x

Сталин Мао Зэдунг үл тоосон нь

Зүүн гараас: Мао Зэдун, Булганин, Сталин, Ульбрихт,  Цэдэнбал.  Москва. 1949 он

СТАЛИН МАО ЗЭДУНЫГ ҮЛ ТООСОН НЬ

1950 оны нэгдүгээр сарын 15. Москва хот. Энэ өдөр Москва хотын ойролцоох Засгийн газрын нэгэн зуслангийн газар ази царайтай нэгэн махлаг эр өрөөний нэг булангаас нөгөө булан руу холхиж байлаа. Энэ хүн бол Хятадын Коммунист намын дарга, Хятадын Засгийн газрын тэргүүн Мао Зэдун байлаа. Мао Зэдун түүнийг Зөвлөлтийн удирдагч Сталин хүлээн авахгүй удаан хүлээлгэж байгаад их л бухимдуу байлаа. Сталин Маог хүлээн авч уулзалгүй удаад байв. Сталин огт яарахгүй байв. Мао бухимдуу байх нь ч аргагүй. Мао болон хятадын төлөөлөгчид Сталинтай уулзах гээд 1949 оны 12-р сарын 15 ны өдрөөс эхлээд одоо болтол бараг бүтэн нэг сар болчихсон байлаа.

Хятадын төлөөлөгчид анх Зөвлөлт улсын нийслэл Москва хотод ирээдСталиныг Кремльд нэг удаа харжээ, дараагийн удаа12-р сарын 21- ний өдөр Сталины 70 жилийн ойн төрсөн өдөр барааг нь холоос нэг харжээ. Сталин хятадуудтай ямар ч яриа хэлэлцээр хийхгүй байгаад байлаа.

Мао дэлхийн коммунистуудын агуу удирдагч Сталинтай ууулзах гэж бараг гурван жилийн турш хөөцөлджээ. Гэвч уулзах нөхцөл бүрдээгүй л байв. Тэр үед Хятад улсад иргэний дайн болж байсан тул Мао ч цэргээ хаяад Москва руу явж болохгүй байлаа.Сталин Маог Хятад улсын төрийн тэргүүн болохоос нь нааш хүлээн авч уулзахгүй л байлаа.

1949 оны 10-р сарын 1-ний өдөр шинэ тулгар БНХАУ-ыг зарлан тунхаглалаа. Үүний дараа нэг сар 15 хоногийн дараа Мао Сталины 70 насны ойн өдөр Москвад очлоо. Эхлээд бүх зүйл хэвийн байв. Хятадын төлөөлөгчдийг галт тэрэгний буудал дээр Молотов, Громыко нар угтан хүлээж авав.Орой нь Кремльд болсон хүндэтгэлийн зоог дээр Сталин өөрийнхөө баруун гар талд Маог суулгажээ. Гэвч зөвлөлт хятадын найрамдлын гэрээнд Сталин гарын үсэг зураагүй л байв, Сталин Маотой биечлэн уулзаагүй л байв.

Өвлийн цас бүрхсэн зуслангийн байшинд Мао Кремлээс телефон утас дуугарч тэднийг хүлээн авах байх хэмээн удаан хүлээсэн боловч чимээ гарахгүй л байв. Мао бүр сүүлдээ залхаж үлэмж их бухимдаж эхлэв. Маогийн өрөөнд таазанд нь нэгэн том люстр чийдэн өлгөсөн байв. Мэдээж тэр чийдэнд нууц чагнах төхөөрөмж суулгасан байж таарна. Нэгэн өдөр Мао тэрхүү чийдэн рүү харж “ Миний үүрэг бол зөвхөн идэж уух болон унтах л болж дээ. Хэзээ бид агуу удирдагч Сталинтай уулзах юм бол доо” хэмээн хэлэв.

Дараагийн өдөр Маогийн өрөөний утас дуугарч Сталин түүнийг зусландаа урьж уулзах боллоо. Сталины зуслангийн өргөө Маогийн байсан байшингаас тун холгүй ойрхон байжээ. Мао ихэд баярлаж эцэстээ генералиссмус Сталинтай уулзах нь хэмээн боджээ. Гэвч бас л баярлах болоогүй байв. Сталинтай ганцаарчлан уулзах гэсэн ойлголт бараг байдаггүй ажээ. Уулзсан ч гэсэн Сталин түүнтэй хар ёж үгээр ярина хэмээн даанч санасангүй. Сталины ёж үг бол түүний зан авир байлаа.

Сталин Маотай ярьж байснаа гэнэт- Нөхөр Мао Зедун. Та үнэхээр коммунист мөн үү? Эсхүл Та коммунист болж жүжиглээд байна уу? хэмээн ёжлонгуй асуулаа. Мао энэ асуултад ихэд балмагдаж юү гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Дараа нь Сталин Маог бүр хүнд байдалд оруулав. Сталин Маод “Хэрэв бид Та нарт туслаагүй бол Та нар Хятад дахь иргэний дайнд ялахгүй байсан даа” хэмээн бүр дээрэнгүй байдлаар ярив. 

Нилээн хэдэн цаг Сталины ёж яриаг сонссон Мао тэсэхийг аргагүй болов. Орой болж Сталин Маог өөрийнхөө зуслангийн байрны диван дээр унтахыг санал болгов. Мао ядарсан ч гэсэн шүд зуун босож өөрийн байрлаж байгаа зуслангийн байр дээрээ очжээ.

Удалгүй хоёр хоногийн дараа Зөвлөлт Хятадын найрамдлын гэрээнд хоёр тал гарын үсэг зурав. Хятадын төлөөлөгчид уулзалтын дараа Ленинград руу явж тэндээсээ Бээжин рүү буцацгаалаа.

Мао Зэдун тэрхүү уулзалтын үеэр тун дурамжхан байлаа. Мао хэзээ нэгэн цагт Зөвлөлтийн удирдагчаас хариугаа авна хэмээн бодож байв.Дөрвөн жилийн дараа Маод ийм боломж олджээ.

Сталин Хятадад таван  удаа үнэхээр их тус хүргэсэн юм. 

Нэгд, Сталин Хятадын иргэний дайны үед Маод японоос олзолсон үлэж их хэмжээний  зэр зэвсэг, танк,их бууг хүртэл өгч байв. Маш их зэвсэгтэй болсон Мао 1949 онд Чан Кайшиг эх газрын Хятад нутгаас хөөж  ялалт байгуулж байв.

Хоёрт, Сталин Гадаад Монголтой нэгдэх гэсэн Өвөр Монголыг Хятадын мэдэлд үлдээв. Хоёр Монгол нэгдвэл ямар аюултайг Сталин сайн мэдэж байлаа. Хоёр Монголыг нэгдэхийг Сталин эрс хориглосон юм.

Гуравт, Сталин Зүүн Туркестан улс байгуулах гэсэн уйгурчуудын тэмцлийг  үгүй хийж, зөвлөлтийн цэргийн хүнд ачааны даацтай нисэх онгоцнуудаа Маод түр өгч хятадын десантын улаан цэргийг Уйгурын нийслэл Өрөмч хотод буулгаж уйгурчуудын тусгаар улс болох гэсэн тэмцлийг дарахад нь хятадуудад тусалж байв. 

Дөрөвт, Сталин Порт Артурыг Японоос чөлөөлж  Хятадын мэдэлд өгөх саналыг тэдэнд тавьж байв. 

Тавд, Сталин БНХАУ-ыг 1950- иад оноос эхлэн хүнд үйлдвэржүүлэх ажилд нь бүх талаар тусламж үзүүлж байв. 

Ер нь монголчууд бид Зөвлөлт Холбоот улс 1930- аад оноос эхлэн дөчөөд он хүртэл Япон улстай нууц гэрээ хэлэлцээр байгуулж гадаад Монголыг Зөвлөлт улсын нөлөөнд үлдээх, Өвөр Монгол болон Зүүн хойд Хятадын 3 мужийг Япон улсын нөлөөнд үлдээх талаар хийсэн нууц гэрээг мэддэггүй юм л даа. Дараа нь Зөвлөлт Холбооот улс 1949 оноос эхэлж Гадаад Монголыг өөрийн мэдэлд үлдээх, Өвөр Монголыг Хятад улсын мэдэлд үлдээх нууц гэрээ хэлэлцээр байгуулсныг огт мэддэггүй юм. Тэр үед Зөвлөлт Холбоот Улс, Япон, АНУ, Британи, Франц их гүрнүүд азийн улсуудад тогтоох нөлөөгөө хувааж нууц гэрээ хэлэлцээр хийдэг байсан юм билээ. Монголын асуудлыг сүүлийн хэдэн зууны турш  Москва, Бээжин хоёр л мэддэг байсан даа. 1990 оноос хойш л монголчууд бид жинхэнэ туурга тусгаар улс болж,  өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг болсон гэхэд хилсдэхгүй дээ.

                                                                                                                                                                                                                 Д.Сүхбаатар. baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 4 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 20 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 27 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 42 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 3 цаг 43 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 3 цаг 49 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 3 цаг 54 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 4 цаг 1 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 5 цаг 14 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 5 цаг 36 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 5 цаг 46 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 5 цаг 51 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 6 цаг 2 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  6 цаг 12 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 6 цаг 47 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 7 цаг 6 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 7 цаг 14 мин С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 20 цаг 13 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 20 цаг 32 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 20 цаг 36 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б...
Top