр Трампыг “фашист” хэмээн нэрлэж түүнийг эрүүгийн хэрэг үйлдэж шүүхэд мөрдөгдөж байсан хэмээн хэлсэн боловч ямар ч нэмэр болсонгүй. 

Бодвол америкчууд Трампын үед эдийн засгийн бодлого ахицтай байж ажлын байрыг нэмэгдүүлж хууль бус цагаачлалын эсрэг тэмцэж эх орноо дайнгүй байлгасан цаг үеэ дурсаж түүний төлөө саналаа өгсөн байж болно л доо. 

Сонгогчид ихэнхи нь Камила Харрисийг Жо Байдэны үргэлжлэл мөн бөгөөд хэрэв сонгогдвол онцын өөрчлөлт гарахгүй хэмээн үзэж байв. Энэ бол ялагдлын гол шалтгаан байж ч мэднэ.

Бүгд найрамдах намынхан АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхи болох биз. Одоогоор эцсийн дүн хараахан гараагүй байна.

Бүгд найрамдахчууд Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхийн санал авснаар тэдэнд хууль тогтоох болох гүйцэтгэх засаглалд өөрсдийн намын хүмүүсээ томилох боломжтой болох нь мэдээж.

Дональд Трамп АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгч асан Гровер Кливленд шиг дөрвөн жилийн дараа хоёр дахь удаагаа дахин сонгогдсон хоёр дахь ерөнхийлөгч болж байна.Трамп эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн мөрдлөгөд орж байсан бэрхшээлийг даван гарч сонгуульд ялсан анхны ерөнхийлөгч болжээ.

Ер нь Дональд Трамп бол өөрийн үзэл бодлоо шуудхан түс тас хэлчихдэг, хийх ажил, хэрэгжүүлэх хөтөлбөрөө  олон түмэнд сайтар ойлгуулж чаддаг туршлагатай улс төрч л дөө. Өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтонтой өрсөлдөж байхдаа Хилларид шуудхан л “Хатагтай Клинтон та нөхрийгөө хангаж чадахгүй байж Америкийг яаж хангах юм бэ” гэж хэлээд шууд л сонгуульд  ялж байлаа.  

Ардчилсан намынхан яагаад эмэгтэй хүнийг Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг юм бол?   Хүчирхэг эрэгтэй улс төрч олддоггүй юм болов уу. Америкийн түүхэнд хэзээ ч эмэгтэй хүн ерөнхийлөгч болж байгаагүй юм. Харин хар арьстан ерөнхийлөгч америкийн түүхэнд анх удаа  Барак Обама л  болж байсан юм.

АНУ-ын “Wall Street Journal” сонин:  “ Америкийн эдийн засгийн хөгжлийг хангаж чадаагүй, өөрсдийн амалсан амлалтаа бүрэн биелүүлээгүй Байден болон Конгресс дахь ардчилсан намынхны  алдаатай бодлогын балгаар Трамп яллаа” хэмээн бичжээ. 

Трампын ялалтын дараа Орос - Украины дайн яах бол хэмээн олон улсын  шинжээчид таамаглаж байна.

Трамп сонгуулийн өмнө “ Хэрэв би АНУ-ын Ерөнхийлөгч болвол  Орос Украины дайныг нэн даруй нэг хоногийн дотор зогсооно” хэмээн  мэдэгдэж байв.

Энэ асуудлаар олон улсын шинжээчид дараах хоёр таамаглалыг дэвшүүлж байна.

  1. Украин улс Оросын түрэмгий дайныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ энхийн хэлэлцээр хийнэ. Орос улс Донецк, Луганск, Крым гурвыг авч үлдэнэ. Украин Запорож, Херсон мужаа буцаан авна. Украин НАТО-д элсэнэ, Европын Холбоонд элсэнэ.Өрнөдийн орнууд Украин улсад дайнд сүйрсэн улсаа сэргээн босгоход нь мөнгөн тусламж үзүүлнэ. Орос улс Украиныг сүйтгэсэн дайны төлбөр төлөхөөс татгалзана.

   2.Дайны галыг одооны Оросын эзэлсэн шугамаар зогсооно. Украиныг НАТО-д элсүүлэхийг хориглоно. АНУ Украйнд цэргийн техникийн болон мөнгөн тусламж үзүүлэхээ зогсооно.Трамп “ НАТО бол холбоотнуудад ашигтай. АНУ-д ашиггүй” хэмээн ярьдаг. Иймд АНУ НАТО-д туслахаа зогсооно.

Ямар ч байсан АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд  Доналд Трамп яллаа. АНУ урьдын агуу их супер гүрэн гэсэн статусаа улам бататгаж,  дэлхийн тэргүүлэгч орон гэдгээ дахин харуулах уу, дайныг зогсоох уу? гэдгийг зөвхөн цаг хугацаа л  харуулах   үлдлээ.

                                                                                                                                            Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 14 цаг 46 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 14 цаг 55 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 15 цаг 37 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 15 цаг 37 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 16 цаг 26 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 16 цаг 42 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top