x

Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа

Эм хүртэл тун нь хэтрэхээр хор болдог номтой...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн “Улаанбаатараас ярьж байна” нэртэй тв ярилцлага өчигдрийн соошил хэлэлцүүлгийн гол сэдэв боллоо.

"Монгол улсын Ерөнхий сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, авилгачдын тухай..." гэсэн тайлбартайгаар бүтэн өдрийн өмнөөс “триллерийг нь” цацсан нэвтрүүлгийн талаар бүрэн утгаар нь “анализ хийсэн” хүн лав өчигдөртөө гарсангүй. “С.Зоригийн аллагын хэргийн гол буруутан Ц.Элбэгдорж юм байна, гурван шатны шүүхээс ял авсан гурав бол хэлмэгдэгч байсан байна” гэх мэтээр нэвтрүүлгийн эхэнд “спойлер” хийсэн нөхөд ч төгсгөлийг нь хийсэнгүй.

Төвийн 15 телевизээр зэрэг цацаж байгаа (28-наас 31-нийг дуустал) энэ нэвтрүүлгийг дуустал үзээд байр сууриа илэрхийлсэн нь тун бага, анхнаасаа нэвтрүүлгийн “триллерт”-ийг үзээд жигшсэн, сувгаа сольсон нь олон байна. Үүнийг эрээчигч ч бас тэдний нэг. Урт амралтын өдрүүд хүлээж байгаа болохоор тулах л болох байх. Тэр цагт хэдүүлээ дахиад уулзана.

Ер нь бол ямар ч хариуцлагагүй, мэдрэмжгүй пиар баг байлаа гээд ийм тавилттай жүжгийг телевизийн 15 сувгаар угсруулан цацахыг эзэндээ санал болгохгүй. Тэгэхээр асуудал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний  тархины хэмжээст байна аа гэсэн үг. Энэ бол сүүлийн 8 жил уруудсан, уланд унасан иргэдийн амьдрал ахуй, утаа, түгжрэл, үнийн өсөлтийн өөдөөс МАН-ын даргын өгч буй "салаавч" юм. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг үгийг хэрэглэхээс ч гутмаар. Эрх мэдлийнх нь төгсгөл ирж буйг зөнгөөрөө мэдэрсэн, эрх мэдлээ авч үлдэхийн тулд яахаас ч буцахгүй болсон дарангуйлагчийн төрхийг л харууллаа.  

Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн улс орны хувь заяаг залуурдаж буй Засгийн газрын тэргүүний хувиар асуудлыг харсан бол арай ч нэг ийм тавилттай жүжгийг иргэдийн тархи руу хүчээр чихэхгүй байсан байх. Телевизийн арав гаруй сувгийг эзлэн байж дотроо уудлах гэсэн юм бол ядаж тэр тооны сэтгүүлчийг урдаа суулгаж байгаад асуусан бүх асуултад хариулт өгч, няцаалт хийх ёстой байлаа. Ямар ч нөхцөлд ярилцагчаа сэтгэлд нь тултал дээш нь шидэж, налж, нялж чаддаг ярилцлагын мастерийн ховорхон чадварт дулдуйдсан нь нэг талаас увайгүй, хулчгар зан. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн тэр хэрээр түгшиж, адгаж, өөртөө итгэлгүй байгаагийн л шинж юм.

Товчхондоо, Л.Оюун-Эдэнэ гэдэг хүн ямар замаар эрх мэдэлд хүрсэн, яг тэр замаараа эргээд уруудаж байна. Тэр нь С.Зоригийн аллагын хэрэг.

Энэ хэрэг гарснаас хойш 26 жил өнгөрч байна. Энэ хугацаанд гэмт хэрэгтнүүд шүүхээр орсон ганцхан тохиолдол болсон нь 2017 он. Хэргийг илрүүлсэн нь АН эрх  барьж байх үе. Харин МАН эрх барьж байх бүх хугацаандаа энэ хэргийг зөвхөн улс төрийн зорилгодоо ашиглаж ирсэн. Сонгуульболгоноор гаргаж зажилдаг ганц сэдэв нь. Ярьдаг хүн л солигдсоноос сэдэв нь өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хэмээх нэрсийг одоо 26 жилийн дараа ч хэлээд л сууж байна. Тэгвэл ядаж шүүхийн шийтгэх тогтоол нь хаана байна?

Гурван шатны шүүхээр ял сонссон аллагын гүйцэтгэгчдийг суллаж тавьсанаас хойш гурван жил өнгөрлөө. "Захиалагчийг ололгүйгээр гүйцэтгэгчийг ялладаггүй юм аа" гэсэн байх аа. Тэгвэл захиалагч нь одоо хаана байна? Энэ бол элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа... Монгол Улсын сүүлийн 34 жилийн түүхэнд үлдэх хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй ч хамгийн муу Ерөнхий сайд...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • З (172.69.252.152)
    Жулдаж бн ЕС
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    оуюн эрдэнэд итгэдэггүй итгэж ч байгаагүй!
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 11 цаг 39 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 14 цаг 57 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 15 цаг 6 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 15 цаг 10 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 15 цаг 15 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 18 цаг 27 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 18 цаг 30 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 18 цаг 34 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 18 цаг 44 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 20 цаг 17 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 20 цаг 58 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 20 цаг 59 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 21 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 21 цаг 59 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о...
Top