x

Шинэ жилийн содон бэлэг

Шинэ жилийн содон бэлэг

Шинэ жил... Хүүхдүүд, томчууд хамтдаа догдлон хүлээдэг хөл хөгжөөнтэй баяр. Сарын өмнөөс хотын гудамж талбай, дэлгүүр хоршоо гээд үйлчилгээний газрууд шинэ жилийн чимгээ зүүж хэн бүхний нүдийг баясган сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Энэ баярын бэлтгэл их эртнээс эхэлдэг. Байгууллага хамт олноороо тэмдэглэх баяр наадмын хөтөлбөрөө одоо ярилцаж хаана, хэзээ гэдгээ товлодог. Энэ бүгдтэй зэрэгцэн байгууллагын шилдгүүд хийгээд хамтрагч түншүүддээ өгөх бэлгийн тухай яриа ч өрнөнө. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг бид ухаанаа уралдуулан, ам булаалдаж мэтгэлцэж маргалдсан ч эцсийн бүлэгт оргилуун дарс, мэндчилгээ хоёр дээр буудаг. Бас нэг нийтлэг зүйл нь байгууллагын логотой бал дэвтэр, аяга оосор. Эдгээр нь байгууллагын өдөр тутмын хэрэглээ мөн ч бусдын өмнө өөр компанийн лого гялалзуулж суух нь хэр оновчтой, зохимжтой хэрэглээ болох эсэхийг бодох л асуудал. Шинэ ондоо шинэ ололт амжилт, олз омог дүүрэн байхыг бэлгэдээд энэ жил урьд урьдынхаасаа өөр шинэ бэлэг сонгох боломж байна.

НЭПКО хэвлэлийн газар мэдлэг мэдээлэл агуулсан, хэзээ ч үнэ цэнээ алдаггүй, бүх цаг үеийн хамгийн шилдэг бэлгийг танд санал болгож байна.

Авторын бүтээл

Британника. Хүн төрөлхтний мэдлэгийн сан хөрмөг, 252 жилийн түүхтэй дэлхийн хамгийн өргөн дэлгэр нэвтэрхий толь, 12 боть монгол хэлээр. Анх гурван ботиор хэвлэгдсэн Британника нэвтэрхий толь тухайн цагийн шинжлэх ухааны нээлт, шинээр тодорсон эрин үеийн баатрууд, үйл явдлаар үргэлж шинэчлэгдсэн баяжиж ирсэн юм. Энэ зуур хачин сонин явдал олон гарсан байдаг. Баба ханыг 1797 онд Фатх Али-шах нэрээр Персийн шах цол хүртэхэд тэр цагийн гурван боть Британника бэлэглэсэн юмсанжээ. Фатх Али-шах бүх ботийг уншиж дуусаад цолон дээрээ “Британника нэвтэрхий толийг эзэмшин эрхшээгч” хэмээх чимэг нэмсэн юм билээ. Танай ажилтан эсвэл түнш “Британника нэвтэрхий толийг эзэмшин эрхшээгч” чимэг зүүхэд болохгүй гэх газаргүй ээ.

Баабарын “Монголын түүх”. Үнэ цэнтэй формат, загвар дизайнаар дөрвөн ботиор бүтээгдсэн. Баабар 1996 оноос хойш монгол хэлээр дөрөвдэхээ хэвлэгдсэн энэ бүтээл агуулга болоод эх сурвалжаар үргэлж баяжсаар Монголын түүхэнд дүгнэлт шинжилгээ хийж өргөн дэлгэр өгүүлсэн хамгийн шилдэг бүтээл болжээ. Түүхийн дүн шинжилгээ хийх үйл явц нь "юу болсон", “яагаад ийм болсныг" тайлбарласан уялдаа холбоотой өгүүлэмжүүдийг бий болгох санаа, баримт, таамаглалыг судалж, дүн шинжилгээ хийдэг. Орчин үеийн түүхэн дүн шинжилгээ нь ихэвчлэн эдийн засаг, социологи, улс төр, сэтгэл зүй, археологи, генетик, антропологи, философи, хэл шинжлэл зэрэг бусад нийгмийн шинжлэх ухаанд тулгуурладаг. Мөн шинээр нээгдсэн эх сурвалж, сүүлийн үеийн судалгааг судлах, эсвэл археологи, антропологи, генетик зэргийг зэрэгцүүлэн судлах замаар өмнөх түүхэн баримтуудыг шалгах батлах эсвэл няцаадаг. Баабар эдгээр зарчмыг баримталжээ. Үнэндээ юу болоод өнгөрснийг хөндлөнгийн нүдээр харан дүгнэлт хийж, аль болох бодитоор өгүүлэхийг хичээсэн учир цагийн аясыг даах шинжлэх ухаанч бүтээл юм. 

Баабарын Монголын түүх 12 боть. Энэ бүтээлд монгол угсаатны бүх түүхийг хамруулжээ. Өдгөө Оросын бүрэлдэхүүнд багтдаг буриад, тува, халимаг болон Хятад улсын бүрэлдэхүүнд багтдаг өвөр монголчууд, дагуур, барга угсаатан нарын бүх үеийн түүхийг багтаасан. Тухайлбал “Талын морьтон баатрууд” бүлэг нь “Талын нүүдэлчид”, “Монголын дэлхий”, “Манж, Төвөд, Зүүнгар” хэмээх гурван дэвтрээс бүтсэн. Удаах “Хутагтууд ба хувьсгалчид” бүлэг: “Монголчууд аа, мориндоо”, “Гурван талын зөрчилдөөн”, “Ардын нэрийн өмнөөс” гэдэг гурван дэвтэртэй. Дараагийн хоёр бүлэг нь “Тоглоомын бүгд найрамдах улс”, “Иргэншил, түүний өртөг” нэртэй. Тус бүртээ гурван дэвтэртэй. Энэ хэвлэлтийн бусдаасаа ялгарах давуу тал гэвэл 12 дэвтрээс аль хүссэнийгээ сонгоод унших боломжтой. Жижиг форматтай учир зуслан, аян замд цүнхлээд явахад тохиромжтой болжээ. Формат нь өөрчлөгдсөн ч түүхэн хөрөг, газрын зураг, график нь нэмэгдэж баяжсан. Та дээрх хоёр бүтээлийг сонговол зохиогч гарын үсгээ зурахаас огт цааргалахгүй. 

Агнистын гэгээ. Байнга үржиж, үргэлж эрэлттэй байдаг бүтээл. НЭПКО хэвлэлийн газар П.Бадралтай хамтран эрхэлдэг цуврал 21 дэвтэрээр хэвлэгдсэн. Монгол хэлээр гарсан өөрийн уншигчдын хүй хамтлагтай цөөн бүтээлийн нэг. Буддын гүн ухааныг орчин цагийн монгол хэлээр яруу сайхан тайлбарласан Агнистын гэгээ цувралын шинэ хэвлэлтийг бэлгэнд авсан хүн гүнээ талархах нь дамжиггүй.

Түүхэн эрхмүүдийн цадиг. “Хүмүүн хорвоо” нийгэмлэг НЭПКО хэвлэлийн газартай хамтран эрхэлдэг цуврал. Монгол Улсын төр, нийгмийн түүхийг болон тухайн нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байсан эрхмүүдийн цадиг дээр тулгуурлан Монголын ХХ зууны түүхийг үнэн зөвөөр нь сонирхолтой, уншууртай бичлэгээр илэрхийлсэн. Түүх намтар, тэр дундаа хувь хүний амьдрал хэзээд бидний сонирхлыг татсаар ирсэн. Энэ шинэ жилээр бэлэгт авсан хүн хойтон хүртэл хангалттай уншина. Жилээ даана гэж мэдээрэй.

НОМ. Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн бүтээлийн чуулган, есөн боть. Номоо НОМ гэж нэрлэсэн уран бүтээлч Төрийн шагналгүй байлаа ч аяндаа анхаарал татна. Монгол нэг нийгмээс нөгөөд шилжиж, нийгмийн үнэлэмж чанх эсрэг эргэсэн ч өнөөг хүртэл “эх орон”, “хайр дурлал”-аас өөр сэдвээр туурвиад нэр хүндтэй яваа уран бүтээлч, тэр дундаа сэтгүүлч ховор. Б.Цэнддоогийн нийтлэл, бичвэр бүрээс монголчуудын байгалийн араншинг рентгенд харсан мэт уншиж болдог. Нүүдэлчин малчид бандаж өмсөж иргэншсэн түүхээс аваад дахиад бандажаа тайлсан эротик явдлыг зохиогч утга уран зохиол, нийтлэлийн бүхий л хэлбэрээр өгүүлсэн буй. Хэрвээ бүтээлийнх нь чуулганыг сонговол гарын үсгээ зурж өгөхөөс огт сийхгүй.

Арвин сонголт


Дээр зөвхөн монгол зохиогчтой бүтээлүүдийг тоочсоныг анзаарсан болов уу. НЭПКО дэлхийн олон шилмэл автор, хэвлэлийн газруудтай олон жил хамтран ажилласан учир бусад сонголтыг доор товчхон сийрүүлье. Энд тоочсон болоод бусад номуудыг агуулга болоод сонголтоороо хоршуулан бэлгийн багц бүрдүүлэхийг санал болгож байна. Зохиогч, төрөл, жанрын түмэн сонголттой учраас захиалагч зоргоороо багц бүрдүүлэх давуу талтай. Жишээ болгож хэдэн багц танилцуулъя:

Эндүүрэл ба эргэцүүлэл. Хүн өдөр тутам цаг үргэлж шийдвэр гаргадаг. Тэр болгонд бид Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү гэдэг асуулттай тулгарна. Авчиг мөнөөх шийдвэр нь Эндрүүл байх вий дээ гэж санаа зовнидог. Энэ хоёр номыг зүгээр ч нэг хоршуулсангүй. Чухам бие биенээ харилцан нөхөхийн учир ийм нэгэн хоршил байвал хүний таалалд нийцэхсэн болов уу хэмээв.

Философи гэж юу вэ. Бид олон үгтэй нэгнээ чалчаа гэдэг. Харин ямар ч сэдвийг алгасдаггүй бол философич гэх нь ч бий. Аль аль нь тээршаасан утгатай мэт. Гэхдээ Философи өөрөө сурах бичиг дээр Философи: Нөлөө бүхий 100 сэтгэгч хоёрыг хамтад нь бэлэглэсэн байхад ямар ч хүн философийн талаар зэгсэн ойлголт авна. Барагтаа амнаасаа үг унагадаггүй нөхөд хийгээд бүх сэдвээр байнга байр сууриа илэрхийлдэг хүмүүст тохирно гэж явцуурахгүй. Амьд яваа хүн бүгдэд хэрэгтэй. Яагаад гэвэл амьдрал бол философи юм. 

Геополитик. Өнөөдөр манай гарагт нүүрлэсэн олон улсын асуудлын учир шалтгаан, үүх түүхийг сонирхдог хүмүүс захаас аван. Олон улсын мэдээний түвшинд мэдээлэл, мэдлэг өнөөдөр хангалтгүй болжээ. Энэ сэдвээр үргэлж маргаан мэтгэлцээн хийдэг нөхдөд Газарзүйн хүч ба Газарзүйн хориг хоёрыг хамт бэлэглэвэл зохилтой. Шинэ жилээс хойш та нөхдийг геополитикийн сэдвээр булна. Өөрсдөө уншиж амжаагүй хүнээр яриулаад авна гэдэг цаг нар хэмнэх сайн талтай билээ.

Эрүүл мэнд. Бид шинэ оноос шинээс амьдарч эхэлнэ гэж өрөөлд байтугай өөртөө ч амалдаг. Ирэх онд ч тэгж амлана. Бид өнөөг хүртэл зөв заавар, зааварчилгаатай таараагүй байж мэднэ. Эрүүл мэнд их энгийн зүйлээс тэр дундаа Амьсгал, Алхалт хоёроос эхтэй гэдгийг мэдвэл урам зориг дүүрэн болно. Хоёрдогч хүчин зүйлээс огт шалтгаалахгүй ердөө л амьсгалах, алхах хоёрт хүн төрөлхтний мөнхийн асуудал агуулагдаж байжээ. Хэнд сонгохоо өөрсдөө мэдээрэй.

Аугаа. НЭПКО хэвлэлийн газрын эртний түншийн нэг бол Dorling Kindersley. Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Dorling Kindersley хэвлэлийн газар танин мэдэхүй, нэвтэрхий толиор тэргүүлэгч. Эдний олон аугаа бүтээл дотроос Аугаа уран зураг, Аугаа дизайн хоёроос гадна Аугаа барилгууд бүтээлийг аль алинтай нь хослуулахад тансаг бэлэг болно. Аугаа шүү дээ. 

Эс. Хүн хийгээд амьд биетийг бүтээдэг хамгийн бага жижиг амьд биетийг эс гэдгийг бид бүгд мэднэ. Хүний оршихуй хийгээд эс оршихуйн эсэн бусын асуудал бүхэн эсээс хамаарна. Эсийн талаар энгийн ойлголттой болчиход галактик, хар нүх, орчлонгийн үүслийг ойлгох энүүхэнд. Эсийн дуулал номыг Хорт хавдар гэдэг номтой хоршуулбал хүн төрөлхтний санааг чилээсэн өвчний зах зухыг ойлгоод авна. Утга учир, учир шалтгааныг мэдээд авна гэдэг олон асуултад хариулж чадна гэсэн үг.

Тусгай захиалга

Дээрхээс гадна НЭПКО хэвлэлийн газрын одоо бэлэн байгаа болоод нэгэнт зарагдаад дууссан аль ч номоос дахин хэвлүүлэх боломжтой. Дахин хэвлүүлэхдээ байгууллагынхаа өнгө төрхийг илэрхийлсэн хавтсыг захиалгаар хийлгэнэ. Энд захиалагч бүрэн эрхтэй, гэхдээ 300 ширхгээс дээш хувиар хэвлүүлэх бол НЭПКО хэвлэлийн газар таны хүслийг биелүүлэхэд бэлэн. Үүнээс гадна танай сонгосон номын өмнө байгууллага, байгууллагын захирлын мэндчилгээг хэвлэх боломжтой. Гол нь 300 ба түүнээс хувиар хэвлэнэ. Энэ нөхцлийг хангаж байвал та бүхний өөр уран төсөөллийг биежүүлж болно.

Ваучер

НЭПКО хэвлэлийн газрын энэ удаагийн шинэ жилийн багц өргөн сонголттой байгаа. Тоочоод өнгөрсөн бүхнээс гадна 50, 100, 200, 500 мянган төгрөгийн үнэлгээтэй бэлгийн карт гаргасан. Энэ картаар дуртай номоо дээрх үнийн дүнд багтаах эс бөгөөс дээр үнийн дүнгээр хямдруулна. Ганц болзолтой. Бэлгийн карт зөвхөн НЭПКО хэвлэлийн газрын дэлгүүрт л хүчин төгөлдөр үйлчилнэ.

Манай хаяг: НЭПКО, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил/17 011, Чингисийн өргөн чөлөө 33/2, Режис Плэйс оффисын барилга 9 давхар, 907 тоот. Улаанбаатар 14241, Монгол Улс.
Утас/факс:75339933, 88101714, 95462237

И-мэйл: nepkopublishing@gmail.com

Вэбсайт: www.nepko.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top