x

С.Зоригийн хэргийг тойрч ярихаасаа илүү үзэл санааг нь түгээх ёстой

Гэрэл зургийг МРА агентлаг

Одоогоос 26 жилийн өмнө бусдын гарт онц хэрцгийгээр амиа алсан Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, УИХ-ын гишүүн С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Цэцэг өргөх арга хэмжээнд АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, Нийслэлийн АН-ын төлөөлөл, МоАХ-ны гишүүд оролцов.

Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн гишүүд мэдээлэл өгөв.

Цэцэг өргөхөд оролцсон АН-ын гишүүд, иргэдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг амиа алдахад хамт байсан юм шиг л ярьдаг болсон"

Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир:

-С.Зориг агсны бусдын гарт амь насаа алдсан хэргээр эрх баригч МАН увайгүй улс төр хийж, байж боломгүйгээр ашигласанд харамсаж байна. Нэгдүгээрт, эрх баригчид энэ хэргийг илрүүлэх хүсэлгүй. Хоёрдугаарт, жилийн жилд С.Зориг агсны үхлээр улс төр хийдэг дархан мэхтэй болчихсон. Үүнийгээ 1998 оноос хойш сонгууль болгоноор ашиглаж байна.

Сүүлдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь нас эрсэдсэн орой хамт байсан юм шигээр ярьдаг болсон. Энэ бол цэвэр хууль хяналтын, тусгай чиг үүргийн байгууллагын ажил. Гэтэл улс төрийн аллагыг улс төрийн сонгуульд ялах хэрэгсэл болгож байгаа нь увайгүй үйлдэл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ынхан бүгдээрээ нийлж байгаад С.Зоригоо хөнөөчихсөн юм шигээр ярих болсон. Энэ хэргийн улс төржүүлэхээ болиод хуулийн байгууллагаар нь шалгуулаач гэж гуймаар байна. Гэвч хууль хяналтын хүртэл энэ хэрэг дээр улс төрийн зорилготой "пиарын баг" шиг ажилладаг болчихоод байгаа. Үүнийг л болиосой гэж хүсэх байна.

Миний хувьд С.Зориг агсан ардчилсан үзэл санааны лидер

 

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

-Маш олон жил улс төржүүлээд яваад ирлээ. Хэргийг нь шийдэх хангалттай хугацаан өнгөрлөө. Гэвч энэ хэргийг зөвхөн улс төрийн зорилгоор үе үе гаргаж ирдэг.

Миний хувьд С.Зориг агсан бол ардчиллын үзэл санааны лидер. Тиймээс энэ хүний үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой. Энэ цаг үед ардчиллыг авч үлдэх үйл хэргийг үргэлжлүүлж, ардчиллаа бэхжүүлэхэд илүү анхаарах ёстой.

Би хувьдаа энэ парламентад чөлөөт эдийн засгийн хөгжүүлэх замаар хувь хүнийг өмчтэй болгохыг зорьдог. Хүн өмчтэй байж байж эрх чөлөөтэй байна. Эрх чөлөө нь ардчиллын суурь юм. Энэ утгаараа төрөөс хамааралтай бүх салбарыг чөлөөлснөөр иргэдэд боломжийг нээж өгнө. Энэ нь ардчиллын бэхжүүлэх хамгийн том суурь гэж үздэг. 

АН-ын залуус "Зориг" нэртэй ардчиллын хүрээлэн байгууллаа

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-1998 оноос хойш С.Зориг гэдэг хүнийг хэрхэн нас барсан тухай л ярьсаар ирсэн. Залуу гишүүний хувиар энэ цагаас хойш С.Зориг ямар үзэл санаа тээж, монголын нийгмийг ямар болгохыг зорьж байсан бэ гэдгийг ярих ёстой гэж үзэж байна.

2000 оноос хойш энэ хүний нас барсан хэрэг нь хүмүүсийн албан тушаалд очдог шат болчихоод байгаа. Яг тэр аргыг хэрэглэсэн хүмүүс өнөөдөр эрх барьж, засаг удирдаж байна. Тиймээс АН-ын залуус энэ хэргийг тойрч ярихаасаа илүү үзэл санааг нь олон хүнд түгээж, хүрээллээ тэлэх үйл хэргийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. С.Цэнгүүн гишүүн болон хэсэг залуус нийлээд “Зориг” нэртэй ардчиллын хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн нь орон даяар намын дэргэдэх байгууллага болж, ардчиллын үзэл санааг эргүүлэн сэргээхийн төлөө ажиллана. 

Сонгуулийн циклээс хамааралгүйгээр энэ хэрэг эцэслэн шийдэгдээсэй гэж хүсдэг

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал: 

-Энэ хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч, хуульч нар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тухайн хэргийг прокурор, шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэх үйл явц нь өөрөө маш удаан. Мөн маш олон субъектив хамааралтай, эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас хэргийг янз бүрээр тайлбарлах эрсдэл гараад байдаг.  Хуульчийн гэхээс илүү хувь хүний хувиар сонгуулийн циклээс хамааралгүйгээр энэ хэрэг эцэслэн шийдэгдээсэй гэж хүсдэг.

Ажлын хэсгийн гишүүний хувиар хэлэхэд, энэ хэрэгт холбогдон шалгагдаж, хохирсон хүмүүсийн хохирлын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Орчин цагт ийм хэлмэгдүүлэлт байх ёсгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 12 цаг 47 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 12 цаг 53 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 13 цаг 2 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 13 цаг 44 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 16 цаг 15 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 16 цаг 36 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 16 цаг 57 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 17 цаг 4 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 17 цаг 14 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 17 цаг 22 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 17 цаг 27 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 17 цаг 29 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top