x

Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэгтэй хүндээ очиж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас халамжийн бодлогын талаар мэдээлэл хийлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: 

-"Улсын төсөвт халамжийн зардал маш их дарамт болж байна гэдэг. Хүүхдийн мөнгийг халамжид оруулан тооцдог байсан. Мөн Цалинтай ээж, Насны хишиг, Олонтой ээжийн зэрэг халамж бус нийгмийн хамгааллын бодлогыг Халамжийн тухай хуулиар зохицуулж ирсэн учраас халамж хавтгайрсан гэж дүгнэдэг. Тэгвэл цаашид алийг нь халамж, алийг нь нийгмийн хамгааллын бодлого байх юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна.

2024 оны Нийгмийн халамжийн сангийн нийт зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ буюу эмзэг бүлгийнхэндээ чиглэсэн байна. Үндсэндээ 100 төгрөгийн 30 нь л хэрэгтэй хүндээ очиж байна. Харин үлдсэн нь өндөр орлоготой айлын хүүхэд, өндөр орлоготой ахмадуудад зарцуулагдаж байна. Дэлхийн банкнаас ч бидэнд “Халамжийн бодлого чинь зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна” гэдгийг анхааруулсан.

Мөн бид өнгөрсөн хугацаанд гэр бүлийг орхигдуулаад хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтчилэн зорилтот бүлэг рүү илүү анхаарч саланги бодлого барьж байж. Тэгвэл одоо гэр бүлд суурилсан бодлого явуулах нь зүйтэй гэж харж байгаа.

Цаашид халамж зөвхөн шаардлагатай иргэнд очно. Хөдөлмөрийн чадавхтай иргэнээ зах зээлд бэлдэнэ. Хөдөлмөрийн насны хүмүүс хүнсний талон авахгүй гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсад 100 мянган хүн хүнсний талон авч байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний талон өгөхгүй. Харин хөдөлмөр эрхлэх боломжоор хангана.

Нэг өрхөд маш олон төрлийн халамж олгогддог тоо баримт бий. Тухайлбал, Баян-Өлгий аймагт хамгийн олон айл олон төрлийн халамж давхцуулж авч байна. Баянзүрх дүүрэгт бүх төрлийн халамж давхцуулж авдаг 325 өрх бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт 155 өрх байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.190.129)
    Хүнсний талон гэх мэт халамжуудаа бүгдийг байхгүй болгоод үзвэл яасан юм бэ? Учир нь манай улсад чинь ажил хийх сонирхолтой хүн байхгүй болсон гэнэ !!!
    2024 оны 09 сарын 29 | Хариулах
    • зочин
      үнэн. Халамж хавтгайрч, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болгож байна.
      2024 оны 09 сарын 29
  • Энхтайван (66.181.187.145)
    Өдрийн мэнд Сайн дурын НДШ төлөлтийг эргэн харах хөдөлмөр хийгээгүй байж , хувиар хөдөлмөр эрхлэгчид зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байгаа гэтэл улсдаа хөдөлмөр хийсэн нь хохирдог буруу жишиг тогтсон, өөрийн биеэр хөдөлмөр лөж ажилласан, мөнгө төлж тэтгэвэр тогтоолсон хоёр адилгүй шүү хөдөлмөрийн чадвартай иргэнд хүнсний талон олгохгүй байх нь зүйтэй тэдэнд талон олгохоор ажил хийгүй байгаам
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 22 цаг 48 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 22 цаг 57 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 23 цаг 2 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 23 цаг 5 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 23 цаг 39 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top