x

Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн болсон Сэгс цагаан Богд уул төдийгүй хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын нэрийг өөрийнхөө нэршил болгож “Сэкс цагаан богд” гэж илтэд гуйвуулан ашиглаж буй асуудлаар тус сумын ИТХ-ын дарга асан Д.Готовдоржтой ярилцлаа.

-Монголын XX зууны алдартай найрагчийн сор болсон бүтээл төдийгүй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн “Сэгс цагаан богд” уулын түүхээс сонирхуулж болох уу?

-Сэгс цагаан богд уул Их богд хайрхантай холбоотой. Өвгөн савдгууд хоорондоо цагаан тэмээ унаж золгодог. Цагаан тэмээ унасан хүн тэмээгээ сөг, сөг гэж хэвтүүлдгээс үүдэлтэйгээр “Сөг сөг цагаан богд” гэж нэрлэж байгаад олны хэллэгээр “Сэгс цагаан богд” гэсэн нэртэй болсон түүхтэй.

Баянхонгорын Их богд, Сэгс цагаан богд нь ах дүү хоёр уул гэсэн дээр үеийн ам яриа ч бий. Мөн Зохиолчдын хорооныхон говиор явж байгаад 16 настай охин нь хөдөө мал дээр гарсан, Хулангийн унага тэжээсэн Надмид гэдэг айлд таарч бууж, хоол цай идээд хөдөлсөн юм билээ.

Тэр айл хулангийн унагандаа ногт зүүчихсэн байсан гэсэн. Нямаа гуай хулангийн унагыг нь сонирхож зургаа хамт авахуулж, өөрт байсан орос тэмдгээ ногтон дээр нь зүүгээд, унаганы хошуун дээр нь үнссэн байгаа юм. Нямаа гуай Оросод сургууль төгсөөд ирээд удаагүй байсан үе. Замдаа явж байгаад тэрээр “Сэгс цагаан богд” найраглалын тэмээчин гол дүрийн баатар илгээлтийн эзнээр мал дээр дөнгөж гарсан байсан Сүхбатыг үнсэх гээд үнсэж чадсангүй унагыг нь үнсчихлээ, тэмдгээ охинд дурсгах гээд чадалгүй унаганд зүүчихлээ гэж тоглоом хийж ярьсан гэдэг. Энэ хооронд зохиолын санаа Д.Пүрэвдорж гуайд төрсөн гэдэг юм. “Сэгс цагаан богд” найраглал бол XX зууны хамгийн шилдэг бүтээл. Түүнийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй.

-“Сэгс цагаан богд” гэдэг нэрийг гуйвуулан “Сэкс цагаан богд” гэж хэлж хормой хотны бузар булай явдалтай холболоо. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Сэгс цагаан богд уул бол Монголын баруун хязгаарт хилийн багана мэт сүндэрлэж байгаа хайрхан. Ганц Шинэжинст, Баянхонгорынх ч биш. Монголын алдартай том уул, нутаг. Энэ нутаг усаар бий болсон алдартай найраглал Монгол даяар түгэж, нутаг усны маань нэрийн хуудас болсон. “Сэгс цагаан богд” бол ганц Монголынх ч биш. Дэлхийд нэрээ дуурсгасан, дэлхийн шим мандалд бүртгэгдсэн хайрхан юм.

Тийм учраас Сэгс цагаан богдын хазайлгаж боломгүй титэм шиг гэдэг шиг нэрийг нь буруу зөрүү хэлэх нь битгий хэл алсаасаа залбираад ажил үйлс, амьдралаа даатгаад явж байдаг хайрхан. Сүүлийн үед нарийн ширийн учрыг нь мэдэхгүй залуу Сэгс цагаан богд хайрхан, найраглалын маань нэр, үүгээр овоглосон Баянхонгор болоод Шинэжинст, Монголын нэрийг унагасан байдлаар гуйвуулан өөрийгөө нэрлэж, залуучууд болоод ард түмний дургүйцлийг хүргэж, зарим мэдэхгүй хүмүүст буруу үлгэр дууриалал үзүүлж буйд нутгийн төдийгүй удирдлагын түвшинд ажиллаж байсан хүний хувьд маш их эмзэглэж байна.

Нутаг ус үеийн үед мөнх байдаг. Энэ Сэгс цагаан богдоор овоглож байгаа хүмүүст ч хүнд байгаа. Зохиолчид ч гэсэн энэ алдартай зохиолд иймэрхүү байдлаар хандсанд эмзэглэж байгаа байх. Үүнийг засч залруулах ажлыг холбогдох хүмүүс нь яаралтай хийх шаардлагатай байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэгс цагаан богд”-оор өөрийгөө нэрлэсэн хүнийг зөвлөхөө болгосонд та юу хэлэх вэ?

-Миний хувьд эмзэглэж байна. Төрийн жолоог атгаж, бодлого тодорхойлж буй сайд хүн ийм шийдвэр гаргасанд харамсаж байгаа. Төрийн сайдын зөвлөх хийж буй хүн. Хувь хүн биш олон түмэнд үлгэр дууриалал үзүүлэхээр хүн гэж бодохоор бүр их харамсалтай. Баянхонгорын Шинэжинст сумын иргэдээс уучлалт гуйж, ард түмэн, хойч үед зөв мэдээлэл өгч, алдаагаа засах шаардлагатай байна. Энэ тал дээр Ерөнхий сайд ч гэсэн анхаарах байх. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг зөвлөх хүн гэдэг бол нэрнээсээ зөв байх ёстой биз дээ.

Хүн өөрийгөө таниулах гэж Сэгс цагаан богдоор минь овоглож болно. Гэхдээ буруу ташаа сэдэв рүү мушгин гуйвуулж болохгүй. Энэ нь маш олон хүнийг эмзэглүүлсэн, олон хүний дургүйцлийг хүргэсэн асуудал боллоо. Даруй ард түмэн, нутаг уснаас уучлалт гуйж аргадах хэрэгтэй. Зохиолчдын хороо, зохиолчдоос уучлалт гуйх нь ч зүй юм. Мундаг хүний оюун бодлоос төрсөн бүтээлийг учир мэдэхгүй залуу бохир юмтай хольж байгаад дахин, дахин харамсаж байна. Нийт монголчуудаас уучлалт гуйж, оюуны том бүтээлийн нэрийг сэвтүүлсэн гэмээ цайруулах хэрэгтэй гэж үзэж байна. Залуу үед маш буруу үлгэр дуурайллыг үзүүлж, хоёрдугаарт нутаг усыг минь гутаан доромжилсон ийм асуудал боллоо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 7 цаг 5 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 7 цаг 10 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 7 цаг 10 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 7 цаг 20 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 7 цаг 37 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 7 цаг 44 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 7 цаг 52 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 59 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 20 цаг 39 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 21 цаг 11 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 21 цаг 39 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 21 цаг 56 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 22 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica)
Top