x

2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ

"Монголын Эрчим Хүчний Систем ба Цөмийн Эрчим Хүчийг Ашиглах Боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ШУА-д боллоо. 

ЭШХ-аар Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн байдлыг дүгнэх, ойрын болон холын ирээдүйн бодлогод цөмийн эрчим хүчний шинэ үүсгүүр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. 

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий: 

-"Манай улс өргөн уудам талбайтай, хүн ам сийрэг, хүйтэн цаг агаартай байдаг. Үүнийг дагаад бусад орны эрчим хүчний салбартай харьцуулахад манай улсад онцлог шинж их бий.

Хүн амын тархай бутархай байдлаас шалтгаалж дөрвөн үндсэн хэсэгт хуваагддаг.

Тодруулбал

  1. баруун гурван аймгийг цахилгаанаар хангадаг баруун бүсийн эрчим хүчний систем,
  2. зөвхөн Говь-Алтай аймгийг хамарсан Алтайн бүс нутгийн эрчим хүчний систем,
  3. Өмнөговь аймгийг оруулаад төвийн эрчим хүчний систем,
  4. зүүн гурван аймгийг багтаагаад зүүн бүсийн эрчим хүчний системээр ажилладаг.

Улсын хэмжээнд нийт цахилгааны хэрэглээний 78 хувийг өөрсдөө үйлдвэрлэж, 22 хувийг нь хөрш орнуудаас авч байна.

Төвийн бүсэд нийт импортын хэрэглээний 22.9 хувийг, баруун бүсэд 8.4 хувийг нь ОХУ-аас авдаг. Говийн бүсэд эрчим хүчний импортын 58 хувь нь БНХАУ-аас хамааралтай.

Эрчим хүчний салбарын хэрэглээ жил ирэх бүр хурдацтай нэмэгдэж байна. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) яаж өснө яг тэр шугаман холбоогоор эрчим хүчний хэрэглээ өсдөг.  

2030 онд гэхэд эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрэх магадлалтай. Тиймээс энэ салбарт шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн 23 төсөлд 15.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тухайлбал дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зургаан төсөл, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн зургаан төсөл, эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний долоон төсөл, байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Одоогоор 10 аймгийн нутагт дулааны станц барих ажил явагдаж байна. Тодруулбал Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд болон Багануур дүүрэгт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотод ч бас хэрэгжих шаардлагатай төслүүд бий. Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг 100 Гкал/ц-аар нэмэгдэгдүүлэх төсөл хэрэгжээд ирэх долоо хоногт нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Дулааны II станцын дэд бүтцийг түшиглэн 300 MBт-ын цахилгаан станц барих төсөл санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц хүчин чадалтай зуухаар өргөтгөх төсөлд 205.20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тус улсын Засгийн газартай хэлэлцэж байна.  

Нийслэл хотод цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрэх тооцоо гарсан" гэв.

Уг хурлыг ЭХЯ, ШУА, Цөмийн Энергийн Комисс хамтран зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    Тийм л юм бол худлаа чалчиж байхаар хурдан ажиллах хэрэгтэй. Мэргэжилтэй хүмүүсээр ажлаа хийлгээчээ. Болсон болоогүй аргалдаг чадваргүй сайдаа хурдан зайлуулаад өгөх хэрэгтэй
    2024 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Anodiin Dawaa guain us turugchiin stantsiig sudlaachee.Turiin 3 undurlugt hvrtel taniltsuilga hiih hvselt gargaad bhad ymarch chimee alga.meddegvin bol meddeg hvniin hamt duudaas asuul daa.mongoloo gesen setgel zvrh 3 undurlugt alguu.chadahgvi bol chaddag hvnd ni ajlaa ug l duu.Mongoldoo saihan amidramaar bn ard tvmen chin.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Одоо хэдэн хувийн дутагдалтай байгаагаа мэдэх үү худлаа мэдээлэл байна
    2024 оны 04 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 16 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 16 цаг 31 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 16 цаг 36 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 16 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 17 цаг 13 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 18 цаг 48 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top