x

Энхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавина

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр холбогдох албаныхантай хамт борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавихаар ажиллаж байна. Тодруулбал, Энхтайваны гүүрний доод талын авто замд ус тогтож, авто машин зорчиход хүндрэл үүсгэдэг. Тиймээс тус байршилд тогтсон усыг соруулж, маргааш үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавихаар боллоо. Ингэснээр усны хаялга руу орж буй ус эргэж хальж гарахгүй.

Дунд голын усны түвшин нэмэгдэхээр тухайн гол руу хаяж байгаа усны хаялга нь буцаж хальж, ус тогтон, автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм. Үүний гол шалтгаан нь Дунд голын хоёр талаас нь шахаж барилга барьсан бөгөөд сүүлийн 10-20 жил тус голын лаг хагшаасыг цэвэрлээгүйгээс үүдэн хамгийн багадаа нэг метрээс дээш усны түвшин өргөгдсөн байна. 

Мөн "Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтсон байсныг соруулан, ус соруулах насосын ашиглалтыг цаашид Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцахаар болсон. Тухайн байршилд 24 цагаар ажилладаг мэдрэгчтэй насос тавих төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн уг хорооллын хойд талд зураг төсөл гарган АНУ-ын Элчин сайдын яамны шинэ байршлын дундуур усыг гаргахаар зөвшилцжээ. Энэ ажил ирэх долоо хоногоос эхэлнэ. 

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Бид өвлөөс эхлэн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган тухайн байршлын даланг хүчитгэсэн. Мөн Сэлбэ голын голдирол өөрчлөн барьсан “S’ Outlets” дэлгүүрийн барилгыг буулгасны хүчинд өнөөдөр тус байршлын үерийн нөхцөл харьцангуй гайгүй байна. Уг байршилд Сэлбэ голын даланг хүчитгэх, түшиц хана хийх ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сараас эхлэн тус голын мөсийг Туул гол руу зөөж, тээвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Сэлбэ, Дунд гол орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаасыг зөөж, цэвэрлэх ажил үргэлжилж байна. Энэ ажил зөвхөн хэдхэн хоногийн дотор хийгээд дуусах ажил биш, зуны турш үргэлжилнэ” гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 6 цаг 29 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 6 цаг 36 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top