x

Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Бүлгээр ямар асуудал хэлэлцэв. Хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа томоохон хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэж чадав уу?

-Дотоодын гурван асуудал ярилцлаа. Энэ парламентын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Хаврын чуулган одоо сар гаруй үргэлжлэх төлөвтэй байгаа. Тиймээс энэ чуулганаар ямар асуудлууд оруулж ирэх үү, ямар хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай вэ гэдгээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг сонслоо. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гурилын үнийг гаалийн тарифаас чөлөөлөх асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Дээр нь Баялгийн сангийн тухай хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Тэр утгаараа уг хуулийн төслөөр бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа, цаашид юунд анхаарах ёстойгоо хэлэлцлээ.

Нөгөөтэйгүүр дээрх хуулийн төслүүдийг хаврын чуулганаар заавал хэлэлцэж батлах асуудалд саналаа нэгтгэлээ гэж ойлгож болно.

-Сонгууль болох цаг хугацаа ойртох тусам ч уулган, байнгын хороодын хуралдааны ирц хүрэхгүй байх асуудал үүсч байна. Үүнд бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирцийн хувьд нэгдсэн чуулганы хуралдаан дахь гишүүдийн оролцоо хэвийн байгаа. Эрх барьж байгаа намын хувьд гишүүдээ долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаа заавал суу гэдэг шаардлагыг тавьж байгаа. Сонгуулийн хуулиар тойргоо томсгочихсон, тийм үү. Тэгэхээр нэг аймагтай байсан хүн гурваас дөрвөн аймагтай болсон гэсэн үг. Тиймээс гишүүдийн хувьд тойрогтоо ажиллах шаардлагатай байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Сонгуулийн хуулиараа тавдугаар сарын 15-наас өмнө ажиллах боломжтой. Энэ хугацаанаас хойшоо тойрогтоо ажиллах асуудал байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дараагийн УИХын гишүүд тодроод ирэх болохоор одоо байгаа гишүүдийн тайлан тавих эрх нь шууд хаагдаж байгаа гэсэн үг. Тиймээс тэрнээс өмнө сумдуудаар явах хэрэгтэй байна гэдгийг гишүүд хэлээд байгаа учраас явуулахгүй байж болохгүй байна. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг хийж байгаа. Тэр утгаараа байнгын хороодын ирц тааруу ч нэгдсэн чуулганы ирц хэвийн болсон.

-Сонгуулийн ажлаа тайлагнаж явахаас илүү хаврын чуулганаар нийгэмд хэрэгцээтэй байгаа хуулиа хэлэлцээд батлаад явах нь угтаа чухал юм биш үү, гишүүдийн хувьд?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Мэдээж УИХ-ын гишүүний хамгийн том үүрэг бол хууль тогтоогчийнхоо ажлыг хийх. Тиймээс аль аль талд нь үйл ажиллагааг нь доголдуулахгүйгээр зохицуулалтуудыг авч хэрэгжүүлээд явж байна. Цаашид ирцийн хувьд нэмэгдээд явах хандлагатай байгаа.

-Импортын гурилын үнийг татвараас чөлөөлөх асуудал яригдаад цөөнгүй хугацаа өнгөрлөө. Яагаад одоог болтол дээрх асуудалтай холбоотой хуулийн төсөл батлагдахгүй байна вэ?

-Д.Амарбаясгалан даргын хувьд уг хуулийн төслийг батлахгүй 45 хонолоо гэдэг ташаа мэдээллийг өгсөн байна лээ. Энэ хуулийн төсөл өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд УИХ-д өргөн баригдсан юм билээ. Тэгэхээр өргөн баригдаад 20 гаруй хонож байна л гэсэн үг шүү дээ. Уг хуулийн төслийг шууд шийдээд явна гэдэг хүндрэлтэй. Учир нь энэ асуудал бол хоёр талтай асуудал. Нэг талдаа гурилын үнийг бууруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Нөгөө талдаа тариаланчдыг яах вэ гэдэг асуудал байна. Уг хуулийн төслийг баталъя гэхээр тариаланчид маань эсэргүүцэж байгаа. Хэрэв уг хуулийн төслийг баталвал тариаланчид тариа тарихгүй болно гэдэг зүйлийг ярьж байна. Тиймээс хоёр талын энэ асуудлыг хооронд нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Тэр утгаараа УИХ-аас Ж.Бат-Эрдэнэ г ишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэхүү асуудал дээр анхаарч ажиллаж байгаа. Тиймээс энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Амжихгүй бол дараагийн долоо хоногт хэлэлцэнэ.

-Нэр дэвшигчтэй холбоотойгоор МАН-ын барьж байгаа гол бодлого, зарчим юу байна вэ?

-Манай намаас гурван гол шаардлагыг тавьж байгаа. Нэгдүгээрт, тойрогт нь хийсэн социологийн судалгааг харна. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт ямар хүн илүү рейтинг өндөртэй байна тэр хүнийг намаас нэр дэвшүүлнэ гэсэн үг. Энэ бол хамгийн г ол шаардлагын нэг. Хоёрдугаарт, янз бүрийн хэрэгт холбогдож, нэр төр нь сэвтсэн улстөрчийг нэр дэвшүүлэхгүй байна гэж тогтсон. Энэ дотроо ёс зүйн асуудлыг чухалчилна. Тэр утгаараа манай намын дэргэдэх Ёс зүйн хороо гишүүд бүр дээрээ дүгнэлт гаргана. Гуравдугаарт, нийт иргэдийн хувьд тухайн нэр дэвшигч маань нэр хүнд ямар байна вэ гэдгээс нь хамаарна. Энэ утгаараа тавдугаар сарын 5-20ны хооронд нэр дэвшилт явагдана.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 1 цаг 53 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2 цаг 1 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 2 цаг 6 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2 цаг 10 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2 цаг 43 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 4 цаг 18 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top