x

БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай

Улаанбаатар хотын төвийн  гурван байршилд явган хүний гарц дээр газрын лед гэрлэн дохио суурилуулаад байгаа. Уг гэрлэн дохиог БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, Худалдан Авах Ажиллагааны Газар, "Сонг Пунг Суллед" ХК-ийн дэмжлэгээр хэрэгжүүлжээ. Солонгосын мэргэжилтнүүд өөрсдөө ирж, гэрлэн дохиог суурилуулсан байна. 

Газрын гэрлэн дохио нь хотын замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утаснаасаа харцаа салгахаа больсон иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулсан аж.

Мөн зам хөндлөн гарах үед босоо гэрлэн дохиог автобус хаагаад зогсчихвол харагддаггүй. Энэ тохиолдолд газрын гэрлэн дохионы улаан өнгө асчихсан байвал хүн урагшаа явдаггүй гээд олон талын ашигтай.

Өвлийн улиралд утаанаас болж харагдах орчин мууддаг үед бага насны хүүхдүүд гарцан дээр аваар осолд өртдөг. Үүнийг бууруулахад чиглэсэн шинэ бөгөөд ухаалаг шийдэл болохыг албаны эх сурвалж онцолжээ.

Явган замын босоо гэрлэн дохиотой шинээр суурилуулсан газрын лед гэрлэн дохиог холбосон учир босоо гэрлэн дохиотой адил өнгөөр асна. Уг гэрлэн дохиог нийслэлийн өөр байршилд дахиж суурилуулахгүй, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн жишиг төсөл юм байна. Газрын лед гэрлэн дохиог суурилуулахад Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженер, техникийн ажилтнууд мөн оролцсон байна.

БНСУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй буцалтгүй тусламжийн туршилтын төслийн ерөнхий зохицуулагч Г.Ундрам:

-"Газрын ухаалаг гэрлэн дохиог ашиглалтад оруулснаас хойш зургаан сарын хугацаанд аваар ослыг бууруулж буй эсэх болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судална. Газрын лед гэрлэн дохиог нийлүүлсэн БНСУ-ын "Сонг Пунг Суллед" ХК нь 2017 онд чанарын баталгааг эзэмшсэн, албан ёсны үйлдвэрлэгч юм.

Нийслэл хотод явган хүн их явдаг байршилд ухаалаг гэрлэн дохиог суурилуулах санал тавьж, Монголын талаас Нэгдүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад Хэргийн Яамны уулзварын байршлыг тодорхойлж өгсөн. Төслийг монгол талаас Нийслэлийн Замын Хөгжлийн Газар хариуцаж байна.

Газрын гэрлэн дохио нь -40 градусын хүйтэнд тэсвэртэй, хагарахгүй. Нэг тоннын даацтай учир скүүтэртэй хүн зорчиход эвдэрч, гэмтэхгүй. Нэг жилийн баталгаа өгч байгаа, хэрэв гэрэл нь хагарвал Замын Хөгжлийн Газрын мэргэжилтнүүд засвар үйлчилгээг хариуцна. БНСУ-ын мэргэжилтнүүд гэрлэн дохиог суурилуулж байх хугацаандаа монгол талын мэргэжилтнүүдэд давхар сургалт зохион байгуулсан .

БНСУ-д уг гэрлэн дохиог суурилуулснаар 4-5 жилийн хугацаанд явган зорчигч осолд өртөх нь 30 гаруй хувиар буурсан судалгаа бий.

Уг төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газраас 100 сая воннын тусламж өгсөн, энэ зөвхөн бүтээгдэхүүний төлбөр. Гэрлэн дохиог үйлдвэрлэгч компанийн зүгээс ажилчдын хөлс, гаалийн татварт 400 сая воннын зардал гаргасан. Төсөл хэрэгжүүлсэн нийт өртөг 700 сая орчим төгрөг болсон" гэв.

Мөн нийслэлийн дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтсээс уг гэрлэн дохиог авч, суурилуулах санал гаргасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 55 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 8 цаг 2 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top