x

Н.Сугар: Шинэ автобуснууд орж ирснээрээ нийтийн тээвэрт парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болохгүй

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна. Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165,589,920,000 төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ.

Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн зүгээс захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа. Шинэ автобуснууд орж ирснээрээ нийтийн тээвэрт парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болохгүй. Маршрутын шинэчлэл хийх, жолооч нарын цалинг нэмэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох гэхчлэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Тендерийн материалд ямар нэг гомдол, санал гарахгүй бол 2023 онд багтаан 300 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Нийслэлээс буюу захиалагчаас автобусанд тавьж буй шаардлагыг танилцуулъя. 

  • 2023 онд үйлдвэрлэсэн байх

  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан байх.

  • Зөв талдаа жолооны хүрдтэй байх

  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 

  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)

  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй байх

  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай

  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc

  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй байх 

  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй байх

  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 

  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай байх

  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно

  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат

  • Автомат төвлөрсөн системтэй байх гэх мэт

  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй байх 

  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай байх

  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн байх 

  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй байх 

  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан байх

  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй байх

  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй байх

  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай байх

  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй байх

  • Заалны чанга яригчтай байх

  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг байх

  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулсан байх гэх мэт шаардлага тавьсан. 

Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн баталгаа нь хоёр жил байх, жолооч нарт сургалт арга зүйгээр хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, их багтаамжийн автобусны ашиглалт, аюулгүй ажиллагааны инженер техникийн ажилчид, болон жолооч нар туршлага судлах боломжоор хангах ёстой гэсэн нэмэлт шаардлагуудыг тавьсан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 21 цаг 52 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 23 цаг 52 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48...
Top