x

2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрдэх вий, Тэргүүн шадар сайд аа!

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ.

Хамтарсан Засгийн газарт багтсан гурван намын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээнд үндэслэсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-нд эь дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төсөл хөтөлбөр багтсан юм гэнэ. Урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Сануулахад, дээрх 14 мега төслийн нийт өртөг нь 43 их наяд 220 тэрбум төгрөг. Монгол Улсын ДНБ-ээс хоёр дахин, Улсын нэгдсэн төсвөөс гурав дахин том тоо. Өнгөрсөн найман жилд МАН-ын амласан бүх амлалтуудыг хэд дахин нугалсан тоо.

Дээр нь эдгээр төслүүдийг хэрэгжүүлэгч буюу харьяалсан сайд нар нь дандаа АН-аас томилогдсон нөхөд байгаа. Тэр тусмаа МАН-ын гишүүд, сайд нар "Хамгийн их төсөвтэй яамдаа АН-ынханд өгчихлөө. Өрмийг тэд хамаад өөрсдөө хусмыг нь долооход хүрэв" хэмээн бухимдаж, өдөр өнжихгүй намын дарга нараа ээрч муурч, нэг танхимынхаа сайд нарын улыг нь ухаж яваа. Тиймээс хамтарсан Засгийн газар хэр удаан наслахыг таахад бэрх юм. 

Хоёрдугаарт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг анх байгуулахдаа "Эдийн засгийн хөгжлийн бодлогыг АН-д өгч, нийгмийн хамгааллын бодлогоо МАН хэрэгжүүлнэ ээ" гэж амласан. Товчхондоо, АН-ын сайд нар төсвөө бүрдүүлнэ, МАН-ынхан түүнийг нь хуваарилна аа л гэсэн үг.

Сая орон нутгийн сонгуулийн өмнө малчдад амласан "Шинэ хоршоо"-ны нэг их наяд төгрөгөөс эхлээд мөнгө нь ороод ирвэл үрж ядах асуудалгүй. Харин манай АН-ын сайд нар "Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газартай боллоо. Хоёр нам хамтарч бодлогоо хэрэгжүүлнэ" гээд хөл газар хүрэхгүй агаарт нисч яваа. Ингэхэд "мөнхийн эвсэл" гэдэг чинь "АН-тай л эвсэнэ" гэсэн үг бас биш шүү дээ. АН-ыг хөөгөөд гаргахад ард нь зөрөөд орж ирэх нэг бус нам, эвсэл байгаа. Хоёр сайдын суудал өгөөд амыг нь барина. Харин манай АН-ын нөхдүүд баахан ТЭЗҮ хийсэн, мөнгө идсэн хэрэгтэй шоронгийн хаалга татах вий дээ.

Өмнөх, хойдохоо харсан ч тэр, МАН-ын хийж чаддаг ганц ажил тэр шүү дээ. "Гарын үсэг зурсан сайд нь тэр байна" гэж хэлээд л ачуулна. Өнгөрсөн хугацаанд ажил хийсэн, хийх гэсэн АН-ын бүх сайд нар ял авсан. Одоо ч гэсэн хормойнд нь гал асчихсан нэг хоёр сайд харайж л явна. Мөнгө гэдэг чинь тийм л идтэй, шидтэй эд...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.43)
    АН-ынхан угаасаа бүтэлгүйдээ. За яахавдээ.
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 3 цаг 47 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 3 цаг 55 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 4 цаг 0 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 4 цаг 5 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 7 цаг 17 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 7 цаг 20 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 7 цаг 24 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 7 цаг 34 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 9 цаг 7 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 9 цаг 48 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 9 цаг 49 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 10 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 10 цаг 49 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top