x

Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя

Токаевын айлчлалыг дагаж Монголын улс төр хоёр хоног л "халав". Казакстан лугаа хөгжье баръя, Казакстан бол цөмийн энергийн том тоглогч энэ тэр гээд. Арай л араас нь дагаад нүүчихсэнгүй.

Гэвч айлчлал дууссаны маргааш л улс гэрээрээ хөрсөн дээрээ бууж, эргээд эрчим хүчнийхээ салбарын "ёроол" амьдрал руу уналаа. Өнгөрсөн өвөл цахилгаанаа хязгаарласан, энэ өвөл нэмээд дулаанаа хязгаарлана гэдгийг Эрчим хүчний сайд нь хэлэв. Улаанбаатар хотод -30 хэм хүрвэл (угаасаа хүрдэг л дээ) 3-р станц шууд зогсоно. Эрчим хүч, дулааны  энэ хомсдлоос гарахын тулд 3-р станц шиг дахиад гурван станц, үүнтэй тэнцэх хэмжээний эх үүсвэр хэрэгтэй гэнэ. Нөгөө "индүү залгасан ч Энхбаяр" гэдэг шиг суваг солиод л сүйрэл ярьж байна. Цахилгааны үнийг 29 хувиар нэмнэ, үнийн нэмэгдлийг дагаж үүсэх инфляци нь 10 хувь давна гэх мэтчилэн.

Гэвч үнэ нэмлээ гээд нийлүүлэлт нэмэгдэх үү гэвэл үгүй. Тийм учраас цахилгаан, дулааны хязгаарлалт хамтдаа явна. Салбарын сайд нь хүртэл "Энэ бидний тавилан" гээд зогсч байгаа нь жинхэнээсээ бидний тавилан юм даа. Зуныг зусан баахан сумдын 100 жилийн ой тэмдэглэж, хөдөө хотгүй хөгжижгөөсөн. Өчнөөн хөрөнгөөр найр наайдам хийж, морь, бөхөнд бай шагнал тавьсан. Өвөл эхлэнгүүт эрчим хүчний хомсдолтой орон гэдгээ гэнэт санацгаасан. 

Зунжингаа найрласан, шоудсан "хөгжөөд алах гээд" байсан, болоод бүтээд байгаа гэсэн үлгэр эхний цастай хамт дууслаа. Амьдралд тавтай морил... гэдэг билүү. Атал тэр дунд бас нэг хүн, тухайлбал, судлаач Д.Баярхүү Франц улстай байгуулсан цөмийн энергийн салбарт хамтрах асуудлыг эргэж сануулсан байна. Франц бол цөмийн эрчим хүчний том гүрэн, Европын холбооны чирэгч нь. Энэ том гүрний хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа Монголд ороод ирвэл үр ашиг нь зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдахгүй. Эдийн засгийн том сэргэлт, хөгжлийн шинэ шат болно шүү дээ гэж.

Хэрвээ цөмийн эрчим хүчтэй болчихвол өнөөдрийнх шиг "3-р станц шиг 3 станц байгуулах" тухай хий хоосон санааширч суухгүй. Эрчим хүчний үнийн өсөлтийг дагаж иргэдийн нуруун дээр ирэх инфляциар айлгахгүй, илүү хүртээмжтэй, үнэ хямд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй л болчих юм. Өмнөх парламентын үед байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл яагаад хэрэгждэггүй юм бэ гэсэн чинь Цөмийн энергийн тухай хууль нь байхгүй, хуулиа баталж чадахгүй байгаа юм аа гэнэ. Тэр хууль нь бас хэний, ямар аманд орчихоод, яагаад баталж болохгүй өдий хүрснийг мэддэг хүн байхгүй. Мэдэж байгаа зүйл нь гэвэл цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц ярихаар баахан өмнөөс нь Чернобылын осол, цацраг туяаны хордлого ярьдаг. Өнгөрсөн зуунаас авч үлдсэн ганц мэдлэг, өвлөсөн соёл нь энэ. Энэ зууны хөгжил дэвшлийн тухай ярьдаг, мэддэг нь дэндүү цөөхөн.

Харин өнгөрсөн парламентын үед, Францын төрийн тэргүүний айлчлалд дулдуйдаж хийсэн ганц гэрээ бий. Одоохондоо атгаж болох ганц найдвар нь. Тийм болохоор манай төрийнхөн улааныг харж урваж, шарыг харж шарвадаг, наашаа харж инээгээд цаашаа хараад мартдаг бялангач, зусарч зангаа болиод дэлхийн тэргүүлэгч гүрэнтэй байгуулсан гэрээ, хүлээсэн үүрэг дээрээ бат зогсдог, ажлаа хийдэг тийм соёлд суралцмаар байна. Яах гэж ийм том парламенттай болсон билээ. Юуны төлөө ийм том нүсэр Засгийн газрыг байгуулав?!

Арай гэж парламент дээр хуулийн төсөл нь ороод ирэхээр нөгөө улиг болсон "хоёр толгойтой тугал", энд тэндхийн санхүүжилттэй "шантааж" ярьж хойшоо суудаггүй, арай жаахан хөгжлийн чиг баримжаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдтэйгээ уулздаг, болж өгвөл тэднээсээ түрүүлж алхдаг болмоор байна аа, манай хууль тогтоогчид оо. Эсвэл зүгээр лаагаа бариад эсгий гэр лүүгээ буцацгаая. Хамгийн түрүүнд парламент, Засгийн газрыг Богд уулын аманд аваачиж, нүхэн гэрт нүүлгэж оруулъя. Мөн үү?

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.162.57)
    Яг зөв тэр тугал барьсанүзүүлсэн нөхдийг эхний ээлжинд дараа нь энэ эсэргүүцээд попроод байгаа байсан нөхдөд ц дулаан өгөхгй байх хэрэгтэй өмнө төсөл гацаасан нөхдийг хамгийн түрүүнд ц дулаан өгөхөөс татгалзах ёстой
    2024 оны 10 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 15 цаг 26 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 15 цаг 33 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top