x

"Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав"

Өнгөрөгч бямба гаригт “Элийрэгч” Ц.Уянгын зохион байгуулсан “Медиа салбарын хиамрал ба хямрал” нэртэй чөлөөт хэлэлцүүлгээр манай хиамрагчдын дэлгэсэн дуулиан соошилд намжаагүй байх цаг дор өчигдөр ЭЦА-наас зохион байгуулсан “Баян Базараагийн баривчилгаа” гэдэг тавилттай жүжиг манай Засгийн газар, МАН-ын даргын жинхэнэ “өмдийг нь тайлж” харуулав.

Өглөөнөөс хойш “Базарааг нэгжих гэж байна, нэгжиж байна, за бариад явчихлаа  шүү” хэмээн хэрэгт дуртай нөхдийг баахан хошгоруулсан. Яс юман дээр хошгороод байсан нь тийм ч олон биш л дээ. Нэгдүгээрт “Баян” Базараа гэж хэн болохыг одоогийн залуус мэдэх ч үгүй, таних ч үгүй. Хоёрдугаарт, иймэрхүү “Бадамжунай стайлын” баривчилгаанд манайхан бүр дөжирчихсөн. “Мөнгө угаасан, сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй” хэмээн сэжиглэсэн гэлүү. Гэтэл нөгөө сэжиг таамаг нь ч батлагдаагүй байхад манай Засгийн газраас санхүүжиж соошилд тархи угаадгаа нийгэмд зарласан шилмэл баг нь үсэрч гарч ирээд “Баян Базараа өөрөө баяжаагүй, Баярцогт, Сайханбилэг нартай хэтэвч нэгтэй. “Оффшор дансны холбоотнууд” гэж нэрлэгдсэн гурван хүний нэг нь Баян Базар. Хүн үхдэг алтны уурхай “Алтайн хүдэр”, “Эко Алтан Заамар”...

Хүүхний тэнгэртэй Баян Базараа хэдэн улс дамжин мөнгө угаадаг. Үүгээрээ хэдэн сонгуульд нэр дэвшигчид спорсорлосон нь виночин Гантөмөр, Баярцогт, зайгаа тавьж өгдөггүй зөнөг өвгөн Ц.Элбэгдорж, Номтойбаяр нар холбогдож магадгүй байна” гэх мэтчилэн баахан халжээ. Базараа баян явсан нь хэдэн он ч юм, хүүхний тэнгэр нь хаана ч хаясан юм бүү мэд. Лав сүүлийн 20 жил энэ хүний нэрийг сонсоогүй юм байна. Харин “Бид Засгийн газартай гэрээ хийж, жиргээ пост хийдэг. Бидэнд үнэн мөн чухал биш, мөнгө чухал” гэдэг үгийг Монгол даяараа сонссон шүү.

За тэгээд хэдэн сонгууль дараалан нэр дэвшигчийг спорсорлосон нь үнэн юм бол яагаад гэнэт өнөөдөр ухаан сэхээ оров гэх мэтчилэн. “Сонгуульд зориулж 20 сая долларыг Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас гулсуулаад Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэн оросуудаар дамжуулж Монголд оруулж ирсэн” гэсэн байна. Бүр нөгөө 20 сая доллар нь хаагуур явж Монголд орж ирсэн газрын зургийг нь зурчихаж. Бодоход 2020 оны сонгуулийн өмнө “ҮАБЗ-ийн ажлын албаны нөхөд Алтанбулагийн боомтоор 20 сая доллар оруулж ирлээ” гэдэг рүү хөтөлж байх шиг байна л даа.

Уг нь тэр дуулиан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой шалгагдаж байсан. Тэр үед ч хуулийнхан ийм тодорхой газрын зураг гаргаж ирээгүй дээ. Тэгэхээр нөгөө С.Баярын 7 байшин нүүгээд Элбэгдоржийн гадаа очжээ гэдэг шиг л юм болж байна. Тэгээд ч "Баян" Базарааг хэрвээ улс төртэй, улстөрчидтэй холбоё гэвэл 20 жилийн өмнө засаг барьж байсан МАН-ын ах нартай очиж холбогдох ёстой. Тэр үеэс түүний баян болсон түүх намтар эхэлсэн. 

Тэгэхээр Засгийн газрын зүгээс зохион байгуулж байгаа АН-ынхны эсрэг энэ пиар, ймэрхүү яриа жаахан ч гэсэн юм уншдаггүй, мэдээллийг боловсруулдаггүй, харьцуулдаггүй, шил архины мөнгөөр явчихдаг харанхуй масст бол болдог л байх л даа. Гэхдээ бас монголчууд чинь нийтээрээ тийм биш шүү дээ. Тиймээс сонгууль хаяанд ирчихээд байхад, бүхэл бүтэн найман жил засагласан, авилгын индекс, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр улсаа адагт аваачсан эрх баригч нам иргэд рүүгээ ийм мэдээллийн түрэмгийлэл хийнэ гэдэг бол нэгдүгээрт, үнэхээр аргаа барж, амь тэмцсэний илрэл. Хоёрдугаарт гэвэл, ёс суртахууны хувьд маш доройтсоны шинж.

Найман жил засагласан нам “Бид ийм юм хийлээ, ингэж ингэж хөгжилд хөтөллөө, одоо дараагийнх нь ингэх гэж байна” гэж сонгуульд ордог болохоос биш сөрөг хүчнийхээ лидерүүдийг нэг нэгээр нь барьж, хорьж, гүтгэж гүжирдэж сонгогчдоос оноо авдаггүй.  

Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан, хутгах гэж зүтгэсэн бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ л хамгийн зөв сонголт. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, чадамжаа бүрэн шавхчихсан байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • VENKATA HOSPITAL (127.0.0.1)
    Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Кёрлд талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ Монголоос ирж авахаар явуулахын өмнө эхний хагасын төлбөрийг 400,000 доллараар төлсөн. Энэтхэг ах нар, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаа бол миний нэг бөөр авсан байсан бол Би үүнийг шархны дагуу хавсаргах систем дуусч, хагалгааны дараа өвдсөнгүй, тэд миний үлдэгдэл 400,000 долларыг төлж, намайг эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэжилтэн Эмнэлгийн Холбоо барих DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл утас No 919270170046 эсвэл +447031967810 хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл +447031967810 хатагтай Арсианаас хүндэтгэлтэй байна
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 14 цаг 3 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 14 цаг 10 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 14 цаг 19 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 15 цаг 1 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 17 цаг 31 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 17 цаг 52 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 18 цаг 14 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 18 цаг 20 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 18 цаг 30 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 18 цаг 39 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 18 цаг 44 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 18 цаг 46 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top