x

“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хэрэгжилтийг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл нь манай улсад 2020 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн явц, үр дүн, дараагийн шатны зорилтыг хэлэлцэх 4 дэх удаагийн уулзалт өчигдөр ГХЯ-нд боллоо. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл: 

-Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ХЗДХЯ, ХНХЯ дөрвөн жилийн өмнө АНУ-ын Төрийн департаменттэй харилцан гарын үсэг зурснаар “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл хэрэгжиж байна. Энэхүү төслийн гол хэрэгжүүлэгч нь Азийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага юм. Монгол Улсын Засгийн газар, ялангуяа хуулиар чиг үүрэг хүлээсэн яам агентлагууд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал дэвшүүлэх, хамтран төлөвлөх байдлаар уг төсөлд оролцож ирсэн юм. Үүний зэрэгцээ төслийн зорилгод үйл ажиллагаа нь нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Энэхүү төслийн үр дүнг жил бүр тогтож хэлэлцэж ирсэн. Энэ жилийн хувьд төслийн хугацааг дахин нэг жилээр сунгаж, төсвийг тодорхой хэмжээгээр нэмээд буй. Тэгэхээр жилийн хугацаанд ажил үргэлжлүүлэх болоод байна.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн захирал Б.Цогбаяр: 

-Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллага нь уг төслийг хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарсан. Тухайлбал, ЕБС-иуд дахь клубийн гишүүд өөрсдийгөө болоод үе тэнгийнхнийгээ хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн хамгаалах вэ гэсэн арга зүйд суралцсан. Одоогийн байдлаар 29 клуб нөлөөллийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлээд байна. Мөн гэрээр айлчлагч сайн дурын аргачлалыг ашиглан, эрсдэлт бүлгийн өрхүүдэд мэдээлэл түгээх ажлыг явууллаа. Төсөлд хамрагдсан 220 гэрээр айлчлагч 1200 гаруй холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн байна.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга, дэд хурандаа Д.Будзаан: 

-Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөх, үе тэнгийнхэнд дээрхэлтэд өртөх, уруу татагдах, гэмт хэргийн хохирогч болох явдал цөөнгүй тохиолдож байна. Гэтэл цахим орчны халдлагаас хамгаалах үүрэгтэй эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчид нь өөрсдөө энэ талын мэдлэг тааруу байх нь олонтаа. Иймд хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕБС-д сургалт явуулах, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход цагдаагийн байгууллага ажиллаж байна гэв.

“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл нь Монгол Улсад хүн худалдаалах, тэр дундаа хүүхдийг бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн зорилгоор худалдаалахтай тэмцэх чиглэлээр төрийн болон ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилготой.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 8 цаг 27 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 8 цаг 34 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top