x

Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан бодлого мөн

Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий яллагч, прокурор Карим Хан BBC-д өгсөн ярилцлагадаа Улаанбаатарт хийсэн В.Путины айлчлалын талаар “Монгол Улс ОУЭШ-ийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой” гэж мэдэгдээд “Хамтран ажиллахгүй байгаа тохиолдолд ОУЭШ-ийн шүүгчид саналаа гаргах ёстой. Тэгээд ч энэ асуудал ОУЭШ-ийн шүүгчид болон Монголын Засгийн газрын хооронд шийдэгдэх тул би юуг ч урьдчилан дүгнэж, хэлмээргүй байна” гэжээ.

Гэтэл Олон улсын эрүүгийн шүүхийн албан ёсны хэвлэлийн төлөөлөгч, доктор Фади Эль-Абдалла өнгөрсөн баасан гаригт “BBC”-д хэлэхдээ “Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнууд жишээлбэл Монгол Улс шүүхийг байгуулсан гэрээний дагуу "Ромын дүрмийн IX бүлгийн дагуу Олон улсын эрүүгийн шүүхтэй  хамтран ажиллах үүрэгтэй" гэжээ. Уг хэлэлцээрт “зарим тохиолдолд Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнууд  өөр улстай байгуулсан “гэрээний үүргээ зөрчих" эсвэл "гурав дахь этгээдийн дипломат халдашгүй дархан эрх ямба, эд хөрөнгийн дипломат халдашгүй дархан  эрхийг зөрчих" тохиолдолд улс орнууд баривчлах үүргээс чөлөөлөгдөж болно гэжээ". Мөн "Хамтран ажиллахгүй бол ОУЭШ-ын шүүгчид энэ талаар дүгнэлт гаргаж, оролцогч улс орнуудын  Ассамблейд мэдээлж болно. Дараа нь Ассамблей зохих арга хэмжээг авах ёстой" гэж доктор Эль-Абдалла хэлэв.
Товчхондоо “хоорондоо энхийн гэрээтэй бол хамтран ажиллахаас чөлөөлөгдөнө”, “дипломат эрх ямбанд нь халдахаар бол хамтран ажиллахаас чөлөөлөгдөнө”. Дашрамд дурдахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээллүүдээс харахад олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заагаагүй үгсийг хэрэглээд байгааг залруулж олон нийтэд хүргэх нь зүйтэй байх. Үүнд, Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд энэ асуудлыг хуулийн хэлээрээ “Хамтран ажиллах үүрэгтэй” гэж заасан болохоос “баривчлах тухай” үг байхгүй. Тэгвэл бид хоорондоо ямар энхийн гэрээтэй вэ? Энэ нь Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хэлээд байгаа юм. Уг гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулж, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Үүнд “Талууд бие биеэ найрсаг, эрх тэгш, тусгаар тогтносон улс хэмээн үзэх бөгөөд өөр хоорондоо харилцан итгэлцэл, түүхийн хувьд тогтсон уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана. Талууд нь бүрэн эрхт харилцан адил байх, хүч үл хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхгүй байх, улсын дотоод болон гадаад хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх, олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүргээ ëcoop нь биелүүлэх бөгөөд олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно” гэж заажээ.
Харин В.Путиныг урьсан урилгын цаг хугацааны хувьд Халх голын ялалтын 85 жилийн ой буюу хоёр орны түүхтэй шууд холбогдох асуудал бөгөөд ОХУ, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор 2021 онд урьсан. Урьсны дараа 2022 онд дайн эхэлсэн. Тэгэхээр дайн эхэлсний дараа урьсан өмнөх жилд нь өгсөн урилгаа цуцлах үйл явц ялангуяа мөнхийн хөрш орны хувьд байх нь зохимжгүй. Үүнийг Монголын төрийн урилгыг хүлээн авсан бүх улс орон ажиглаж байгаа нь ойлгомжтой.
Айлчлалын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкенийг ирэхэд “ОХУ бол манай мөнхийн хөрш. Путинг айлчилж ирвэл бид хүлээж авна гэдгээ хэлчихсэн. Дараа нь В.Путиныг ирсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголчууд бие даасан гадаад бодлоготой. Бид дайн, эмх замбараагүй байдлыг энхийн замаар, олон улсын байгууллагуудын дүрэм журмын дагуу шийдвэрлэхийг эрхэмлэдэг. Манай мөнхийн хөрш ОХУ дэлхийн энхтайван хүн төрөлхтний сайн сайхан, дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, улс орнуудын харилцан итгэлцэл, хүндлэлийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулнагэдэгт итгэж байна” гээд хэлчихсэн. Хэдийгээр дайн зогсоохыг Путин биш Америк зэр зэвсгээр Украиныг дэмжихээ больж байж шийднэ гэдгийг мэдсээр байж ингэж хэлсэн. Олон жил Орос орныг удирдсан, Монголд элэгтэй тулдаа л урьж авчирч урдаа суулгаад “зэмлээд” байгааг нь хүлээж авахаас өөр арга байгаагүй байх. Үүнийг яагаад барууны хэвлэлүүд мэдээлэхгүй байна вэ? Энэ бол мэдээлэл тэгш бус байдлаар хүрдэгийн жишээ.
“Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаараа
Монгол Улс тус байгууллагатай хамтран ажиллахаас татгалзаж байна” гэдэг зориуд гуйвуулсан мэдээллийг ч дэлхийн бүх улс орон бус Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн бус орон АНУ-ын гар хөл болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л тарааж байна. Улс орнуудын тухайд ч мөн адил Европын холбоо, Герман,Польш, Украин зэрэг хэдхэн орон ийм байр суурь илэрхийлсэн.
Тиймээс ч В.Путин “Би хэвлэл мэдээллийн дайнд хэзээ ч ялахгүй. Учир нь асар их хэмжээний хөрөнгөөр тархи угаалт явуулж байна. Тэр ч байтугай Оросын хэвлэл мэдээллийн сувгуудыг хааж байгаад Оросын эсрэг суртал ухуулга явуулж байна гэсэн байдаг. Бодит байдал дээр жишээ нь “Монгол Улс ОУЭШ-ийн дүрмийг дагалгүй, харин ч улаан хивсэн дээр угтан авлаа” гэсэн гарчигтай нийтлэлийн дор л гэхэд “Нэтаньяхуг яагаад баривчлахгүй байгаа юм бэ”, Дэлхийн энхтайвныг цогцлоож байсан улс одоо ч энхтайвныг цогцлоож байна”, “BBC хэт нэг талыг барьж мэдээлэхээ боль”, “ОУЭШ шүдгүй арслан болсон. Үүнийг монголчууд ил болголоо” гэсэн сэтгэгдэл түгээмэл байв. Үнэхээр ч В.Путины өөрийнх нь хэлсэнчлэн ОУЭШ-ээс Нэтаньяхуг баривчлах тухай яриад эхэлмэгц АНУ түүнийг баривчилбал ОУЭШ-ийн эсрэг хатуу арга хэмжээ авна” хэмээн сүрдүүлж эхэлсэн.
АНУ өөрөө ОУЭШ-ийн гишүүн орон биш. Гишүүн байх моралийн боломж байхгүй. Дандаа олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж аллага хийдэг. Олон улсын байгууллагаас бус Хятадын талаас 2022 онд, Украины дайн эхэлснээс хойш АНУ дахь “Хүний эрхийн нөхцөл” гэх тайланг гаргасан байдаг. Энэ тайланд түүхэнд анх удаа дэлхий дахины мэддэг байсан аймшигт аллагуудын баримт нотолгоог нарийвчилсан зураглалтайгаар дэлгэсэн байв. АНУ дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш өдөөн хатгалга хийж, дайн өдөөсөн, НҮБ-ын мандатгүйгээр зэвсэгт мөргөлдөөн хийсэн тоо нь 60 хэдийнэ давсан баримт энд дэлгэгдэж АНУ бол бусад улс орныг Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг дагаж мөрдсөнгүй гээд шахалт үзүүлээд байхаар хэмжээний ёс суртахуунтай, хүний эрхийг хамгаалдаг жишиг улс орон биш шүү гэдгийг баримтаар харуулсан байдаг. В.Путиныг урьснаараа, урьж авчраад баривчлаагүйгээрээМонгол Улс тэгтлээ гунигтай, муухай болчихсон юм уу гэвэл өрөөсгөл.
В.Путиныг урьж ирүүснээрээ бид нэг өдөр хагасын турш дэлхий дахины “овоо хараа”-нд байж чадлаа. “Анхаарлын төвд” гээгүй “овоо хараанд” гэсний учир нь цөөнгүй орны дургүйцэл төрөн ажиглаж байсан гэсэн үг. Нөгөөтээгүүр, Монголыг “ардчиллын баянбүрд”, гэж “хошгируулдаг” мөртлөө шинэ Швейцарь шиг болохыг зөвшөөрдөггүй. Бид ч тэдний хүссэнээр “бүжиглээгүй”, бүжгийн хөдөлгөөнөө өөрсдөдөө зохицуулж өөрчилж бүжиглээд байгаа нь таалагдахгүй байгаа. Үүнийхээ ч хүчинд улс орныхоо язгуур эрх ашгийг хадгалангаа хөгжиж буй билээ.
Тийм ч учраас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкений нүд рүү харж байгаад “Путинг айлчилж ирвэл бид хүлээж авна” гэдгээ хэлэхтэйгээ, В.Путинд “Энхтайванч байна гэдэгт итгэж байгаа” гэдгээ илэрхийлэхтэйгээ байж чадаж байна. Үүний хаана нь Монгол Улс “дайныг дэмжчихээд” байгаа юм бэ?
Монгол Улс “дэлгэсэн тэрлэг” шиг газар нутгаа үүрээд Доминиканд нүүж очоод амьдрах, эсвэл АНУ-ын хамгаалалтад орчихож чадахгүй. Барууныхан бидний зовлонг ойлгохгүй, ямар үнээр тусгаар тогтнолоо олж авсныг ч мэдэхгүйгээр өөрсдийн бодлогыг тулгах нь манай ард иргэдэд аюултай. Бид хөрш орнууд дундаа тогтвортой байдлаа хангахгүйгээр харгис нийгэмд, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг, хүний эрхийг ноцтой зөрчдөг, үй олноор хөнөөдөг гүрнүүдийн “жатганд” орж амьдрах тун боломжгүй юм.

Эцэст нь хэлэхэд Монгол Улс зөвхөн Путиныг баривчлаагүйгээрээ “эвэртэй туулай” болчихоод байгаа юм биш. “Бүжгийн хөдөлгөөнөө дураараа өөрчлөөд бүжиглэдэг болчихсон” нь зарим томчуудад огт таалагдахгүй болчихоод зохион байгуулалттайгаар хэл, үг гаргаж байгаа юм. Тэр ч байтугай урих тухай хэзээ ч яриа хөөрөө үүсгээгүй, зөвлөлдөж байгаагүй улс орнуудыг нэрлээд “Путиныг урьснаас болж айлчлах байснаа цуцаллаа” гэхчлэн барин тавин гүжирдэж буй нь хуулийн ноцтой зөрчил мөн. Дараа дараагийн удаад ч ийм асуудал үүсэхэд Олон улсын эрүүгийн шүүх гэгчийг дандаа өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн ашигладаг фактуудыг санаж байх хэрэгтэй. Тэд “онгоцноос буунгуут бариад өгчих “гэдэг. Энэ нь их муухай, манай язгуур эрх ашгийн эсрэг үйлдэл. Олон тулгуурт, бие даасан бодлоготой Монгол Улс ингэж хөдөлбөл дэлхийн улс орнууд ямар уур амьсгалтайгаар Монголтой харилцах вэ гэдэг л хамгийн чухал гэдгийг санаж явах учиртай.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Маш зөв шүү. Эрүүл ухаанаар нөхцөл байдлаа зөв дүгнэсэн байна. Бусад хүмүүс яаж хүлээж авах миний хувьд хамаагүй, миний хувьд маш зөв л гэж бодож байна
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 11 цаг 54 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 11 цаг 54 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 11 цаг 56 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 11 цаг 57 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 11 цаг 58 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 12 цаг 0 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 12 цаг 1 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 15 цаг 1 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 15 цаг 1 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 15 цаг 2 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 17 цаг 0 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 17 цаг 2 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 17 цаг 4 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 17 цаг 5 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 17 цаг 5 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 17 цаг 6 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 17 цаг 14 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 18 цаг 44 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 18 цаг 45 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 18 цаг 47 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top