x

Д.Монголхүү: Хуулийнхан “Та нар ялагдсан намын гишүүд шүү дээ” гэж хэлээд Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарыг буруутгасан байна. Энэ бол маш ноцтой зүйл 

Хөгжлийн банкны хэрэг буюу тус банкийг байртай болгохдоо Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан ТУЗ-ийн гишүүд болох Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарт холбогдох шүүх хурал өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болов. Шүүх бүрэлдэхүүн Н.Мөнхбатад оноосон дөрвөн жилийн ялыг хоёр жил болгон бууруулж, харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт торгуулийн ял оноон суллах шийдвэр гаргасан юм.


Шүүх хуралд ажиглагчаар АН-ын гишүүд Да.Ганболд, Н.Батбаяр, Г.Уянга, Д.Монголхүү, Ц.Чинбат нарын хүмүүс оролцжээ. АН-ын гишүүн Д.Монголхүүтэй ярилцлаа.

-Ч.Отгочулуу нарын шүүх хуралд ажиглагчаар оролцож байна. Өмгөөлөгчдийн зүгээс тэднийг улс төрийн хоригдол гэж тодотгож байгаа. Шүүх хурлын уур амьсгалаас дуулгахгүй юу?

-Өмгөөлөгчид харин ч зөөлрүүлж хэлээд байна. Шүүх хурлын явцад хоёр талын яллах болон өмгөөлөх байр суурь, нотлох баримтыг сонсож байхад нэг зүйлийг тодорхой ойлгож авлаа. Ч.Отгочулуу нарыг Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон гэж буруутгасан. Гэтэл нөгөө талд Худалдаа хөгжлийн банкнаас байр худалдаж аваагүй байсан бол төрийн өмчийн компанийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй гэж бас л яланд унах байж. Яг л хоёр иртэй хутга шиг нөхцөл байдал өрнөж байна. Тэгэхээр энэ бол цэвэр улс төрийн захиалгат, зохиомол гэмт хэрэг. Өмгөөлөгч нар үндэслэлүүдээ маш тодорхой тавьж ярьж байна. Харин прокурор, хохирсон гээд байгаа Хөгжлийн банкны зүгээс үндэслэлүүдээ тайлбарлаж чадахгүй байлаа. Тийм л дүр зургийг харлаа. Ерөөсөө л цэвэр улс төрийн хэрэг харагдаж байна. Ажлаа хийснийхээ төлөө ялтан болчихсон үзэгдэл юм байна.

-Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд бүгд шийдвэр гаргахад оролцсон. Гэтэл нэр бүхий хүмүүс л буруутгагдаж байгааг хурлын үеэр ярих юм уу?

-Энэ чинь эрх баригчдын угсарсан технологи. Үүгээр өөрсдийнх нь эрх ашигт тээглэсэн, саад болсон хэн ч байсан машиндаж байдаг. Бидний шүүх хурал яаж явсан, яаж хэрэг зохиож ялтан болж байсан тэр хувилбар давтагдаж байлаа. Хурлын үеэр Н.Мөнхбат хэлж байсан. “Хамтын шийдвэрийг долоон хүн гаргасан. Гэтэл гурвыг нь сугалж авч яллаад нөгөө дөрвийг нь эрх чөлөөтэй явуулчихсан. Буруутай юм бол бүгд яагаад шалгагдахгүй байгаа юм бэ” гэж мөрдөн байцаагчаас асуухад “Та нар ялагдсан намын гишүүд шүү дээ” гэж хариулсныг хэлж байна лээ. Энэ бол маш ноцтой зүйл шүү дээ.

-Буруутгагдаж байгаа хүмүүсийн улс төрийн үзэл баримтлалыг харахад бүгд танай намынх байх аа?

-Тийм. Ч.Отгочулуу гэхэд АН-ын гишүүд дотроо эдийн засгийн мэдлэг боловсролоороо толгой цохих лидерүүдийн нэг. МАН яагаад айгаад байгааг таахад хэрэв Ч.Отгочулуу аль нэг тойрогт нэр дэвшиж гарч ирээд МАН толгой лидертэй өрсөлдөөд унагаачих вий гэсэн айдас байна гэж би харж байна. Өөр нэг зүйл гэвэл МАН-ынхныг хулгайч, луйварчид гэдгийг нийгмээрээ харж мэдэрчихсэн. Гэтэл тэдний энэ үйл явдал “АН-ынхан бас хулгайч байгаа биз дээ” гэж өөрөө унахдаа АН-ыг татаж унагааж байгаа үзэгдэл ч гэж тайлбарлаж болно. Аль ч хувилбарыг бодоход улс төрийн захиалгат хэрэг.

-Хэрэв тийм бол хувь хүнд ихээхэн хор хөнөөлтэй юм. Эрх чөлөөгөө хасуулахаас эхлээд тухайн хүний амьдралд хар толбо үлдэх нь?

-Адаглаад нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийн хувьд хэцүү. Ялтан гэдэг нэр зүүнэ. Учир мэдэхгүй хүмүүс шууд л тэгж хүлээж авна. Сэтгэл санаа гэдэг бол биологийн эрүүл мэндэд маш хортой. Гэр бүлийн хэвийн амьдрал, баланс алдагдана. Гол нь хүний нэр төр гэдэг хэзээ ч сэвтэж болохгүй зүйл.

Тиймээс улс төрийн захиалгат хэргээр хүмүүсийг ялладаг байдлыг зогсоох цаг болсон. Эрх баригчдад хүнийг хэлмэгдүүлдэг “дэд бүтэц” байна. Энэ дэд бүтэц дээрээ суурилсан технологи бий болгочихсон. Өрсөлдөгч нараа намнадаг, хэрэг зохиодог, ялладаг бэлэн платформ тэд нарт байна. Шийдэл гэвэл энэ дэд бүтцийг эвдэж нураах ёстой. Үүний тулд хуулийн салбарын реформ хэрэгтэй. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. 1990-ээд оноос өмнөх нийгмийн сэтгэлгээ, хууль хэрэглээний үзэл санааг устгах ёстой. Хуульч нарыг бэлтгэдэг сургуулийн хөтөлбөрийг өөрчлөхөөс эхэлнэ. Тэгэхгүйгээр нэг шүүгч, прокурорыг ажлаас чөлөөлөөд энэ шинэчлэл урагшлахгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 6 цаг 21 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 6 цаг 28 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 6 цаг 37 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 7 цаг 19 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 9 цаг 50 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 10 цаг 11 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 10 цаг 32 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 10 цаг 39 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 10 цаг 48 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 57 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 11 цаг 2 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 4 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top