x

АНУ: Монгол улс ямар хэцүү нөхцөлд байгааг бид маш сайн ойлгож байна. Гэхдээ үүргээ биелүүлэх нь чухал

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг айлчлан ирэхэд нь Монгол улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ОУЭШ) баривчлах захирамжийг биелүүлээгүй тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Айлчлалын өдөр буюу Мягмар гарагт АНУ-ын төрийн департаментын өдөр тутмын хэвлэлийн хурлын үеэр энэ асуудал хөндөгджээ.

Нэг сэтгүүлч Монголын эрх баригчид ОУЭШ-ийн захирамжийг биелүүлээгүй талаар ямар бодолтой байгааг нь асуухад төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер

“Энд хэдэн зүйлийг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, аль ч улс Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайнаа сурталчлах индрийг Путинд тавьж өгөх ёсгүй гэдэгт бид итгэлтэй байна. Монгол улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг НҮБ-ын дүрмийн зарчмуудыг дэмжих амлалтаа биелүүлж, эдгээр зарчмуудыг дэлхий даяар баримтлах ёстойг уламжилна гэдэгт найдаж байна. Хоёр том хөршийн дунд байрлалтай Монгол улс ямар байр суурьтай байдгийг бид ойлгож байгаа ч дэлхий дахинд хууль дүрмийг дээдлэх ёсыг үргэлжлүүлэн дэмжих нь чухал гэж бид үзэж байна” гэж хариулсан байна.

Асуулт тавьсан сэтгүүлч “Энэ нь баривчлах захирамжийг биелүүлээгүйд сэтгэл дундуур байгаа гэсэн үг үү?” хэмээн дахин лавлахад Миллер “Миний хэлсэнчлэн бид Монгол улс ямар хэцүү нөхцөл байдалд байгааг маш сайн ойлгож байна. Энэ бол хоёр хөршийнхөө хажууд хамаагүй жижиг улс. Бид Монголыг цаашид дэмжихийг хүсэж байгаа ч тус улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал. Тэд Оростой харилцахдаа Украин улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг дэмжихээ тодорхой илэрхийлэх нь чухал юм” гэж хариулжээ.

Дараа нь сэтгүүлч “Тийм ч жижиг улс биш шүү дээ” гэхэд Миллер “Хүн амын хувьд Орос, Хятадтай харьцуулснаа би хэлж байна” гэж хэлснээр уг яриа өндөрлөсөн юм.

Эх сурвалж: state.gov

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    хүний гараар могой бариулах гэсэн новшнууд зүгээр зайл!
    2024 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2 цаг 35 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 2 цаг 42 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 23 цаг 27 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 23 цаг 34 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 23 цаг 43 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top