x

Хүйтэн дайн дахин эхлэх үү?

Бид хорьдугаар зууны дунд үед өөрөөр хэлвэл дэлхийн хоёрдугаар дайн 1945 онд дөнгөж дуусаад удаагүй байхад дэлхийд хүйтэн дайны үе эхэлж 1990 он хүртэл удаан хугацаанд үргэлжилсэн гэдгийг сайн мэддэг. 1990 оноос хойш Зөвлөлт АНУ-ын харилцаа сайжирч дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдаж дэлхий дээр энх тайван тогтвортой байдал буй болсон. Энэтогтвортой байдал 2022 он хүртэл үргэлжилсэн. Гэвч эдүгээ байдал өөрөөр эргээд байна. Нэг талд Оросын Холбооны улс, Хойд Солонгос, Иран гэсэн улсууд дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлжбайхад нөгөө талд АНУ болон Өрнөдийн НАТО тогтвортой байдлыг хамгаалах байдалд оршиж байна. 

Яг эдүгээ цагт дэлхийд Украин Оросын дайн, Израил Хамаз бүлэглэл хоёрынхооронд дайн болж байна. Украин Оросын дайн цаашдаа Өрнөд- Оросын дайн болж өргөжих боломжтой болоод байна. Орос улс Украин руу 2022.02.24 ны өглөөний 05 цагт довтлоод 2 жил 5 сарын хугацаа өнгөрч байна.Украин улс Орос улсад Крым, Луганск, Донбасс, Харьков, Херсон, Запорож нутгаа алдсан. Украин газар нугийнхаа 27.0 хувийг Орос улсад алдсан боловч газар нутгаа оросын түрэмгийллээс чөлөөлөх байлдаан хийсний дүнд одоо нутгийнхаа 18 хувийг алдсан дүн гараад байна. Энэ дайны уршгаар 7.8 сая украин хүн гадаад руу дүрвэж, дотооддоо 8 сая хүн дүрвэжээ. Энэ дайны балгаар украины 11743 энгийн хүн алагдаж  24614 энгийн хүн шархдаж, 210 000 барилга устаж эвдрэв. 

Арабын “Хамас” бүлэглэл 2023 онд Газ зурвасаас Израил руу 5000 пуужин харваж, 2500 Хамасын дайчид дайран орж, Израилийн 1200 иргэнийг хөнөөсөн. Ингэж л Израил Хамасын дайн эхэлсэн.

Орос улс Украины нутгаас цэргээ гаргаж дайныг зогсоох бодлого огт байхгүй байна. Харин Орос улс Украины эсрэг дайнаа шатлан өргөжүүлж одоо цөмийн цохилт өгөх бэлтгэлээ базааж байна. Саяхан Орос улс цөмийн зэвсэгтэй улс цөмийн зэвсэггүй улсад цөмийн цохилт хийхгүй гэсэн гэрээнээс гарлаа. Орос улс цөмийн зэвсгээ Беларусьд байрлууллаа. Орос улсын ерөнхийлөгч цөмийн зэвсгийн улаан товчлуураа хэзээ ч дарахад бэлэн болжээ. Орос улс , Хойд Солонгос хоёр дэлхийг цөмийн зэвсгээр сүрдүүлдэг болоод удаж байна.Орос улсыг Хятад улс дэмжиж байна. Орос улс, Хойд Солонгос улс, Иран улс,Хятад улсууд эдүгээ АНУ болон өрнөдийн улсуудын эсрэг идэвхтэй суртал ухуулга явуулж байна. Эдгээр байдал нь дэлхийд хүйтэн дайны өмнөх үеийн санагдуулж байна. 

Өнөөгийн ийм ээдрээтэй цагт АНУ батлан хамгаалах бодлогодоо өөрчлөлт хийх үү гэдэг асуудал аяндаа урган гарч байна. Энэ асуудлаар АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд , улс төрчид ямар дүгнэлт хийж байгаа талаар өгүүлье.

Орчин үед Украины дайн болон Ойрхи дорнодын дайн болж байгаа энэ үед америкийн батлан хамгаалах бодлого нь тус улсын батлан хамгаалах төсөв, цэрэг техникийн бодлого, орчин үеийн дайн явуулах арга барил, орчин үеийн зэр зэвсгээ сайжруулахад чиглэгдэх шаардлагатай болж байна. Орчин үед Орос, Хятад, Иран, Хойд Солонгос улс өөрсдийн цэргийн хүчийг зузаатгаж зэр зэвсгээ сайжруулж цэргийн төсвөө эрс нэмэгдүүлж байгааг анхаарах хэрэгтэй байна.

АНУ-ын сенатор Том Коттон “ АНУ болон НАТО-гийн орнуудад урьдын адил бөмбөгдөгч онгоц, сөнөөгч онгоц, далайн хөлөг онгоц, шумбагч онгоцууд хэрэгтэй байгаа ч гэсэн мөн жижиг авсаархан хэмжээтэй байлдааны хэрэгслэлүүд хэрэгтэй болж байна. Хэдийгээр цэргийн бодлого, технологи орчин үед өөрчлөгдөж байгаа ч гэсэн эцсийн дүнд дайсантай дайны талбар дээр тулгарвал дайсныг хэн газар дээр нь устгасан нь ялна гэсэн бодлого урьдын адил хэвээрээ байна.” хэмээн дүгнэв

“Palantir Technologies” компаний үүсгэн байгуулагч Джо Лондстейл: “ Ирээдүйн дайн бол дроны сүрэгүүдийн хоорондох дайн болно. АНУ-ны Засгийн газар цэргийн шинэ технологи нэвтрүүлэх ажилд тун удаан хүнд сурталтай хандаж байна” хэмээн дүгнэж хэлэв.  Энэ компаний дэд захирал Шьям Шанкар: “ Берлины хана нуран унах хүртэл америкийн томоохон компаниуд зардлынхаа 86.0 хувийг цэргийн салбарт зарцуулдаг байсан.“Chrysler” компани зөвхөн автомашин үйлдвэрлээд зогсохгүй пуужин үйлдвэрлэдэг байсан, “Ford” компани зөвхөн автомашин үйлдвэрлээд зогсохгүй хиймэл дагуул үйлдвэрлэдэг байсан. Эдүгээ цагт бид өмнөх шигээ давхар үйлдвэрлэл явуулах хэрэгтэй болоод байна. Орчин үеийн дайн, шинэ технологи ийм болохыг шаардаж байна.”гэв

Гудзоны их сургуулийн судлаач Надя Шадлоу: “Манай сансрын хүчин орчин үеийн нөхцөлд хэр зэрэг үр дүнтэй ажиллах чадвартай байгааг сайтар судалж тогтоох хэрэгтэй байна. Өрнөдийн цэргийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй. Бид хэрэгцээтэй зэвсгээ ямар ч саадгүй авах хэрэгтэй. Цэргийн экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Байлдааны зэвсгийн үнийг бууруулах хэрэгтэй. "Тесла” компани орчин үеийн өндөр технологитой сөнөөгч онгоцнуудыг үйлдвэрлэх шаардалагатай байна” гэв.

Судлаач Маккензи: “ Хүчний харьцааны давуу тал Хятад, Ойрхи дорнодын талд шилжиж байна. АНУ-ын цөмийн бус хүч тооны хувьд орчин үеийн шаардлагыг хангахгүй байна. АНУ Ойрхи дорнодод цохилт өгөх шаардлага гарвал зөвхөн агаарын цэргийн хүчийг ашигладаг бодлого нь одооны цаг үед тохирохгүй, үр дүнгүй байна. АНУ батлан хамгаалах салбартаа 815 тэрбум ам доллар зарцуулдаг. Энэ бол маш их мөнгө. Гэтэл энэ их мөнгө үр дүнтэй зарцуулагддаг эсэх нь тодорхойгүй байна. Энэ их мөнгөний 45.0 хувь нь боловсон хүчний зардалд зарцуулагддаг. Хятад, Орос улсад цэргийн зардал ямар ч хяналтгүй үлэмж ихээр нэмэгддэг. Тэнд цэргийн салбарт ажиллах хүч маш их байдаг. Эдгээр орнууд цэргийн салбарт энгийн иргэдийн хүчийг ашигладаг. Бид НАТО-гийн дотоод хүчийг бэхжүүлэх хэрэгтэй. Хэрэв бид дайны байдалд очвол дэлхий маш хэврэг эмзэгхэн болно. Бид энх тайвныг хадгалж үлдэхийн тулд цаг үеэсээ түрүүлэх хэрэгтэй. Одоохондоо бид цөмийн зэвсгийг хориглох, хязгаарах бодлогоо чангатгах хэрэгтэй”гэв

Эдүгээ дэлхийн байдлыг харахад жараад оны хүйтэн дайны байдлыг санагдуулж байна. Тэр үед Зөвлөлт Холбоот Улс Кубад цөмийн пуужингуудаа нууцаар байрлуулж АНУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлж байлаа. Кубын удирдагч Фидель Кастро Зөвлөлт улсад хандаж АНУ-ыг бүхэлд нь цөмийн пуужингаар устгахыг тулган шаардаж байлаа. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди Зөвлөлт улсын удирдагч Никита Хрущевтай телефон утсаар шууд холбогдож харилцан тохиролцож цөмийн дайн эхлэхийг зогсоож чадсан юм. 

Эдүгээ цаг үед ч гэсэн тун аюултай байдал үүсээд байна. Удахгүй АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулиар ялсан АНУ-ын шинэ ерөнхийлөгч Орос улсын ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээр хийж дайны байдлыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Одооны үүсээд байгаа дайны байдлыг зөвхөн АНУ,ОХУ-ын ерөнхийлөгч нар л шийдэх болно. Хэрэв эдгээр хоёр гүрний удирдагчид энхийн хэлэлцээр хийж чадахгүй бол орчин үед дахин хүйтэн дайны байдал үүсэж цөмийн дайны аюул гарч болзошгүй юм. 

Хүн төрөлхтөн дэлхийн нэгдүгээр дайны үед 10.0 сая цэрэг, 11.4 сая энгийн иргэн бүгд 21.4 сая хүн алагдсан, дэлхийн хоёрдугаар дайнд 24.4 сая цэрэг, 46.7 сая энгийн иргэн, бүгд 71.4 сая хүн амь үрэгдсэн. Хүн төрөлхтөн дэлхийн дайн гаргадаг алдаагаа дахин давтах гэж үү. Дэлхийн гуравдугаар дайн гарвал дэлхий өөрийгөө сөнөөх болно.

Хүйтэн дайны байдлыг дахин хэрхэвч гаргаж болохгүй. Цөмийн дайныг гаргаж  хэрхэвч болохгүй. Дэлхийд дайн хэрэггүй, дэлхийн хүмүүст энх тайван, амар амгалан, аз жаргалтай амьдрал хэрэгтэй.

                                                                                                                                                                                                                                          Д.Сүхбаатар. baabar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 цаг 8 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 11 цаг 13 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 11 цаг 21 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 11 цаг 24 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 28 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 11 цаг 56 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 32 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 39 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 42 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 50 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 32 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 35 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 36 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 47 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 20 цаг 53 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 20 цаг 57 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цаг 8 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top