x

Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж болохгүй

Ийм утгатай үгийг УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд АН-ын дарга Л.Гантөмөр хэлжээ. Бүр тодруулбал, "Бид үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг үзлийг халж байж улс орны эрх ашиг нэгдүгээрт гэдэг зарчим дээрээ ирнэ" гэжээ. АН-ын даргын энэ үг соошил орчинд шуугиан тарьж, "хэрхэн үзэл бодолгүй болох вэ" гэдэн өрсөлдөөн өрнөж байна. Ер нь бол Монгол Улсын ядуурсан, доройтсон, хөгжихгүй байгаа цор ганц шалтгаан нь улс төрийн намууд нь үзэл баримтлалтай, иргэд нь үзэл бодолтой байснаас болсон юм гэнэ.

Жишээ нь ногоон автобусыг хулгайлсан, нүүрсний 44 их наядын хулгай, ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон энэ тэр чинь бүгд тухайн намын үзэл бодол байсан байна. Үзэл бодлын ялгаанаас болж улс төрийн намууд дээрэм тонуул хийдэг юм байна. Тиймээс улс төрийн бүх намууд яаралтайгаар үзэл бодлоо өөрчлөх буюу үзэл бодолгүй болох, нэг нам болж "нэг цонхны хулгайд" шилжих бололтой юм.

Үзэл бодолгүй болсны бас нэг жишээ нь өнөөдөр бий болсон Хамтарсан Засгийн газар. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулахдаа "Эдийн засгийн хөгжлийн бодлогыг АН-д өгч, нийгмийн хамгааллын бодлогоо МАН авч явна аа" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлэх үүргийг АН-ын сайд нар хүлээж, түүнийг нь захиран зарцуулах эрхийг МАН авна гэсэн үг. Энд жишээ нь үзэл бодлын, үзэл баримтлалын ялгаа байна уу?  

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Стратегийн ордыг эзэмшиж байгаа хувийн компаниудын 34-50 хувийг төрийн мэдэлд авна. Орд зэмшиж байгаа есөн компанитай хэлцэл хийнэ. Тусгай зөвшөөрөл нэртэй алга дарам цаас барьчихаад хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч нар "Энэ бол 100 хувь миний өмч" гэх нь зохисгүй. Манай улсын хууль эрх зүйн орчныг хүндэтгэх ёстой" гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жил явсан хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарыг тонох ажиллагаа хамтарсан Засгийн газрын үед ч үргэлжлэх юм байна. Үргэлжлээд зогсохгүй хуульгүй хийдэг байсан дээрмээ хуульчлах ажиллагаа явагдах юм шиг байна. Үүнтэй хамт "хувийн өмчийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, бизнест төрийг оролцоог халах" АН-ын бодлого, үзэл санаа, мөрийн хөтөлбөр ч утаа болон замхарч байгаа бололтой.  

Тэгээд цаашилбал, иргэд үзэл бодолтой байхыг ч гэсэн хуулиар хориглох биз. Үзэл бодолтой байх нь улс орны эрх ашигт хортой учраас.. Угаасаа хэвлэл мэдээллүүд нь хүртэл "МАН" гэдэг ганцхан үзэл бодолтой болчихсон байхад үлдсэнийг нь хийж ядаж юухан байх вэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 16 цаг 39 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 16 цаг 47 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 16 цаг 52 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 16 цаг 56 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 17 цаг 29 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 19 цаг 4 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top