x

Р.Булгамаа: Асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурлыг өчигдөр хаалттай хэлэлцэж, 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг сонссоны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.

Өмгөөлөгч Д.Оросоо: 

-Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сайн ажилласан гэж үзэж байгаа. Гэтэл Монгол Улсад шүүхийн байгууллага цаашид хүний эрхийг хэрхэн дээдлэх вэ гэдэг асуудал тавигдлаа. Өмгөөлөгч нар хүний эрхийг дээдэлсэн төрт ёсонд итгэж буй. Бидэнд одоо хяналтын зарчмаар гомдол гаргах нэг эрх бий. Н.Өнөрцэцэг сэтгэл санаа тайван байгаа. Найман өмгөөлөгч оролцож, мэтгэлцэхэд Н.Өнөрцэцэг өөрөө хэргийн талаар тодорхой ойлголттой боллоо. Өөрөө ч өмгөөлөгч нартаа тодорхой талархал илэрхийлсэн. Хуулийн хүрээнд боломжит бүх арга хэмжээг шат шатанд нь аваад явна гэдгийг хэлье.

Өмгөөлөгч Р.Булгамаа: 

-Энэ шүүхийн шийдвэрийг ард түмэн чих тавин хүлээж байлаа. УИХ-аас батлан гарсан, хүний эрхийг хамгаалах хууль амьдралд хэрхэн бууж байна гэдгийг илэрхийлэх түүхэн шийдвэр юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ гэлээ. Хуульч хүний хувьд, үүнийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй юм байна.

Хүний эрх зөрчсөн маш олон үйл ажиллагаа явагдсаныг бас өнөөдөр олж мэдлээ. Хүн тодорхой гэмт хэрэгт шалгагдсан ч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд эрхийг нь эдлүүлэхгүй байгаа асуудлууд байна. Хоёр улсын яллагчаас тодруулж асуухад бодитой хариулт өгч чадахгүй байсан. Иймд нааштай шийдвэр гарна гэж итгэсэн. Олон улсын гэрээ конвенц Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Олон үндэслэл гаргаж тавьсан. Харамсалтай нь ийм шийдвэр гарлаа. Дахин хэлэхэд, хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх: 

-Нээлттэй явуулах боломж байсан. Нууц задруулах хэсгээ хаалттай, үлдсэн хэсгийг нээлттэй хэлэлцье гэсэн. Гэтэл бүхэлд нь хаалттай явуулна гэж шийдсэн. Дараа нь, Давж заалдах шатны шүүх өөрөө онцлогтой, хялбаршуулсан байдлаар явагддаг. Бидний хувьд байж болох, одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд зөрчигдсөн, хүний эрхийг дордуулсан асуудлыг гаргаж тавьсан. Эдгээр нь яагаад ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй үндэслэлүүд. Хэрвээ Монгол Улс шүүхтэй бол Дээд шүүх энэ хэргийг заавал хэлэлцэх ёстой.

Түүнчлэн төрийн нууцтай холбоотой ийм төрлийн хэргийг цаашид яаж хэлэлцэх вэ гэдэг кейс бол энэ байсан. Нууц гээд хаалттай шалгадаг ийм хэм хэмжээ манай хуульд байхгүй. Бусад яамдаас санал авч байгаа, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч хангалтгүй санагдаж байна. Шүүхийн шийдвэр өөрөө учир битүүлэг. Олон жилийн өмнөөс л шүүхийн шинэтгэл гэж ярьсан, урагшаа ахиагүй байна гэж харж байна. Олон өмгөөлөгч мөр зэрэгцэн зургаан цаг ажилласны хувьд үүнийг хэлж буй юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд сонсгох ёстой. Өөрсдөө сая шууд дамжуулсан. Хаалттай хэлэлцсэн учраас үндэслэлээ дурдсангүй. Бид баталгаа гаргаж, хэргийн нууц гэх бүх баримттай танилцсан. Танилцсан учраас ийм үндэслэлүүдийг итгэл төгс гаргаж тавилаа шүү дээ.

Хэрэв Улсын Дээд шүүх хэргийг хэлэлцэхгүй гэвэл процесс ингээд дуусна. Хэлэлцвэл эцсийн байдлаар нэг талд нь гаргана гэсэн үг. Процессын хэм хэмжээний дутагдалд л ихээхэн нөлөөллөө. Шүүхийн тогтоолыг гар дээр өгөхгүй гэлээ. Н.Өнөрцэцэгийг гэрийн хорионд оруулсан. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-нээс долдугаар сарын 18-ны хооронд хорооноосоо гарахыг хязгаарласан. Иргэний халдашгүй байдалд халдсан энэ нөхцөл байдлыг бид цаашид ярих ёстой. ХЭҮК очиж уулзаад өнгөрөх асуудал биш. Н.Өнөрцэцэгээс гадна олон хүн зорчих эрхээ хязгаарлуулдаг. Үндэслэл нь ойлгомжгүй. Яагаад Н.Өнөрцэцэгийн 161 хоног эрх хязгаарлуулсныг шүүхийн шийдвэрт оруулж болохгүй юм бэ гэж маргасан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 6 цаг 3 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 6 цаг 16 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 6 цаг 51 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 7 цаг 15 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 8 цаг 9 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 14 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 14 цаг 43 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 14 цаг 52 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 14 цаг 59 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 16 цаг 37 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 16 цаг 40 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 16 цаг 44 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 16 цаг 49 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 16 цаг 56 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 17 цаг 2 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 17 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 17 цаг 30 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top