x

Дайн хийсэн Орос, дайныг дэмжсэн Хятад

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд саяхан Оросын Холбооны улсын ерөнхийлөгч В.Путины энэ оны 5-р сард Хятад улсад хийсэн айлчлал болон орчин үед дайны байдал үүссэн нөхцөлд энэ хоёр улс ямар байдалтай байгаа тухай мэдээлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хятадад айлчлахдаа хятадын удирдагч Ши Жиньпинд хандаж гурван хүсэлт тавьжээ.Үүнд: 1.Хятадын банкуудыг Орост нэвтрүүлж, юанийг гүйлгээнд оруулах, 2.Украинд дайн хийж байгаа Орос улсад дэмжлэг үзүүлэх , 3. “Сибирийн хүч 2” хийн хоолойн гэрээг дэмжүүлэх гэсэн гурван хүсэлтэйгээр Бээжинг зорьжээ.

Путин Бээжинд айлчилж мэдэгдэл хийхдээ АНУ болон Өрнөдийг муучилж, Орос улс дэлхийд энх тайвны тогтвортой байдлыг баримтлагч мэтээр сурталдсан байна. Хятад улс Орос улс Украинд дайн хийж байгааг анхнаас нь дэмжсэн бөгөөд Путин Бээжинд байхдаа “Орос Хятадын найрамдалт харилцаанд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд хоёр орны харилцаа бусад улсад заналхийлээгүй. Манай хоёр орны харилцаа аль нэг улсын эсрэг чиглээгүй, манай хамтын ажиллагаа бол олон улсын байдлыг тогтворжуулах зорилготой. Бид хамтдаа шударга ёс, ардчиллыг хамгаалах болно” хэмээн мэдэгджээ. Гэвч энэ мэдэгдэл бодит байдалтай огт нийцэхгүй байгаа юм. Орос Хятад хоёр бол дарангуйллын системтэй орон юм. Энэ хоёр улс олон улсын хууль эрх зүй, дүрмийг байнга зөрчиж хөрш улсуудынхаа нутаг дэвсгэрт өнгөлзөж байдаг улсууд юм.

Орос улс бол түрэмгийлэгч орон

Орос улс 2022 оны хоёрдугаар сардУкраин улсад довтолсон нь НҮБ-ын дүрэмийг ноцтой зөрчсөн явдал болсон хэмээн НҮБ-ын Ерөнхий нармйн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэн. НҮБ-ын дүрэм бол НҮБ-ын үндсэн баримт бичиг бөгөөд НҮБ-ын гишүүн бүх улсууд уг дүрмийг биелүүлэх үүрэгтэй.НҮБ-ын Дүрмийн 2-р зүйлд “Нэг улс нөгөө улсдаа хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр айлган сүрдүүлэхийг хориглоно. Улс бүхэн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн хараат бус байхыг хүндэтгэнэ” хэмээн заасан.

Харин Орос улс Украинд довтолсныгоо “Украины дорнод нутагт орос үндэстэн “геноцид”-д өртсөн” хэмээн худал үгээр булзааруулахыг оролдсоор өдий хүрчээ. Олон улсын Шүүх энэ мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдсэн ажээ. Олон улсын Шүүх 2022 оны гуравдугаар сард Орос улсыг Украин дахь дайнаа нэн даруй зогсоохыг уриалсан. Орос улс 2014 онд Украины Крымийг булаан авсан болон 2022 оны 9-р сард Украины 4 мужийн нутаг дэвсгэрийг түрэмгийлсэн нь олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөн хэмээн үзсэн.

Олон улсын Эрүүгийн Шүүхдайн хийж цэргийн хүнд гэмт хэрэг үйлдсэн тул Путиныг баривчлах шийдвэр гаргасан. Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудал эрхлсэн зөвлөх Мария Беловад украины хүүхдүүдийг Орос улсад албадан нүүлгэсэн гэмт хэрэг үйлдсэн тул баривчлах шийдвэр гаргажээ. 

Оросын цэргийн үйл ажиллагаанаас болж сүүлийн хоёр жилд Укранид 2000 хүүхэд алагдаж шархадсан байна. Нэг өдөрт дунджаар 3 хүүхэд алагдаж шархдаж байв. Одоогоор Украинд 30 000 энгийн иргэд алагдаж шархаджээ. Украины зэвсэгт хүчиний130 000цэрэг алагдаж шархаджээ. Украины 10 сая иргэн орон гэргүй болж, 15 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардагджээ.

Оросын түүхийг авч үзвэл Орос, Зөвлөлт улс сүүлийн 400 жилийн турш Турк, Швед,Финлянд, Герман, Японтой байлдаж, дундад азийн орнууд, төв азийн Монгол, Балтийн орчмын улсууд, Польш,Унгар, Чех, Румын, Болгар, Зүүн Герман зэрэг улсуудыг түрэмгийлж байлаа.

Путин саяхан сонгуульд өрсөлдөгчгүйгээр ялж Орос орныг 2030 он хүртэл хаанчлах эрхтэй боллоо.Тэр одоо Орос орныг жаахан өөрчлөх маягийн зүйл хийх хэрэгтэй болсон. Авилгалд идэгдсэн батлан хамгаалах яамны зарим удирдлагыг солив. Батлан хамгаалах яамны сайд Шойгугийн оронд Ерөнхий сайдын орлогч Андрей Белоусовыг томилов. Учир нь батлан хамгаалах салбарт зориулж маш их мөнгө хэрэгтэй болсон, зориулсан маш их мөнгийг хулгайд алдахгүйн тулд эдийн засагч Белоусовыг томилжээ. 

Орос улс дайнд зарцуулж байгаа зардал нь улам их өссөн тул хүн амын татвараа сүүлийн хорин жилд байгаагүйгээр их нэмжээ. Иргэд нь сард 200 000 хүртэл рублийн орлоготой бол 15 хувийн татвар, түүнээс дээш орлоготой бол 18 хувийн татвар авдаг болов. Компаниудын татвар 20 хувь байсныг нь нэмж 25 хувь болгов. Орос улсын төсвийн 15 хувь нь дайнд зарцуулдаг байсан бол одоо 40.0 хувийг зарцуулдаг болжээ. Путин дайнд дайчилсан цэргүүдээ тогтоож байхын тулд хөдөөнөөс цэрэгт татагдсан залуусын цалинг сард 200 000 рубль болтол нь нэмсэн. Орост жирийн ажилчин сард 60 000 рублийн цалинтай байдаг. 

Путин дайныг удаан хугацаагаар үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа тул эдийн засгийг тогтвортой байлгах хэрэг тулгарав. “Украин дахь нацистуудыг устгая” гэсэн уриа одоо ямар ч утгагүй болжээ. “Орос эх оронд аюул тулгарлаа, эх орноо хамгаалъя” гэдэг уриа нь бас л явуургүй болчихлоо. Тэр бээр шоронд байсан олон гэмт хэрэгтнийг суллаж дайнд явуулсан боловч тэдгээр гэмт хэрэгтнүүд эрх чөлөөтэй болмогц хүн алж, хүүхэн хүчиндэж, дээрэм тонуул хийгээд байв. “Путин дайныг өдөөж ард түмнээ мөхөөж байна. Путин 25 жилийн турш биднийг удирдлаа. Түүний ажил сайхан бүтэж байна. Харин ард түмний аж байдал улам муудаж байна” хэмээн оросын сэхээтнүүд ярьж байна.

Путинийн нэр хүнд гадаадад маш их унав. Одоо Орос орныг дэмждэг орон бол Беларусь, Хойд Солонгос, Иран гурав л байна. Сүүлийн үед Путин Афганистаны талибанчуудыг ихэд дэмжиж дотно холбоо тогтоож байна. Орос улс ганц хүний дарангуйлын орон болжээ. Орос улс түрэмгийлэгч орон болжээ.

Хятад улс бол түрэмгийлэгч улсыг дэмжигч орон

Хятад улс эдүгээ Орос улс олон улсын хуулийг зөрчиж дайн хийж байгааг үл харгалзан “Хятад улс Орос улсын аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшил, улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүтэн байдлыг дэмжинэ” хэмээн мэдэгджээ. 2024 оны 5-р сарын 16-ны өдөр Хятад улс АНУ-ыг “Орос улсын Хятадтай хийх худалдааг багасгах гэсэн, Украинд цэргийн тусламж үзүүлж байгаа” хэмээн буруутгаж зэмлэжээ.

АНУ бол оросын арми Украины Киев хотыг эзлэхээс нь хамгаалж Украинд санхүүгийн тусламж үзүүлж байхад Хятад улс харин түрэмгийлэгч Орос улсад тусламж үзүүлж байв. Хятад улс Оросын Украинд хийсэн дайныг дэмжиж тусалсан нь НҮБ-ын 41-р зүйлийг зөрчсөн явдал байлаа. Энэхүү 41-р зүйлд “Түрэмгийлэлийн дайн ,цэргийн мөргөлдөөн хийж байгаа оронд тусламж үзүүлэхийг хориглоно” хэмээн заасан. Гэтэл Хятад улс түрэмгий дайн хийж байгаа Орос улсад зэвсгийн эд ангийг нийлүүлж энэхүү олон улсын хуулийг зөрчиж байна. 

Хятад улс өрнөдийн Орост хийсэн эдийн засгийн хоригийг хүчгүй болгоход нь нөлөөлж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “ Хятад улс Орост зэвсэг нийлүүлээгүй ч гэсэн зэвсэг хийх техникийн эд ангийг нийлүүлдэг, Украины эсрэг дайтахыг нь дэмждэг” хэмээн мэдэгдэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл “Хятадын дэмжлэг нь Орос улсад алсын тусгалын пуужин, их буу, нисгэгчгүй нисэх онгоц, байлдааны талбарын хөдөлгөөнийг хянах чадвар зэрэг армийн бүрэлдэхүүн хэсгийг сэргээхэд тусалж байна. Бид Оросыг дэмжихэд системтэй оролцсон Хятадын компаниудад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудыг сайтар судалсан” хэмээн мэдэгджээ.

Хятад улс Орост орчин үеийн зэвсгийн эд ангийг улам ихээр нийлүүлсээр байна. 2023 онд Хятад улс Оросын танк, нисэх онгоц, пуужин үйлдвэрлэхэд хэрэглэдэгбичил электроникийн 90.0 хувь,алсын тусгалтай пуужин үйлдвэрлэх зориулалттай суурь машины 70.0 хувийг Орост нийлүүлжээ.

Хятад улс НҮБ дээр Оросын түрэмгийллийн дайнг дэмжсэн санал гаргаж бүх талаар Оросыг дэмжиж байдаг. Хятад улс НҮБ-ын олон улсын далайг эзэмших гэрээ дүрмийг байнга зөрчиж байдаг. Хорьдугаар зууны дунд үед шинээр байгуулагдсан БНХАУ тавиад онуудад Түвд, Зүүн Туркестан буюу Уйгур , Өвөр Монголыг эзлэн түрэмгийлж байлаа. Эдүгээ Хятад улс Тайванийг бүсэлсэн байдалтай байгаа бөгөөд хэзээ ч довтолж болзошгүй байна.

Саяхан Хятад улс энэ оны 6-р сарын 15-нд болох Украиний асуудлаар Швейцарт хийх олон улсын бага хуралд оролцохоосоо татгалзлаа. Дэлхийн 120 орон энэ хуралд оролцохоо илэрхийлээд байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский үүнтэй холбогдуулж “ Орос улс Швейцарт хийх олон улсын хурлыг тасалдуулах талаар бүхнийг хийж байна. Орос улс өнөөдөр дэлхий даяар олон улсад анхааруулж хүнс, тариалангийн бүтээгдэхүүн, химиийн бүтээгдэхүүнээр таслах, эрчим хүчийг таслахаар айлгаж заналхийлж байна. Эрчим хүчний үнээ нэмнэ хэмээн сүрдүүлж байна. Орос улс ийнхүү дэлхийн улсуудад төрөл бүрийн дарамт учруулж байна” хэмээн мэдэгдлээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд СергейЛавровШвейцарт болох энхийн бага хуралд оролцохгүй байхыг Монгол, Япон, Хятад, Төв Африк зэрэг улс орнуудад уриалжээ.

Хятад улс бол Оросоос хямд мод, нефть, байгалийн хий, нүүрс зэрэг түүхий эдийг авдаг бөгөөд Орос улсыг өөрийн нэг ёсны түүхий эдийн бааз болгосон улс. Хятадын олон иргэд Оросын алс дорнодод ажиллаж тэнд газар түрээслэж тариа ногоо тарьж сибирийн ой модыг хятад руу зөөж байна. Хятад улс Орост аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, машин техник, электрон бүтээгдэхүүн их хэмжээгээр гаргаж байна.

Саяхан болсон Орос Хятадын дээд хэмжээний уулзалт дээр Хятад улс Орос улсын тавьсан “Монголоор дайруулж “Сибирийн хүч-2” төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх саналд Хятад улс огт хариу өгөөгүй байна. “Сибирийн хүч 2" хийн хоолой нь ОХУ-ын Ямало-Ненецкийн автономит тойргоос эхлээд Монгол улсын нутгаар дайруулж Хятадын Өвөр Монгол хүрэх нийтдээ 2600 км урт хоолой тавих төсөл юм. Монгол Улсыг дайран өнгөрөх хийн хоолойг 2030 онд ашиглалтад орно гэж анх төлөвлөжээ. Тус хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай болох юм байна.

Хятад бол Орос улстай эдийн засаг, цэргийн салбар зэрэг олон салбарт хамтран ажиллаж бүхий л талаар Орос улсыг дэмжиж байна. Хятад улс Орос улсын Украинд хийж байгаа дайныг дэмжиж байгаа нь дэлхий нийтийн дургүйцлыг хүргэж байгаа юм.

Д.Сүхбаатар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    оросын үзэн ядагч хүний нийтлэл байна үнэн юм нэг ч алга!
    2024 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа 15 цаг 41 мин Ой, хээрийн түймрийн хуурайшилтын үе эхэллээ 15 цаг 43 мин ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 47 мин АНУ-ын тагнуулын мэдээллээр Иран пуужингийн нөөцийнхөө 70 хувийг хадгалж үлджээ 15 цаг 51 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шийдвэрлэв 15 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нартай уулзлаа 15 цаг 56 мин Хаврын тариалалт болон тариаланчдад олгох зээлийн талаар мэдээллээ 15 цаг 58 мин Говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна 16 цаг 6 мин Монгол Улс хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв" байгуулна 16 цаг 8 мин ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 13 мин Сидни Кросби 2026 оны хоккейн ДАШТ-д оролцох Канадын шигшээ багт багтлаа 16 цаг 14 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлнэ 16 цаг 17 мин Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх өдөр тохиож байна 16 цаг 19 мин БНХАУ-ын Улаанцав дахь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг дата төвтэй танилцлаа 16 цаг 19 мин Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан хэргээр "Samsung" компанийг шүүхэд өгчээ 17 цаг 52 мин Монгол орны нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байна 17 цаг 53 мин COP17 хурлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил 50 гаруй хувьтай байна 17 цаг 54 мин Сербийн нутаг дэвсгэрт анх удаа НАТО-той хамтарсан хээрийн сургуулилалт болж байна 17 цаг 56 мин "Eurovision 2026" уралдааны эхний хагас шигшээгээс финалд оролцох 10 улс тодорлоо 17 цаг 58 мин Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалт шийдвэрлэх шатандаа орлоо 17 цаг 58 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ...
Top