x

Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв

Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн сурталчилгааны хугацаа талдаа оров. Энэ сарын 11-нд ээлжит сонгуулийн санал хураалт болно. Ес дэх удаагийн сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцож, 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдөж байгаа. Гэвч гол өрсөлдөөн улс төрийн хоёр том нам болох МАН, АН-ын хооронд болж байна. МАН-ын хувьд нийслэлчүүдэд зориулсан тодорхой бодлого, хөтөлбөр дэвшүүлээгүй бол АН-аас "Хүүхдэд ээлтэй хот" болох зорилт дэвшүүлжээ. 

Гэвч сурталчилгааны дунд үеэс Нийслэлд нэр дэвшиж байгаа АН-ын залуус руу чиглэсэн "хар пиар" идэвхжиж эхэллээ. Тухайлбал, "АН сонгуульд ялбал Х.Баттулгын хулгай луйвар л үргэлжилнэ. Нийслэлийн эрх мэдэл, төсөв мөнгө энэ жилээс асар нэмэгдсэн. Женко ажил хийх гэж биш, хулгай хийх гэж улайрч байна" гэх ухуулгыг нийгмийн сүлжээгээр хайр найргүй цацаж байна. Уг мэдээллийн эх үүсвэрийг нь нэхээд харвал хаанаас эхтэй, ямар зорилготой болох нь тодорхой.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хотын дарга Х.Нямбаатар "бордюраар хулгай хийхээ болиоч ээ" гэсэн иргэдийн шүүмжлэлийг (уг нь бол зүй ёсны юм) эсэргүүцэж, "Х.Баттулгын троллууд над руу дайрч байна" хэмээн өдөр өнжилгүй лайв хийсэн. Өөрсдийнх нь буруу, булхайг хэлэх бүрт өөр нэг "дайсан" гаргаж ирээд түүнтэйгээ дайтаж эхэлдэг нь МАН-ын дарга нарын арга заль, бараг мораль болчихоод байгаа.

УИХ-ын сонгуулиар иргэдийн зүгээс ногоон автобус, нүүрсний хулгайг сануулахад МАН-ын дарга нар, пиарчид зөрүүлээд долоон жилийн өмнө суудлаасаа буугаад явсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ард түмний дайсан болгосон. "Элбэгдоржийн мафи, С.Зоригийн хэрэг" гэдэг аалзны тор зурж байгаад АН-ын бүх нэр дэвшигчдийг тэр торондоо чихсэн. Харин өнөөдөр орон нутгийн сонгууль дээр "Х.Баттулгын мафи" гэх бас нэг домог гаргаж ирээд АН-ын нэр дэвшигчдийг соошлаар буллидаж байна. 

Мэдээж Х.Баттулга нь сайхан амьтан биш. 44 их наядын нүүрсний хулгайд АН-ын талаас оролцсон ганц хүн нь. ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг учраас. Гэвч нөгөө хоёр нь ч гэсэн их, бага хэмжээгээр оролцоотой учраас Х.Баттулга гэдэг хүн өнөөдөр наранд явж байгаа. Х.Баттулга өнөөдөр төр улсын тэргүүн биш, УИХ-ын сул гишүүн. Түүнд ямар ч эрх мэдэл байхгүй. Эрх мэдэл зөвхөн МАН-д байгаа. Хамтарсан засагт орсон АН-ын найман сайдад ч эрх мэдэл байхгүй. Тийм болохоор МАН хэрвээ Х.Баттулгатай ял хэлэлцэх гэж байгаа бол хариултыг нь өөрсдөөсөө хайх хэрэгтэй, иргэдээс биш. Яагаад энэ хүн сул чөлөөтэй явж яваа юм бэ? гэдгийг өөрсдөөсөө асуу.

Хоёрдугаарт, Х.Баттулга АН-д нөлөөтэй байсан цаг бий, Ерөнхийлөгч байхдаа. Одоо бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдсан эрх мэдэлгүй нэг л өвгөн. Ээлжит бус чуулганы үеэр намын бүлгийнхээ хуралд ганцхан удаа суухдаа бүлгийн дарга хэн байхыг заах гэж үзээд залуу гишүүддээ загнуулаад гарсан гэсэн. Ерөнхийлөгч байхад нь Х.Баттулгын нөөлгөн дор явсан олон хүн шоронгийн хаалга татсан нь үнэн, Х.Баттулгын өмнөөс ялыг нь үүрсэн ч байх. Одоо дахиад Х.Баттулгын шуналын төлөө толгойгоо цустах залуучууд АН-аас гарах уу, эрүүл ухаантай хүн тийм замаар явах уу? АН дотор Х.Баттулгын цаг үе хэдийн дууссан. Х.Баттулгын байтугай Л.Гантөмөрийн үе дуусчихаад байна.

Тэгэхээр энэ бол УИХ-ийн сонгуулиар Ц.Элбэгдоржоор ард түмнийг айлгаж байсан МАН орон нутаг дээр "мешок"-оо сольсон төдий. Ц.Элбэгдорж гэдэг "мануухайг" дахиж ашиглах боломжгүй болтол нь тээрэмдчихсэн учраас шинэ "мануухай" хэрэгтэй болж, тэр нь Х.Баттулга. Мууг сонгохын тулд илүү мууг харуулах ёстой. Гэвч Х.Нямбаатартай жишчихээр илүү дор хүн АН-аас харагдахгүй байна л даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • самар (124.158.111.230)
    хамгийн үл бүтэх 2 хүн төрийн дээд өндөрлөгт гарч юу дуртайгаа хулгайлаад буусан байхад өөр яах ёстой вэ жирийн үнэнийг нь олонд дэлгэхээр хадны мангаа болгож айлгаж бн гэж хуцах юм лбгдрж бол хулгай дээр нэмээд улс төр урлагийн ертөнцийг завхайруулж хүртэл амжсан шт хүний хагас юм байж
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 4 цаг 22 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 6 цаг 22 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 6 цаг 33 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 9 цаг 10 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 10 цаг 43 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 11 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 11 цаг 31 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 11 цаг 39 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 11 цаг 44 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 11 цаг 48 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 11 цаг 55 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 12 цаг 5 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 12 цаг 14 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 12 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Өчигдөр 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Өчигдөр 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top