x

Лу.Гантөмөр: МАН-ын залууст хэлье. Жаахан ухамсартай бай, цэвэрхэн өрсөлд

Өчигдөр төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилсэн Нүүрсний сонсголын дараа АН-ын дарга Лу.Гантөмөр МАН-ынханд хандаж нэгэн мэдэгдэл хийлээ. Сонсголын үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр нь МҮДН фракцид байхдаа эхнэрийнхээ нэр дээр компани байгуулж, 50.000 тонн нүүрс худалдаж авсан, зарж борлуулсан хэмээн мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга дараах мэдэгдлийг хийжээ. Улс төрийн өрсөлдөгчид болох МАН-ын дарга, удирдлагуудад хандаж...

Лу.ГАНТӨМӨР: МАН-ЫН ЗАЛУУСТ ХЭЛЬЕ. ЖААХАН УХАМСАРТАЙ БАЙ, ЦЭВЭРХЭН ӨРСӨЛД

Сүүлийн өдрүүдэд нүүрсний сонсгол болж байна. Нүүрсний хулгай Монголд нүүрлэж, Монголын эдийн засгийг асар ихээр хохироосон тухай бид бүгдээрээ мэдэж байна.

5.7 сая тонн нүүрсийг Монголын хил гаалиар бүртгүүлэлгүйгээр гаргаад, Хятадын хил дээр бүртгэлүүд нь хийгдсэн байна. Үүний хариуцлагыг найман жилийн хугацаанд засагласан МАН-ын Засгийн газрын тэргүүнүүд хүлээх учиртай. Харамсалтай нь, 15-16 жилийн өмнөх, магадгүй 20 жилийн өмнөх нүүрсний асуудлууд гээд “Тавантолгой” ХК-тай холбоотойгоор Ардчилсан намыг 5.7 сая тонн нүүрснийхээ хулгайтай зэрэгцүүлэн харлуулах ажил руу орчихлоо. МҮДН фракцын гишүүд аж ахуй нэгж байгуулаад 50 мянган тонн нүүрс худалдаж авсан мэтээр ярьж байна.

Би бол 20 жилийн өмнө МҮДН фракцад байсан, МҮДН фракцын УИХ-ын гишүүн байлаа. Бид тухайн үед УИХ-ын гишүүдээрээ нийлээд улс төрийн клуб байгуулъя гэж ярилцаж байсан. Одоо манай намын гишүүд клубууд байгуулчихсан энд тэнд хуралдаад байгаа шүү дээ. Түүн шиг клуб байгуулъя, клубын үйл ажиллагаа явуулахын тулд байр савтай болъё гээд тухайн үед аж ахуй нэгж байгуулах тухай яригдаад өнгөрсөн. Би дараа жил нь МҮДН фракцаас гараад явсан. Бусад нөхөд маань клубээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа байх. Тэр компани нь хаана байрласан юм, хэн захирал болсон юм, ямар үйл ажиллагаа явуулсан юм  би мэдэхгүй. Тухайн үед УИХ-ын гишүүд байсан учраас хуулийн этгээдийн нэр дээр эхнэр, хүүхдээ оруулсан юм бий байх. Энэ компани ямар нэгэн байдлаар бизнес хийгээд, лиценз аваад явсан гэж би лав мэдэхгүй. Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй.

Би 15 жилийн өмнө МҮДН фракцаас гарсан. Залуучуудад боломж олгоё, үе солъё. Монголын улс төрд шинэ үеийг оруулж ирье гээд "Нэг ардчилал клуб"-ээ байгуулаад явсан түүх бий. Юм болгон дээр Л.Гантөмөрийн эхнэр рүү, хүүхэд рүү дайрдаг довтолдог, гүтгэдэг, доромжилдог МАН-ын энэ ажил цаашид ч явна. Ардын нам үүнийг системтэйгээр хийдэг. Гэхдээ, МАН-ынхан та нарт хандаад хэлэхэд ичмээр байна шүү. Улс төрийн бодлоготнууд юм бол бодох хэрэгтэй байна шүү. Та нарт ч гэсэн гэр бүл, үр хүүхэд бий шүү. Гэр бүл, үр хүүхэд гэдэг нандин зүйлээ улс төрийн хэрүүлтэй холиод, хутгаад явах юм бол Монголын ирээдүй бүрхэг шүү. Та нар жаахан ичих хэрэгтэй.

Залуу хүмүүс байж магадгүй, Алдахыг чинь үгүйсгэхгүй байна. Би ч ялгаагүй тухайн үед 35 настай байж үзсэн. 35-тай, 40-тэй залуучууд алддаг. Алдахдаа ийм муухай юм руу битгий ороорой. Би 12 жил УИХ-ын гишүүнээр ажилласан. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа нэг ч лиценз аваагүй, газар аваагүй. Та нарын хийгээд байгаа шиг дээрэм тонуулд ороогүй. Бүгдийг өөрсөдтэйгээ адилхан юм шигээр харлуулж битгий бод. Надад ч гэсэн алдаа оноо бий. Алдаагаа засч байж амжилтад хүрдэг шүү. Алдаа оноотой ч гэсэн надад хайртай гэр бүл бий. Та нарт байгаа. Миний туулсан 35, 40-тэй амьдралыг та нар туулна. Тийм болохоор зүгээр л өрсөлд. Бодлогоо яриад сонгуульд өрсөлд л дөө. Ичдэггүй юм уу. Та нарыг хэний мөнгөөр яаж сонгууль хийснийг монголчууд бүгд мэдэж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотод МАН-ын нэрээр нэр дэвшсэн хүмүүст хэн мөнгө өгснийг бүгд мэдэж байгаа. Жаахан ухамсартай бай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19 Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 2026-11-19 Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 2026-11-19 У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 2026-11-19 Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 2026-11-19 Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 2026-11-19 Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 2026-11-19 Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 2026-11-19 Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top