x

Ёс зүйн зөрчил гаргасан олимп, тив, дэлхийн медальт тамирчны урамшууллыг түр түдгэлзүүлдэг боллоо

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аас эцэслэн баталлаа.

Энэхүү хуулийн өөрчлөлтөд олимп, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд тэдэнд олгодог мөнгөн шагнал, урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заалтыг оруулжээ. Ингэхдээ түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах юм байна.

Гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн олимпын медальт тамирчинд олгодог урамшууллыг бүр мөсөн хасах тухай саналыг зарим гишүүн гаргаж байсан. Гэвч тус хуульд тамирчин, дасгалжуулагч зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заажээ.

Энэ асуудалтай холбоотой заалтуудыг танилцуулъя:

9.1.5. олимпын наадам, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох, урамшуулах журмыг Монгол Улсын Засгийн газар батална 

7.1. Спортын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:

  • 7.1.1. хүн хүнээ хүндэтгэх нөхөрсөг зан харилцаа, хүндлэл, хүний мөн чанарыг эрхэмлэх зэрэг зан үйлийн сайн чанарыг дээдлэх;

  • 7.1.2. хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзүүлсэн амжилт, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахаас ангид байх;

  • 7.1.3. сэтгэл зүй, бие бялдар, ажил мэргэжил, бэлгийн дарамтыг биеэр, үг хэлээр болон цахимаар үзүүлэхийг цээрлэх;

  • 7.1.4. спортын талбарт шударга бус өрсөлдөөнөөс ангид байж, аливаа авлигын саналыг бусдаас хүлээн авахгүй, бусдад тавихгүй, шударга бус үйлдэл, эс үйлдэлтэй үл эвлэрэх;

  • 7.1.5. өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж, үзүүлсэн амжилт, ололтоо бататган, тухайн мэргэшсэн спортын төрлөө хөгжүүлэхэд манлайлан оролцох;

  • 7.1.6. иргэн болон өөр хоорондоо хүндэтгэлтэй, эелдэг харьцаж, нийгэмд биеэ зөв боловсон, соёлтой авч явах талаар үлгэр дуурайлал үзүүлэх;

  • 7.1.7. олимпизмын үзэл санааг дэмжиж, гадаад, дотоодын аливаа тэмцээн, наадамд оролцохдоо эх орон, баг, хамт олныхоо нэр хүндийг ямагт эрхэмлэх;

  • 7.1.8. улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа нөлөөллөөс ангид байх;

  • 7.1.9. бусдын нэр төрийг гүтгэн гутаах, доромжлох, баримтгүйгээр мэдээ, мэдээлэл нийтэд тараахгүй байх, хувь хүний нууцад халдахгүй байх;

  • 7.1.10. монгол ёс заншлыг дээдэлсэн, ашгийн бус, өсвөр үе, ахмад настан, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсэд өөрийн биеэр оролцон, хүний мөн чанар, ёс жудгийг эрхэмлэн, амьдралын зөв дадлыг сурталчлан, нийгэмд эерэг нөлөөлөл, хандлага түгээж байх.

7.2. Энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.

7.3. Энэ хуулийн 9.1.5-д заасан этгээд нь энэ хуулийн 7.1-д заасныг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан тохиолдолд ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд хамаарах мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 43 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 7 цаг 50 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top