x

Аварга том “аймшгийн шувуу”-ны шилбэний яс олджээ

Эртний амьтдын чулуужсан ясны цуглуулгад байсан “аймшгийн шувуу”-ны ясны үлдэгдлийг олон улсын палеонтологичдын баг олж илрүүлсэн байна. Энэхүү “аймшгийн шувуу” нь тухайн жигүүртний бүлийн шувуудын дотроос хамгийн том биетэй нь бөгөөд бусдаасаа 5-20 хувиар том ажээ. Энэ тухай Жон Хопкинсын их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Энэ шувуу өнөөгийн Колумб улсын нутаг дэвсгэрт 12 сая орчим жилийн өмнө миоценийн эрин үед амьдарч байсан. Түүний шилбэний ясан дээр хэд хэдэн шүдний ором байсан нь эртний аварга том кайман загасных байж магадгүй. Энэ загасны биеийн хэмжээг тооцож үзвээс, “аймшгийн шувуу” чухамдаа шилбэндээ шархадсаны улмаас үхсэн байх магадлалтай" гэж тус их сургуулийн доцент Шиван Кук ярьж байна.  

“Аймшгийн шувуу” гэдэг нь өнөөгийн Өмнөд ба Хойд Америкийн нутагт 43 сая жилийн өмнө үүссэн Phorusrhacidae гэдэг жигүүртний бүлийн аварга том биетэй шувууг хэлдэг ажээ. Уг шувууны хамгийн том нь 350 кг жинтэй, өндөр нь 3 м байсан гэнэ. Хамгийн сүүлчийн “аймшгийн шувуу”-ны төрөл зүйл нь харьцангуй саяхан буюу 100 мянган жилийн өмнө устаж үгүй болсон байх магадлалтай.

Балар эртний үеийн амьтдын чулуужсан яснуудыг цуглуулдаг Сесар Пердомо гэдэг Колумбын нэгэн музейн эрхлэгчийн хувийн цуглуулга дотроос судлаачид аварга том шувууны үлдэгдлийг олсон байна. Одоогоос 20 орчим жилийн өмнө Пердомо уг шувууны шилбийг олсон боловч жилийн өмнөөс л эрдэмтэд уг ясыг анзааран сонирхох болжээ. Ингээд судлаачид Колумбын Виллавьеха хотод нээгдсэн Пердомогийн музейд зочлох үеэрээ гурван хэмжээст сканераар шилбэний ясны зургийг авсан бөгөөд компьютерын загварчлал хийхэд уг чулуужсан яс нь “аймшгийн шувууны” үл мэдэгдэх нэгэн төрөлд хамаардаг болохыг тогтоосон бөгөөд уг шувууны өндөр нь 3,2-3,6 м байсан гэж үзжээ.

 

 

Гэхдээ Пердомогийн цуглуулгад аварга том шувууны ердөө ганцхан ширхэг яс байсан учраас түүний хувьслын үйл явцыг тодорхойлох боломжгүй байгаа юм. Цаашдаа Колумб улсад хийхээр төлөвлөж буй малтлагын явцад аварга жигүүртний өөр бусад үлдэгдлийг олсноор түүний ерөнхий дүр төрх, амьдарч байсан орчныг нь тодорхойлох боломжтой гэж судлаачид найдаж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 1 цаг 26 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 1 цаг 47 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2 цаг 8 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2 цаг 15 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2 цаг 25 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2 цаг 33 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2 цаг 38 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 40 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top