x

Эрхэм дээдсийн завхайрал ба эхнэртээ үнэнч биш улстөрчид

Казахстаны экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаев "Миний амьдрал" гэсэн дурсамжийн номоо бичжээ. Тэрээр номондоо хоёр гэр бүлтэй байснаа тод томруунаар өгүүлсэн байна. Назарбаевт Тауман (2005  онд төрсөн), Байкен (2008 онд төрсөн) гэсэн хоёр хүүг нь төрүүлж өгсөн Асель Исабаевагийн тухай номонд өгүүлэгджээ. 

Эхний хүү нь Назарбаев 65 настай, Исабаева 25 настай байхад мэндэлжээ. 

Нурсултан Назарбаев, түүний эхнэр Сара

Адюльтераар шуугиулсан бусад улстөрчдийн талаар одоо энд өгүүлье.

АДЮ'ЛЬТЕР [тэр], [фр. adultère] гэдэг нь дээр үеийн хөрөнгөтний нийгмийн үед өөрийн гэр бүлээс гадуурх хайр дурлалын холбоо, эхнэртээ үнэнч биш байх, эхнэрээ араар тавих /ярианы хэл/ гэсэн утгатай франц үг юм. Эцэст нь онцлоход, улстөрчид нийгэмд олны танил хүмүүс байдаг учир тэдний тэр "адюльтер" тухайн цагтаа ихээхэн дуулиан шуугиан дэгдээдэг юм.

Билл Клинтон ба Моника Левински

Дэлхийд хамгийн их алдаршсан нууц амраг нь Моника Левински гэж болно. Тэрээр АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Билл Клинтонтой 1993 онд түүний сонгуулийн кампанит ажлын үеэр танилцжээ. Хоёр жилийн дараа бүсгүй Цагаан ордонд дадлага хийж байв. Бүсгүй Ерөнхийлөгчийн гол оффис болох Зууван танхмаас гарч байгааг цуг ажиллагсад нь бишгүй л харах болов. Тэр үеэр Ерөнхийлөгч тэр хоёрын жиг ургуулаад байгаа тухай яриа гарч эхлэв. Хожим үүнийг гэрчлэх баримтыг Моникагийн найз бүсгүйчүүд нь гарган тавив. Тэдэнд нууц амрагуудын ярианы бичлэг байжээ. Дараа нь Левински ч өөрөө Клинтоны “биоматериалтай” даашинзаа үзүүлсэн байдаг.

Билл Клинтон ба Моника Левински

Ингээд шүүхээр зарга явагдаж Конгресс Билл Клинтонд импичмент зарлах гэж оролдов. Шүүх Ерөнхийлөгчийг түүнийг ялласан худал гэрчилсэн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх мэтийн бүх заалтаар нь зөвтгөжээ. Сонирхолтой бүх нууц нь дэлгэгдсэн ч Хиллари Клинтон нөхрийгөө дэмжсэн байдаг. Зууван танхимын эзний нууц амраг 1998-1999 онуудад дэлхийн хамгийн нэртэй эмэгтэйчүүдийн нэг болсон бөгөөд элдэв нийтлэл, шоглолын баатар байлаа.

Ханхүү Чарльз ба Камилла Паркер-Боулз

Түүхэнд бас нэг алдартай хайрын олон жилийн түүх ийн эзэд нь ханхүү Чарльз (одоо III Карл хаан) ба Камилла Паркер-Боулз хоёр юм. Энэ харилцааг английн хааны ордноос гадна дэлхий даяар л сонирхож байлаа. Ханхүүг Диана гүнжтэй гэрлэхээс өмнө Камилла түүний нууц амраг болжээ. Тэд 1970 онд дээдсийн хүрээний нэгэн арга хэмжээ дээр танилцжээ. Гэсэн ч хааны гэр бүл Камиллаг өөрсдийн хүүгийн эхнэр болох хүн биш гээд хүлээн аваагүй байдаг. Ингээд Чарльзийг флотод алба хаалгаж, Камилла нь Эндрю Паркер-Боулзтай гэрлэжээ.

Ханхүү Чарльз ба Камилла Паркер-Боулз

Хожим, 1981 оны долоодугаар сарын 29-нд Чарльз Диана Спенсертай гэрлэж тэдний хуримыг дэлхий даяар харж байв. Энэ гэрлэлтийг аз жаргалтай гэхээргүй. Диана нэг биш удаа нүдэн дээр нь өрнөсөн нөхөр ба нууц амрагийнх нь адюльтерийг харж байснаа дурсаж байв. 1993 онд хэвлэлээр Чарльз, Камилла хоёрын утасны яриаг нийтлэв. Яриандаа ирээдүйн хаан Камиллагийн “өмд дотор амьдрах” хүсэлтэй гээд шоглоом болгон түүний "тампон" болж чадахаа хэлж байв. Аймшгийн шуугиан дэгдсэн ч нууц амрагууд харилцаагаа тасалсангүй. Гэрлэлтийнхээ үеэр бас л нууц амрагтай байсан Диана 1997 онд автын ослоор өөд болов. Үүнээс найман жилийн дараа Чарльз Камиллатай гэрлэжээ.

Мэрилин Монро ба Жон Кеннеди

Дэлхий даяар шуугиулсан бас нэг хайрын түүх нь жүжигчин Мэрилин Монро, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди нарт байдаг. Тэд 1961 онд танилцсан ба дам яриагаар тэдний харилцаа олон жил үргэлжилсэн гэдэг. Сая сая хүмүүсийн  хайрыг татсан Жаклин Кеннедийн нөхөр ерөнхийлөгчийг жүжигчин эмэгтэйн хамт олон арга хэмжээн дээр цуг харах болсон ч тэд дуулиан дэгдээх шалтаг гаргаагүй. Тэдний харилцааг баталсан хажуугийн гэхээр хамгийн тод баталгаа нь жүжигчний Ерөнхийлөгчид зориулсан "Happy birthday, Mr. President!" гэсэн дуу болсон юм.

МэрилинМонро ба ЖонКеннеди

Дам яриагаар Монро Ерөнхийлөгчтэй хэзээ нэгэн цагт гэрлэнэ гэж итгэж байсан гэх. Хожим тэд салаж жүжигчин депресст унан, архи, хориотой бодисоор сэтгэлээ дарах гэж үзжээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн дүү Роберт Мэрилин хоёрын нууц холбоо эхэлсэн гэдэг. 1962 оны наймдугаар сарын 5-нд Мэрилин буудлын өрөөнд нас барсан байсныг олсон юм. Янз бүрийн шалтгаан яригддаг ч тэр нь өөр түүх.

Николя Саркози ба Карла Бруни

Францын Ерөнхийлөгч Николя Саркози 2007 онд нэгэн оройн зоог дээр франц дуучин Карла Брунитай танилцаад анхны харцаар дурлажээ. Харсан хүмүүсийн яриагаар тэр дуучин эмэгтэйгээс алхам ч холдсонгүй, Саркози тэр үед Сесилиа Мартентай гэрлэсэн байсан. Үдэшлэгийн дараа тэр дуучинтай цуг явжээ. Сарын дараа шинэ танилуудыг Францын Диснейлендэд хамт байгаа зураг нийтлэгдэв. Хосууд зул сараар Египетэд  цуг тэмдэглэн өнгөрөөв.

Николя Саркози ба Карла Бруни

Францын хэвлэлүүдээр Сесилиа, Николя хоёр салах өрөгдлөө гаргасан гэх мэдээ 2007 оны аравдугаар сарын 17-нд цацагдлаа 2008 оны нэгдүгээр сард гэр бүл салалт дуусч Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал дээр Карла Брунитай холбоотой болсоноо “Карла бид хоёрын бүх зүйл үнэн” гэж хэлжээ.

Саркози 2008 оны хоёрдугаар сарын 2-нд гурав дахь удаагийн гэрлэлтээр Брунитай ханилжээ. Гурван жилийн дараа Карла Бруни Саркозийн охин Жулияг төрүүлжээ.

Франсуа Олланд ба Жюли Гайе

Францын бас нэг Ерөнхийлөгч Франсуа Олланд мөн л адюльтерт илчлэгдэв. Түүний эхний эхнэр 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Сеголен Руаяль завхай нөхрөө хаясан юм. Тэрээр жүжигчин Жюли Гайетай зугаалан дуулианд өртөв. Тэдний харилцаа 2011 онд эхэлжээ. Гайе ирээдүйн Ерөнхийлөгчтэй Парис дахь Радиогийн ордны хажуугийн ресторанд танилцаад өөрийнх нь хэлснээр “даруухан эр хүнийг” бишэрчээ.

Франсуа Олланд ба Жюли Гайе

Closer сонины сурвалжлагч 2014 онд Франсуа Олландын гэрийн үүднээс зураг дарсны дараа, тэдний харилцааны тухай хэвлэлээр мэдээ цацагдаж эхлэв. Гэсэн ч тэр хоёр харилцаагаа нууж байв. Ийн 2015 онд тэр хоёр цуг нийтэд харагдан харилцаагаа нууж эхэлсэнгүй. 

Франсуа Миттеран ба Анн Пенжо

Францын бас нэг ерөнхийлөгч Франсуа Миттеран хоёр эхнэртэй амьдарч иржээ. Түүнийг 1962 онд Пенжогийн гэр бүлийн үдийн хоолонд урьснаар энэ түүх эхлэв. Улстөрч хоёр хүүгийн эцэг, сайн нөхөр гэсэн нэртэй байлаа. Үдийн хоолон дээр 19 настай Анн Пенжог 46 настай настай улстөрчтэй эцэг нь танилцуулжээ. Тэрээр Парист урлаг судлахаар явах гэж байсан охиноо харж хандаж байхыг Миттренаас гуйсан гэдэг.

Франсуа Миттеран ба Анн Пенжо

Парист тэдний роман эхлэн 32 жил үргэлжилжээ. Тэр ингээд хоёр гэр бүлтэй амьдарч ирсэн гэж болно. Нууц амраг нь түүний охин Мазариныг 1974 онд төрүүлж, түүний дараа Миттераны байрнуудын нэгэнд амьдрав. Францын ерөнхийлөгч 1996 онд нас барахад түүний хууль ёсны эхнэр Даниэль Миттеран оршуулгад ирэхийг Аннд хориглосон ч тэр түүнтэй салах ёс хийхээр ирсэн байлаа.

2016 онд "Анн-д бичсэн захидлууд" ном Францад хэвлэгдэн гарч түүнд ерөнхийлөгч агсаны Анн Пенжод бичсэн 1200 гаруй хайрын захидлуудыг эмхэтгэсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02 Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2026-10-02 Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2026-10-02 Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2026-10-02 Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2026-10-02 Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2026-10-02 Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 2026-10-02 Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Энэ 7 хоногт Монгол Улсад Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ
Top