x

Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд хандив өргөж байна

Хоёр долоо хоногийн өмнө “Хелен”, одоо “Милтон” хар салхинд нэрвэгдэж буй АНУ-ын өмнөд хэсгийн оршин суугчдад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Америкийн алдарт дуучин Тейлор Свифт буяны үйлсэд олон сая ам.доллар хандивлаж, кантри дуучид хандивын тоглолт хийхээ зарлажээ. 

Тодруулбал, поп супер од Т.Свифт байгалийн гамшигт үзэгдлүүдийн үр дагаврыг арилгах үйлсэд зориулан “Feeding America” ​​ашгийн бус байгууллагад 5 сая ам.доллар хандивласан талаар тус байгууллага нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

“Өлсгөлөнг зогсоох үйл хэрэгт бидэнтэй нэгдэж, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст гараа сунгасанд талархал илэрхийлье, Тейлор” гэж “Feeding America”-гийн гүйцэтгэх захирал Клэр Бабино-Фонтенот мэдэгджээ.

Үүнээс гадна Кит Урбан, Люк Комбс, Жеймс Тейлор, Эрик Чёрч нарын кантри дуучид “Хелен” хар салхины улмаас хамгийн их хохирол амссан бүс нутгуудад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 дугаар сарын 26-нд зохион байгуулах “Concert for Carolina” тоглолтод оролцохоор болсон байна.

Мөн кантри дуучин Морган Уоллен Америкийн Улаан загалмай нийгэмлэгт хар салхины үр дагаврыг арилгахад зориулан 500 мянган ам.доллар хандивласан бөгөөд лхагва гарагт Теннесси муж улсын Ноксвилл хотод тусламжийн эд зүйлс цуглуулах ажилд гар бие оролцжээ. Түүнчлэн кантри урсгалын домог Долли Партон өөрийн хөрөнгөөс нэг сая ам.долларыг Теннесси муж улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн ашгийн бус байгууллагад хандивласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 17 цаг 19 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 17 цаг 27 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 17 цаг 32 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 17 цаг 36 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 18 цаг 9 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 19 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top