x

Ж.Бат-Эрдэнэ: УИХ дээрээ зөв бодлого гаргаад явсан бол өнөөдрийн таван боодол өвсний тусламжаас дээр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-аас “Ногоон автобус”-ны асуудлаар Хянан, шалгах түр хороог хэзээ байгуулсан бэ. Яагаад энэхүү хороог байгуулах болов?

-Ардчилсан намын гаргасан санаачилга шүү дээ. Ингэхдээ ногоон автобусны худалдан авалтын талаар сонсгол явуулъя гэсэн. Тээврийн хүний хувьд тэрхүү санаачилга дээр нь би гарын үсэг зурсан. Манай намаас ч 10 гаруй гишүүн дэмжсэн. Ингээд энэхүү түр хороог байгуулах шийдвэр нэгдүгээр сарын 17-ны өдөр гарсан. УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр байсан юм. Ингээд түр хорооны гишүүд хуралдаад намайг даргаар нь томилсон.

-Таныг даргаар сонгосон анхны хурал хэзээ болсон бэ?

-Түр хорооны гишүүдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Тэр өдрийн чуулганы хуралдааны дараа анхны хурлаа хийж намайг дэмжсэн.

-Ногоон автобусны худалдан авалтыг хэрхэн шалгах юм бэ. Одоо ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Нэгдсэн чуулганы хуралдаан завсарлаад гишүүд маань нэлээд ажилтай байлаа. Тиймээс бид ирэх долоо хоногийн даваа гаригт хуралдаанаа хийхээр болж байгаа. Үүгээр түр хороо шинжээчдээ томилно. Мөн шинжээч ямар хүрээнд, яаж ажиллах вэ гэсэн дүрмийг батална. Хоёрдугаарт, хянан шалгагч нараа ч мөн томилно. Ингээд нийслэл болон зохих байгууллагуудаас материалаа авна. Харин шинжээчдийг аудитын байгууллага, Төрийн өмчийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг газруудаас авна. Хянан шалгагчдын хувьд хуульчид, Төрийн худалдан авах газар зэргээс томилно. Тэдгээр хүмүүс маань материалуудтай танилцаад долоо хоног орчим ажиллах болов уу гэж харж байгаа. Одоо бол зөвхөн ногоон автобусны асуудал дээр ажиллах учраас нэг их хугацаа орохгүй байх. Ер нь бол дөрөвдүгээр сард хурлаа зарлаад 2-3 хоногийн дотор асуудлыг дуусгана гэж бодож байна.

-Энэ хэрэгтэй холбогдуулан хувийн хоёр компанийн захирлыг буруутгаад нэгийг нь хорьчихсон байгаа. Тэгвэл энэ хоёр хүн хуйвалдаад ийм хэрэг хийнэ гэдэгт хүмүүс тэр бүр итгэхгүй байна. Үүнд төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд оролцсон байх боломжтой юу?

-Яг үүн дээр би одоо хариулж чадахгүй. Холбогдох материалуудыг бүгдийг нь цуглуулна. Бүгдийг нь үзээд шинжээчид дүгнэлт гаргана. Уг дүгнэлтээр бүх асуудал тодорхой болно. Компанийн оролцоо ямар байсан, сонгон шалгаруулалтыг нь яаж явуулсан, хөндлөнгийн нөлөөлөл нь юу байв, бичиг баримтууд нь яаж гарсан байна вэ гээд олон асуудал тодорно.

-Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг энэ хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан гэдэг үнэн үү?

-Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.

-Та саяхан өвөлжилт, хаваржилттай холбоотой пост оруулсан нь нэлээд хэл ам дагуулсан. Ер нь энэ жилийн зуднаар малчид маань өөрсдийн өмч болсон мал сүргээ бүрэн бүтэн авч үлдэх тал дээр юу хэлмээр байна вэ?

-Тухайн үед машин угаалгаж байх хоорондоо бодлоо цахим орчинд бичиж оруулсан. Хоёрдугаарт, би чинь хэдийгээр авто инженер ч гэсэн хөдөө орон нутаг, мал сүрэг, малчдаа дэмжих дээр 2017 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байна. Дээрээс нь орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хүссэн хүсээгүй хөдөөгийн амьдралыг сайжруулах асуудлыг бодох ёстой. Гишүүн болохоосоо өмнө Булган аймагтаа би хоёр жил амьдарсан. Бидний хийсэн сургууль, цэцэрлэг, зам дагаж хөгжил гээд олон километр зам тавиад байдаг. Гэтэл эцсийн эцэст ард иргэдийн амьдрал дээшилсэн үү. Бахь байдгаараа байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүд, Засгийн газар УИХ-аас гарч байгаа бодлого чинь дэд бүтэц, нийгмийн хөрөнгө оруулалтыг л бодож байгаа болохоос биш ард иргэдэд хөрөнгө оруулалт хийхгүй байна. Үе, үеийн Сангийн сайд нараас би чуулганы хуралдаан дээр яг ямар хөрөнгө оруулалтыг ард иргэдийн амьжиргаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй сайжирч, хөл дээрээ босохын төлөө оруулж байгаа гэж асуудаг.

-Тэгэхээр ямар хариулт өгдөг вэ?

-Тэд энэ бол хувийн хэвшил. Мал чинь хувийн өмч. Хувийн хэвшлийн асуудалд төр оролцохгүй. Зах зээлийнхээ журмаар явах учиртай л гэж хариулдаг. Тэгээд л таг болдог. Гэтэл минийхээр бол “Иргэн баян бол улс баян” гэсэн өнцөг. Иргэн нь баян бол улс нь баян байна. Ингэхийн тулд иргэдээ баяжуулах, ажилтай болгох, цалин орлоготой байлгах асуудлыг нэн тэргүүнд бодохгүй бол болохгүй. Би бол “Баяжигтун” гэсэн уриатай л ажиллаад байдаг хүн. Тэгээд энэ хүрээндээ ЖДҮ-ийг хөгжүүлье гэдэг.

-Гэтэл ЖДҮХС-г нь хуваагаад авчихдаг шүү дээ?

-Яг тийм. Тэр үед нь би хөгжүүлнэ гэсэн мөртлөө хамаг ЖДҮ-ийн хөрөнгөө өөрсдөө авчихсан байдаг ийм УИХ тарцгаая гэсэн саналыг хүртэл тавьж байлаа. Малчид, хөдөлмөрчдөө ерөөсөө л хөл дээр нь босгох ёстой. Ингэхийн тулд ямар нэгэн зүйлээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэтэл би хувиасаа мөнгө гаргаж өгөөд, эсхүл банкнаас хөнгөлөлттэй зээл авч өгөөд байж чадахгүй шүү дээ. Харин хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламж гаргах боломжтой бодлогыг л гаргаж тавих. Яагаад иргэддээ улсын төсвийн хөрөнгөөр тоног, төхөөрөмж өгч болохгүй гэж. Тэгээд би “Шинэ хөдөө” гэж хөтөлбөрийг санаачилж байлаа.

-Тэр тань хэдэн он билээ?

-“Шинэ хөдөө” хөтөлбөр анх 2017 онд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг иргэдэд олгосон. Трактор, хадлан, ногоо тарьж хураадаг тоног төхөөрөмжүүдийг хамтарсан өрх айлуудад олгож ирсэн. Булган аймгийн Сайхан суманд л гэхэд 20 гэр бүл хамтарч, газраа гаргахаар нь түрээсээр өгчихсөн. Одоо бол өвөлжөө, хаваржаагаа янзлах, ус худаг гаргах, хадлан тэжээлээ тарих, хураах ажлаа хийж байна. Яг л үүнийг нэгдсэн бодлого болгож явуулмаар байгаа юм. Бид өнөөдөр малчдадаа тусална гээд машин өвс ачаад явж байгаа ч нэг айлд очихдоо таван боодол өвс л болж байна. Цаашдаа яах юм. Цас зуд болох бүрд л хандивын аян эхлүүлээд, таван боодол өвсөө бариад гүйгээд байх юм уу. Харин түүний оронд нэгдсэн бодлого гаргаад авч чаддаггүй тоног төхөөрөмжийг нь түрээсээр өгөөд бэлтгэлийг нь хийлгэх хэрэгтэй.

-Зудтай газруудад яг одоо тусламж хүргэж байгаа. Гэтэл энэ тусламжийг хэтэрхий оройтчихлоо гэх хэсэг байна?

-Түрүүн хэлсэн, таван боодол өвсөөр нэгэнт муудсан малыг тэнхрүүлнэ гэж байхгүй. Дээрээс нь тэд чинь ямар өлсөж үхэх гэж байгаа хүмүүс биш. Гурил, будаа, эмнэлгийн тусламж өгөөд байна. Би яагаад жаахан эгдүү хүрээд тэгж пост бичсэн бэ гэхээр УИХ, төсөв дээр энэ асуудлыг ярихаар хэдэн малчдыг давраах гэлээ. Энэ чинь хувийн өмч гээд л эхэлдэг. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй” гэсэн төслийг ХХААХҮЯ-наас оруулж ирэхэд л 1400 малчинд хашаа барьж өгөх гэж байна гэсээр байгаад унагаасан. Тэгсэн мөртлөө өнөөдөр малчнаас нь илүү малд нь хайртай юм шиг нөхдүүд л гүйгээд байдаг. Уг нь УИХ дээрээ зөв бодлого гаргаад түүнийг нь дэмжээд явсан бол өнөөдрийн боодол өвсний тусламжаас чинь хавь илүү дээр байх байсан.

-Зарим нөхөд зудаар дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа бараг эхэлчих шиг боллоо. Та юу гэж бодож байна вэ?

-Би яг л наад өнцгөөс чинь хараад байгаа. Ер нь бид нэг зүйлийг зөв бодох ёстой. Цас зуд болохоор мал нь урууддаг. Тогтоож барих хашаа хороо байхгүй учраас араас нь явж байгаад амь насаа алддаг тохиолдол олон байна. Өмнө нь ч байсан л асуудал. Ингээд ярихаар Өмнөд Монголыг дуурайлаа гээд байгаа. Тийм биш. Бид хөгжлийг дуурайх асуудал болохоос Хятадыг дуурайж байгаа зүйл биш шүү дээ. Бүх зүйл хөгжөөд байхад заавал малаа дагаж явж байгаад эндээд байх шаардлага байхгүй. Байгалийн гамшиг болсон үед малаа хэд хоног дулаан хаших хашаа хороотой байж л хөгжих ёстой. Хагас эрчимжсэн байдлаар мал аж ахуйг хөгжүүлж болно. Өдөрт нь бэлчээртээ гаргаад оройдоо дулаан байранд хашаад байхад болохгүй юмгүй. Ер нь гадны туршлагаас харахад малыг дулаан хашаанд байлгаад байвал өвлийн жин алдагдал огт байдаггүй юм билээ. Одоо болохоор бид үнэхээр туйлдсан хэдэн малаа л арайхийж хавартай золгуулж байна. Өнөөдөр монголчууд бид долоо, наймдугаар сараас эхлэн шинэ мах идэж байгаад 11 дүгээр сард идшээ хийгээд хөргөгчиндөө хийчихдэг. Тэгээд бараг хагас жилийн туршид хөргөгчний мах идэж байгаа нь үнэн биз дээ. Малчид маань малаараа ашиг олох нь л чухал болохоос хээр гадаа дагаад л яваад байх нь тийм чухал биш. Гэтэл бид өмнөөс нь бэлчээрийн мал аж ахуй л хэрэгтэй гээд цахим орчинд бичээд сууцгааж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 1 цаг 29 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 3 цаг 29 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 3 цаг 40 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 6 цаг 17 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 7 цаг 50 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 8 цаг 32 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 8 цаг 38 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 8 цаг 46 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 8 цаг 51 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 8 цаг 55 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 9 цаг 3 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 9 цаг 12 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 9 цаг 21 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 9 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 21 цаг 35 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Өчигдөр 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Өчигдөр 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top