x

Х.Цагаанбаатараар жүдо бөхийн шигшээ багийг удирдуулъя

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан сүүлийн зургаан олимпоос дараалан медаль хүртлээ. Үүнээс гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар гурван олимпод нь дасгалжуулагчаар оролцож алт, мөнгө, хүрэл медальтныг төрүүлээд зогсохгүй ДАШТ-д багаа ахлах чамгүй амжилт үзүүлэв. 2008 онд монголчууд олимпын аваргатай болоход Х.Болдбаатар дасгалжуулагчийн оруулсан хувь нэмэр маш их. Тэгвэл 2020-2024 оны олимпын циклд Х.Болдбаатараар ахлуулсан дасгалжуулагчдын баг зуны спортын хоёр наадмаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Тодруулбал, “Токио-2020” наадмаас нэг мөнгө, хоёр хүрэл, “Парис-2024” наадмаас нэг мөнгөн медальтан төрүүлэв. Гэвч түүний зорилго, амлалт нь дахин олимпын аварга төрүүлэх байсан. Тэр 2019 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдохдоо “Дахин олимпын аварга зорилготой бөгөөд энэ зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” хэмээн ярьсан байдаг. Харамсалтай нь, түүний зорилго хоёр олимпод биелсэнгүй. Тиймээс Х.Болдбаатар дасгалжуулагч өөрийн хүсэлтээр ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөхөөр болсон. Монголын жүдо бөхийн холбоо ч түүний хүсэлтийг хүлээн авснаар шинэ ахлах дасгалжуулагчийн эрэлд гарав.

Сураг сонсвол жүдо сонирхогчдын дунд “Орос Эрка” хэмээн танигдсан олон улсын хэмжээний мастер У.Эрдэнэбаатарын нэр хамгийн хүчтэй яригдаж буй бололтой. Хэрвээ энэ хүн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилогдвол Х.Болдбаатарын багийнхныг тэр чигээр нь халж, У.Эрдэнэбаатарт өөрийн багаа бүрдүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Эс бөгөөс зөвхөн ахлах дасгалжуулагчийг солиод чанарын ялгаа гарахгүй.

Тэгвэл өөр нэг онцгой хувилбар байна. Энэ бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар юм. Түүнийг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилоход эсэргүүцэх хүн бараг гарахгүй. Ямартай ч Монголд үйл ажиллагаа явуулдаг жүдогийн клубуудын дасгалжуулагч нарын дийлэнх нь түүнийг дэмжиж буй бололтой. Үг, үйлдлээс нь энэ бүхэн тодорхой харагдана. Тиймээс Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд Х.Цагаанбаатарыг ирсэн даруйд нь хүлээн авч уулзан, санал тавихад буруудахгүй болов уу.

Х.Цагаанбаатар хувьд Монголын жүдогийн ирээдүйг бодвол холбооны саналыг хүлээж авах учиртай. Харин хувийн карьераа илүүд үзвэл татгалзах магадлал өндөр. Яагаад Цагаанбаатар вэ гэж үү. Анх түүнийг шигшээ багт дасгалжуулагчаар ажиллах сонирхолтой байхад олон хүн “Цагаанбаатар сайн тамирчин. Гэхдээ тэр дасгалжуулагчаар ажиллаж чадахгүй, түүнд тохирохгүй” гэх мэтээр ярьж байлаа. Гэтэл тэр өөрийн клубээ нээж, богино хугацаанд сургалтаа академик түвшинд хүргэж чадсан. Өнөөдөр өсвөр, залуучуудын тэмцээнд Х.Цагаанбаатарын шавь нар улс, тив, дэлхий, олон улсын тэмцээнд цахиур хагалж байна. Цагаанаа шиг зарчимч, шударга, олон хувилбартай хүн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд тохирно гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Тив, дэлхий, олон улсад гаргасан амжилт, нэр хүндийг бодсон ч Цагаанаа энэ албанд газардахгүй. Жүдочид төдийгүй жүдо сонирхогчдын дунд түүн шиг нэр хүндтэй хүн тийм олон биш. Орчин цагт жүдогоор хичээллэж буй залуу тамирчдын талаас илүү нь Х.Цагаанбаатараас үлгэрлэдэг. Бас тэр хувь хүний боловсролоо ч чамгүй анхаарал хандуулж чадсан юм. Энэ бүхэн нь түүнийг ахлах дасгалжуулагчаар томилох хангалттай шалтгаан. Түүний тамирчин байхдаа үзүүлсэн амжилтыг энд дурдах нь илүүц биз.

Монголд ахлах дасгалжуулагчийн ажлыг хийх чадвартай жүдогийн мэргэжилтнүүд хангалттай бий. Тэгэхээр гаднаас хайх шаардлагагүй гэсэн үг. Орчин үеийн арга барилтай, жүдочидтой шинэлэг байдлаар ажиллах чадамжтай, энэ багийн нэр хүндийг өндөрт өргөх чадвартай шилдэг дасгалжуулагч бол яах аргагүй Х.Цагаанбаатар билээ.

Х.Цагаанбаатарын школ, арга барил манай жүдочдод яг тохирно. Магадгүй 2008 оноос хойш 20 жилийн дараа буюу 2028 онд монголчууд жүдо бөхөөр хоёр дахь олимпын аваргаа өлгийдөхийг үгүйсгэх аргагүй. Хэрвээ Х.Цагаанбаатар шигшээг ахлах бол Ч.Болдбаатар, М.Бундмаа зэрэг 1980-аад оны төлөөлөл болсон шижигнэсэн баг бүрдэнэ. Жүдо бөхийн улсын шигшээг залууст даатгаад үзье. Магадгүй түүнд эргэлзэж байвал Монгол Улсыг хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй клубын дасгалжуулагч нарын дунд санал асуулга явуулахад буруудахгүй.

Х.Цагаанбаатар улсын шигшээ багт шинэ хүн биш  

undefined

Х.Цагаанбаатар улсын шигшээд цоо шинэ хүн биш. Тэр 2015 онд тамирчныхаа карьерыг албан ёсоор өндөрлүүлсэн даруйдаа улсын шигшээ багт О.Балжиннямын хамт дасгалжуулагчийн албанд шилжсэн юм. Гэвч тэр дасгалжуулагчийн бус тамирчны цалингаар ажилласаар нэг жилийг ардаа үдсэн байлаа. Цагаанаа өөрийн хүсэлтээр бус зарим жүдогийн холбооны зарим нэг хүний шахалтаар зодог тайлснаа дурдаж байсныг жүдо сонирхогчид өнөөдөр мартаагүй байх. Тодруулбал, тухайн үеийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат шигшээгийн тамирчдын бэлтгэл дээр түүнийг зодог тайлах болсныг зарласан байдаг. Мань хүн ч өөрөө гайхан балмагдаж байсан нь өнөөдөр ч тод санагдаж байна. Ингээд 2016 онд жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлахад Х.Цагаанбаатар О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нарын дараа эрэмбэлэгдсэн ч түүнийг шигшээд авахыг хүссэнгүй. М.Бөхбат, Б.Пагва тэргүүтэй холбооны Хяналтын зөвлөлийнхний шийдвэрээр шигшээгийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнээс хасагдсан ч тухайн үеийн БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох багш нар түүнд хүсэлт тавьснаар залуучуудын шигшээ багт ажиллах болсон юм. Ингээд хоёр жилийн хугацаанд энэхүү албанд ажилласан түүнийг Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд 2018 онд шигшээ багийн дасгалжуулагчаас халснаар Х.Цагаанбаатар шигшээд хамааралгүй болов.

Тэрээр 2019 онд “Мон-Алтиус Цагаанбаатар” академиа нээж, өнөөдөр өсвөр, залуучуудын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа шилдгүүдийг бэлдэх их ажилруу шамдан орсон түүхтэй. Тэр дасгалжуулагчийн ажиллаад даруй 10 жил болжээ. Улсын шигшээгийн гол цөмд нь ороогүй ч тэр залуустаа үргэлж өөрийн сурсан мэдсэнээ зааж, сургасаар өдийг хүрснийг Монголын жүдочид гэрчилнэ. Түүнийг залуучуудын шигшээгийн дасгалжуулагч байхад Ц.Цогбаатар, Б.Ганхайч, Л.Сосорбарам, Л.Энхрийлэн зэрэг шилдгүүд түүний эрдмээс суралцаж байсныг мартаж болохгүй. Тиймээс 2024-2028 оны циклд ажиллах ахлах дасгалжуулагчийн албанд Х.Цагаанбаатарыг томилж, итгэл үзүүлэхэд гэмгүй. Монголын жүдо бөхийн холбооныхон шилдэг тамирчнаа нэг удаа гомдоож байсан. Харин энэ удаа жинхэнэ утгаараа дэмжихэд буруудахгүй.

itoim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 17 цаг 3 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 17 цаг 12 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 17 цаг 17 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 17 цаг 20 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 17 цаг 54 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 19 цаг 29 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top