x

А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн хохирогч болж байна

Манай улсад сүүлийн зургаан сарын байдлаар телеграм залилантай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10.3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтран, шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад А.Итгэлттэй ярилцлаа.

-Сүүлийн үед иргэд яагаад телеграм платформыг их ашиглан, цахим залиланд өртөх нь нэмэгдэж байна вэ?

-Энэ оны долдугаар сараас эхлэн Цагдаагийн байгууллагад гар утасны телеграм аппликэйшнийг ашиглан “цагийн ажил буюу даалгавар биелүүлэх, мөнгө өсгөж өгнө” гэсэн зарын дагуу мөнгө байршуулж, залилуулсан гэх гомдол, мэдээлэл нэмэгдэж байна.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдаж байна. Эдгээр иргэдэд нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм. Бусад платформуудаас яагаад онцлоод ашиглаад байна вэ гэвэл, нууцлалын хувьд дэлхий нийтэд хамгийн өндөр агууламжтай платформуудын нэг.

Монголчууд яагаад идэвхтэй ашиглаад байна вэ гэвэл, цахим орчинд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн гол хийж байгаа зүйл нь “ажил сонирхож байна уу, цагийн ажил байна, мөнгийг тань өсгөөд өгье” гэх мэт холбоосоор дараад ороход телеграм платформ руу нэвтэрч орох зааврыг нь явуулдаг. Тэгэхээр ухаалаг утас барьж байгаа хүн тэр зааврыг нь дагахад л уг платформ автоматаар утсан дээр сууна гэсэн үг. Телеграм нь бусад харилцааны системүүдтэй “messenger, we chat, viber гэх мэт” адилхан учраас иргэд их ашиглаад байгаа юм.

-Цахимаар даалгавар биелүүлээд мөнгөө өсгөх залилан нь хэрхэн явагддаг юм бол?

-Телеграм руу нэвтрээд, мөнгийг нь өсгөж өгч байгаа зүйл нь хиймэл оюун ухаан юм. Телеграм даалгаврыг үе шатаар биелүүлээд дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг. Хэрэв даалгаврыг биелүүлээгүй, эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй болж төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэх зэргээр шахалтад оруулдаг. Жишээ нь, 80 мянгаас эхэлж ороод, тэр нь 160 мянга болоод өсчихвөл мөнгөө авч болно.

Мөн авахгүйгээр 320 мянга болгож өсгөх боломжтой. Гэхдээ өмнөхөөс хоёр, гурван даалгавар илүү биелүүлэх ёстой гэх мэтээр залилдаг. Монголчуудын интернэтээр худалдан авалт хийдэг онлайн шопууд бараагаа сурталчилдаг системтэй. Түүнийг нь ашиглаад мөн залилдаг. Ингэж явсаар байгаад их хэмжээний хохирол бий болдог. Иргэд мөнгө олох гэж орсон байж, яагаад мөнгө өгөөд байна гэдгийг бодох ёстой. Мөн албан ёсны ажил хийлгээд байгаа хэрнээ яагаад хувь хүний дансаар аваад байна гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Залилуулаад хохирсон иргэд “монгол хүний данс байсан, цагдаад хэлээд мөнгөө олоод авчихна” гэж бодоод байдаг. Үгүй юм аа. Монгол хүний нэртэй данс байсан хэдий ч тэр хүн тантай адилхан ажилд ороод, давхар залилуулаад байгаа гэсэн үг. Тэр хүн нь таны явуулсан мөнгийг орж ирэхэд нь нэгээс хоёр минутын дотор цааш өөр данс руу гаргаж байх ёстой. Тэгснийхээ хүчинд мөн урамшуулал авч байгаа.

-Иргэд цахим орчинд танихгүй хүнд хувийн мэдээллээ тарааснаар өөрсдөө гэмт хэргийн хохирогч болоод үлдэх тохиолдол их гардаг байх?

-Ямар нэгэн байдлаар регистрийн дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг гэх мэт хувийн мэдээллээ бусдад битгий өгөөч ээ гэж хэлмээр байна. Эдгээр хувийн мэдээлэл чинь таны аюулгүй байдал, нууцыг чинь хадгалах ёстой болохоос биш хэн нэгэнд тараах зүйл биш юм. Жишээ нь, хувийн мэдээллээ өгснөөр интернэт банкаа ашиглах боломжгүй болно. Улмаар данстай холбоотой утасны дугаар, бүх мэдээллийг нь өөрчлөөд нэр дээр чинь зээл авчихна. Өөрөө ч мэдээгүй байж байтал банкны найдваргүй зээлдэгч болчихсон байдаг. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хувийн мэдээллийг бусдад дамжуулбал, тэр хүнийг санхүүжүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас хувийн мэдээллээ хэн нэгэнд битгий өгөөч ээ гэж хэлмээр байна.

-Иргэд цахим ажил хайж байх үедээ хуурамч хаягийг хэрхэн таньж болох вэ?

-Иргэд цахим ажил хайхдаа тухайн зарыг байршуулсан хаягийг ямар хаяг байна гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Хуурамч хаяг руу ороод харахад арваас хорин найзтай, зураг нь өөрийнх нь биш байдаг. Хэзээнээс эхэлж ашиглаж эхэлсэн байна гэдгийг нягталж харах ёстой. Мөн гэртээ сууж байгаа ээж нар маань мөнгийг нь өсгөж өгье гэсэн заруудад итгээд залилуулах тохиолдол гардаг. Өөрийнхөө хуримтлуулсан мөнгөө үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулах байтал цахим залилангийн хохирогч болоод үлддэг. Тийм учраас хуурамч хаягийг маш сайн нягтлах хэрэгтэй байна.

-Сүүлийн дөрвөн сард цахимаар залилуулж байгаа иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой, төрийн болон хувийн байгууллагад ажилладаг иргэд байсан?

-Өмнө нь Монгол Улсад гарч байсан цахим гэмт хэргийн хохирогчид ихэнх нь боловсролын түвшин доогуур, бүрэн дунд боловсролтой иргэд байсан. Гэтэл сүүлийн үед эсрэгээрээ дээд боловсролтой, ажил мэргэжилтэй, 35-44 насны ажил төрөл хийдэг, өөрөөр хэлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байна. Яагаад гэвэл эдгээр хүмүүс хөдөлмөрлөөд олсон мөнгөө амар хялбар аргаар өсгөх сонирхолтой байгаа учраас цахим залилангийн хохирогч болж байна.

-Иргэдэд нийт арав гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг барагдуулах тал дээр ямар хүндрэл учирч байна?

-Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хохирсон иргэд маань цаг хугацаа алдаж байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэрэгт 976 дансаар мөнгөн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон. Тухайн хүний шилжүүлсэн мөнгө нөгөө данснаасаа гараад олон улсын крипто бирж, бооцоот болон мөрийтэй тоглоомын сайтуудаар дамжин гадаад улсын хяналтгүй бүс рүү шилжиж байгаа нь илэрсэн. Цаг хугацаа алдаагүй мэдээлэл өгсөн иргэдийн хувьд монгол данснаас гарч амжаагүй мөнгийг арилжааны банктай хамтарч ажиллаад битүүмжилсэн байна. Шалгалтын ажиллагааны явцад 1.8 тэрбум төгрөгийг одоогоор хохирогч нарт өгсөн байна. Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (197.211.63.122)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.122)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 21 | Хариулах
  • Буянтогтох (66.181.188.158)
    Би уйлвардуулсан.....одо яах вэ
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 11 цаг 28 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 11 цаг 42 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 12 цаг 17 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 12 цаг 41 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 13 цаг 35 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 20 цаг 3 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 20 цаг 9 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 20 цаг 18 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 20 цаг 24 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 22 цаг 3 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 22 цаг 6 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 22 цаг 10 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 22 цаг 15 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цаг 22 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 22 цаг 27 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 22 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 22 цаг 56 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top