x

М.Чимэддорж: Бүрэн эрх нь дуусч байгаа УИХ засаглалаар оролдсон хуулийн төсөл хэлэлцэж болохгүй

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Энэ хууль батлагдсанаар эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ. Иргэдийн амьжиргаанд ямар бодитой өөрчлөлт орох вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баялгийн сан байгуулах зохицуулалттай болсон. Энэ заалт өнгөрсөн таван жилийн хугацаанд ажил болоогүй. Тиймээс, өнгөрсөн намрын чуулганаар Ардчилсан нам Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан. Эрх баригч нам Ардчилсан намын өргөн барьсан төслийг хэлэлцэхгүй, зөвшилцөж нэгтгэсэн хуулийн төсөл өргөн барьж хэлэлцэхээр парламентад суудалтай намуудын удирдлагууд гарын үсэг зурсан. Харамсалтай нь эрх баригчид социализм байгуулах, баялгийн сан биш авлигын сан байгуулах хуулийн төсөл яаралтай горимоор оруулж ирлээ. Энэ төсөл батлагдвал төр улам данхайж, авлигадаа живнэ.

-Энэ сангийн хөрөнгийг өсгөж, арвижуулахын тулд ямар хүн удирдах ёстой вэ. Яавал улс төрөөс ангид байх вэ?

-Баялгийн сангийн удирдлага улс төрөөс хараат бус, мэргэжлийн хүн байх шаардлагатай.

Баялгийн сантай улс орнуудын сайн туршлага ч, олон улсын байгууллагуудын зөвлөмж ч ийм. Өөрөөр хэлбэл, шавхагддаг байгалийн баялгийг улс төрийн популизм, халамжид зарцуулбал хойч үе нь хоосон үлддэг. Тийм ч учраас Ардчилсан намын төсөлд баялгийн сангийн удирдах зөвлөлийг УИХ-аас байгуулж, удирдах зөвлөл нь сангийн хөрөнгийг шууд удирдахгүй зөвхөн хөрөнгийн менежмэнтийн мэргэжлийн баг ажиллуулах замаар сангийн хөрөнгийг өсгөх зохицуулалт тусгасан байсан. Харамсалтай нь МАН-ын төсөлд сангийн удирдлагыг яамд хариуцахаар тусгасан байгаа нь баялгийн санг ЖДҮ, Тариалан эрхлэлтийг дэмжих, Хөдөө аж ахуйг дэмжих зэрэг засгийн газрын тусгай сангуудтай адилхан болгож байна. Өнөөдөр Засгийн газар 25 тусгай сантай, бүгд хулгай нүүрлэчихсэн байна. Гэтэл байгалийн баялгийн орлогыг төвлөрүүлдэг гурван санг нэмж байгуулна гэсэн үг. Ийм учраас баялгийн биш авлигын сантай болох нь гэж байгаа юм.

-Танай намын боловсруулсан төсөлд Баялгийн сангаас юу, юуг санхүүжүүлэхээр тусгасан бэ?

-Баялгийн сангийн үндсэн зорилго бол шавхагддаг баялгийг ирээдүй үедээ зориулан хуримтлуулах, эрдэс баялгийн үнийн мөчлөгөөс эдийн засгаа хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжгүй дэд бүтцэд хөрөнгө оруулахад зарцуулагдах ёстой. Ийм учраас АН ирээдүй үедээ хуримтлуулдаг Ирээдүйн өв сан, Эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалдаг төсвийн тогтворжуулалтын сан, хөгжлийг хурдасгах зориулалттай Хүртээмжтэй хөгжлийн сан гэсэн бүрэлдэхүүн сангуудтай байхаар төсөлдөө тусгасан. Гэтэл эрх баригчдын төсөл нь улс төрийн популист амлалтыг санхүүжүүлэхэд чиглэгдсэн, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд нь удирддаг хуваарилалтын сан байгуулахаар тусгасан байх жишээтэй. Өөр нэг онцлог бол эрх баригч нам төрийн өмчийн компаниудыг нэгтгэсэн нэг аварга том компани энэ орлогыг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгаж.

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани төсвийн гадуур төсөв зарцуулдаг, ард түмнээсээ эрх авч сонгогддог УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг газар болж хувирсан. “Эрдэнэс Монгол” нөгөө талдаа холбогдохгүй төмөр зам, нөөц нь тогтоогдоогүй газар руу газрын тос дамжуулах хоолой барих ажлыг санхүүжүүлж, цаасан дээрх төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигч болж олон арван тэрбумаар хийсэн зураг, ТЭЗҮ эзэмшдэг газар болж хувирсан. Төрийн өмчийн компаниудын ашигтай ажилласных нь ашгийг ашиггүй ажилласных нь алдагдалд шилжүүлдэг газар болсон. Ардчилсан нам үүнийг засахын тулд төрийн өмчийн компаниудад бүтцийн өөрчлөлт хийж, олон нийтэд нээлттэй компани болгон зохион байгуулах реформын төсөл оруулж ирсэн. Гэтэл эрх баригчид төрийн өмчийн компаниудыг нэгтгэн томруулж, нэмж төрийн өмчийн компаниуд байгуулах төсөл оруулж ирлээ. Энэ бол уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбараас хувийн хэвшлийг шахах бодлого гэж харагдаж байна.

-Гадаад орнуудад ядуу иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд туслах зорилготой сангууд байдаг. Тэр санд хандивлагчдын нэрсийг олон нийтэд зарлах нь ч бий. Яагаад манайд ийм сангууд байж болдоггүй юм бэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн санаачилагаар байгуулагдсан ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг сангууд байдаг. Манай улсын хувьд ийм сангууд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж, бэхжиж эхэлж байсан үе саяхан. Харамсалтай нь улстөрчид буянтны дүрээр сонгогчид дээр очихын тулд элдэв сан байгуулсаар жинхэнэ нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг сангууд нь дарагдаад байх шиг байна. Нөгөө талаас Засгийн газар нийгмийн хөгжлийг дэмждэг төсвөөс санхүүждэг тусгай сангуудтай байж болно. Гэхдээ өнгөрсөн хугацааны түүхээ харвал сан байгуулахаар тоночихоод байна. Тиймээс сангийн хөрөнгийн зарцуулалтыг тодорхой хуульчилж, ил тод байдлыг хангахгүй бол хулгайн сав л болох нь тодорхой.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа вэ?

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг гурван гол зорилтод авч үзэж болно. Юуны өмнө ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, төрөө чадавхжуулах. Өнөөгийн төрийн чадамжгүй байдлыг өөрчлөхгүйгээр, томоохон шинэчлэл хийхгүйгээр, чөлөөт хэвлэлийг дэмжихгүйгээр, иргэний эрхийг хамгаалдаг болгохгүйгээр ардчилал оршихгүй. Хоёрдугаарт, чөлөөт эдийн засгийг дэмжих. Монгол Улс сүүлийн найман жилд чөлөөт эдийн засгийн тогтолцооноос ухарч төрийн капитализм байгууллаа. Үр дүнд нь клептократик (хулгайн засаглал) төртэй боллоо. Төрийн алба нь чадвартай хүн ажиллах боломжгүй бага цалинтай, цалингаас өөр орлого олдог хүн л очдог болсноос яамдыг компаниуд хувьчлаад авчихлаа. Төр нь бизнес эрхэлж, хувийн хэвшлээ шахдаг боллоо. Уул уурхайгаас бусад салбарт өсөлт алга, харин ч зарим салбарт уналт ажиглагдах боллоо. Тиймээс хувийн хэвшил дээрээ суурилсан, бүтээмжийг урамшуулдаг чөлөөт эдийн засгийн тогтолцоогоо хөгжүүлэхэд анхаарсан хөтөлбөр боловсруулсан.

Гуравдугаарт, шударга ёсыг сэргээн тогтоох. Монгол Улс авлигын индексээр найман жилийн хугацаанд 50 байр ухарлаа. Дэлхийн хамгийн авлигажсан улс боллоо. Эрх зүйт ёс уланд гишгэгдэж, эрх баригчдыг шүүмжилсэн хүн шоронд суудаг боллоо. Тиймээс шударга ёсыг сэргээн тогтоох бол өнөөгийн хамгийн чухал асуудал, сорилт болоод байна. Ардчилсан нам иргэнийхээ эрхийг хамгаалдаг, хуулийн өмнө хүн бүр ижил байх зарчмыг сэргээн тогтоох бодлогыг хөтөлбөртөө тусгасан.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Гэтэл чуулганы төгсгөлд чухал хуулиуд хэлэлцэж байгаа нь Монгол Улсыг хорлосон явдал боллоо гэсэн шүүмж бий. Ер нь ийм эгзэгтэй үед ямар ямар хуулиуд хэлэлцэж болохгүй вэ?

-Хоёр төрлийн хуулийг сонгуулийн өмнө яаран сандран хэлэлцэж болохгүй. Эхнийх нь засаглалтай холбоотой хуулиуд. Харамсалтай нь одоо УИХ-ын тухай, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиудыг хэлэлцэж байна. Эдгээр хуулиуд урт хугацааны үр дагавартай хуулиуд. Ялангуяа Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг хариуцлагад татах боломжгүй болгох зохицуулалт оруулж ирж байгаа нь сонгуулийн өмнө Цэцэд томилгоо хийж, хожим нь улс төрийн зорилгоор ашиглах үүд хаалга нээж байна. Энэ хуулийг өөртөө зориулж санаачилсан байж ч магадгүй гэсэн хардлага ч бий. Хоёр дахь нь сонгуулийн амлалт, мөнгө тараах эрх зүйн орчин бүрдүүлэх эрсдэлтэй хуулиуд. Өнөөгийн эрх баригчид ямар ч аргаар хамаагүй ялах ёстой, эрх мэдэлдээ үлдэх ёстой гэдгээ ил цагаан хэлдэг болсон. Сонгууль болдгоороо болно, Монголын амьдрал үргэлжилнэ. Баялгийн сангийн хуулийг ч сонгуулийн өмнө мөнгө тараах эрх зүйн орчин бүрдүүлэхэд ашиглах вий гэсэн болгоомжлол байна.

-Цагдаагийн албан хаагчид 13 настай охиныг хүчирхийлсэн гэх асуудалд танай намын зүгээс мэдэгдэл гаргажээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн нь жигшүүрт хэрэг. Энэхүү жигшүүрт хэрэгт татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж ажиллуулдаг, иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалах, хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн албан хаагчид холбогдсон нь аймшигтай хэрэг. Энэ бол цэвэр өнөөгийн төрийн дампуурлын илрэл. Тиймээс, гэмт хэрэгт шалгагдаж буй хүмүүс хуулийн дагуу шалгуулаад зохих хариуцлагаа хүлээх нь нэг асуудал. Мөн хууль сахиулах үүрэгтэй албан хаагчид ийм хэрэгт холбогдсоны төлөө холбогдох албан тушаалтнууд захиргааны болон улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Ингэж байж төрд хариуцлага, нийгэмд шударга ёс тогтоно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2 цаг 10 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2 цаг 19 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 24 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2 цаг 28 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 5 цаг 41 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 5 цаг 44 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 5 цаг 47 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 5 цаг 58 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 7 цаг 31 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 8 цаг 12 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 8 цаг 13 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 8 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 9 цаг 13 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top