x

Т.Батцогт: Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН ялна гэсэн бат итгэлтэй байна

Ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэж дуусаад байгаа. Удахгүй болох орон нутгийн сонгуультай холбоотойгоор АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт:

-"Нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг иргэдийнхээ төлөө, зоригтой, шударгаар дуугардаг дуу хоолой болсон иргэдийн манай нам энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн. 

Ажил хийх хүн боловсрол мэдлэг өндөртэй, мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой. Ажил хийх хүмүүс тусдаа учраас манай баг мөрийн хөтөлбөр боловсруулсан. Харин иргэдийг төлөөлж ажиллах, нийслэлийн асуудалд иргэдийн дуу хоолой болж ажиллах хүмүүс өөр байх ёстой. 

АН нийслэлд өөрийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах, шударга дуу хоолой болж явах хүмүүс бол манай нэр дэвшигчид. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялна гэсэн бат итгэлтэй байна" гэв.

"БИ ТӨСВИЙН ХУЛГАЙЧИДТАЙ ТЭМЦЭХЭЭР НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БАЙНА"

 

АН-ын гишүүн О.Батханд: 

-Өнөөдөр манай нийгэмд хяналтын тогтолцоо байна уу. Бидний төлж буй татварын мөнгө юунд урсаж байгаа вэ. Үүнд хүчтэй дуугарах хүчтэй сөрөг хүчин нийслэлд байна уу.

Бид эрх баригчидтай бялуу хувааж идээд сууж болохгүй. Эвдэрхий замтай Монгол улс жил бүр гантиг чулуугаар бордюр сольдог. Энэ нь хяналтгүй байгаагийн шинж. Жил бүр өвлийн хүйтэнд агаарын бохирдлоос болж хэдэн арван хүн амь насаа алддаг. Гэтэл дэлхийн дайнтай улс орнуудын хэмжээнд амь насаа алддаг. Ийм эмгэнэлтэй бөгөөд гашуун түүхийг бид цаашид давтах ёсгүй. Тиймээс хатуу хяналттай сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийн тулд нийслэлийн АН-ын зүгээс 44 залууг илгээсэн. Хамгийн гол нь бид асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг явж байгаа. Ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна. 

Миний аав төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эх оронч З.Дорж амьд ахуйдаа "хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян хэмээн" хэлсэн яруу найрагч байсан.

Миний аав малчдын мал хулгайд алдагдахад өөрийнхөө машинаар гараад малын хулгайчидтай тэмцдэг байсан. Харин би төсвийн хулгайчидтай тэмцэхээр нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

Бид дөрвөн жилийн хэлэх үг, хийсэн ажилтай хүчтэй сөрөг хүчин байх болно. Ухаантай сонголт хийнэ гэдэгт бид итгэж байна. 

"АН-Д БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЬЕ. НАМАЙГ ХҮН ТООДОГ НАМ БАЙДАГ ЮМ БАЙНА"

АН-ын гишүүн Ө.Эрдэнэболд: 

-Миний хувьд хуваариа бизнес хийдэг. Яагаад энэ намд орж, сонгуульд нэр дэвших болсныг хүмүүс гайхаж байх шиг байна. 

Ер нь бол биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Миний хувьд нас 40 гарч, биеэ, гэрээ засчихсан. Өөрийн гэсэн тодорхой бизнестэй болсон. Одоо улс орны эрх ашгийн төлөө явах ёстой гэсэн миний дотоод үзэл бодол бий. 

Нууж хаахгүй хэлэхэд би АН-д дөнгөж саяхан орсон. АН-ынхан намайг нийгэмд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг, хүмүүсийн дэмжлэг авдаг учраас албан ёсоор урьсан. АН-д баярлалаа гэж хэлье. Намайг хүн тоодог нам байдаг юм байна.

"СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛОЛТОЙ БҮСЭД НЭР ДЭВШСЭН"

 

АН-ын гишүүн, Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг: 

-Миний бие энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр шийдсэн. Т.Батцогт дарга өмнө нь "манай намд хэн ч элсээд, нэр дэвшиж болно" гэж хэлж байсан. Би бол үүний нэг жишээ. Иргэдийн өмнөөс хуралд сууж буй хүмүүс намын цүнх баригчид биш байх ёстой. Иргэдийн төлөө тэмцэж чадах хүмүүс иргэдийн төлөөлөгчийн хуралд байх ёстой. Өнөөгийн намын систем цүнх баригч, хамаатангийн систем байгаа. Үүнийг жаахан ч гэсэн өөрчлөх хэрэгтэй. 

Миний хувьд алслагдмал, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололтой бүсэд нэр дэвшсэн. Улаанбаатар хотод зарим газартаа аз жаргалтай амьдарч байгаа байх. Зарим газар нь маш хөгжилгүй байна. Ер нь тухайн газарт нь хөгжлийг авч очвол заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй. Алслагдмал газарт хотын соёл, гэгээрлийг хүргэх хэрэгтэй. Энэ тал дээр илүү анхаарч дуугарах болно. 

Би хэзээ ч улстөрч болно гэж боддоггүй. Би бол улстөрч биш, чөлөөт уран бүтээлч. Өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг хүн. Нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлч хүн уран бүтээлдээ шүүмжилж байдаг. Би үүний дуу хоолой байсаар ирсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2 цаг 29 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2 цаг 38 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 2 цаг 42 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2 цаг 46 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 3 цаг 20 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 4 цаг 55 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top